Дауны синдромтой Сири аавын мөрөөдөл биелж, хүү нь мундаг эмч болжээ

Дауны синдромтой хүмүүс үр удмаа үлдээж чадахгүй гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Гэхдээ бодит байдал дээр ийм эмгэгтэй төрсөн эрчүүд болон эмэгтэйчүүд хүүхэдтэй болсон тохиолдлууд олон бий. Тэгвэл дауны синдромтой Сирийн иргэн Жад Иссагийн гэр бүл эрүүл саруул хүүтэй болоод зогсохгүй нь хүү нь улсдаа тэргүүлэх хэмжээний мундаг эмч болжээ.

Дауны синдромтой Сири аавын мөрөөдөл биелж, хүү нь мундаг эмч болжээ
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Жадын хүү Сэдер Иссагийн хүүхэд нас нь бусдаас арай өөр өнгөрчээ. Тэрээр аав нь төрөлхийн хүнд өвчтэй гэдгийг мэдсэн ч үүнийг тэрээр төдийлөн эмзэглэж хүлээж авдаггүй байсан аж. Учир нь эцэг эх хоёр нь хүүгээ хайр халамжаар огт дутаалгүй өсгөсөн байна.

Сэдерийн дурсаж байгаагаар аав нь зав л гарвал хүүтэйгээ хамт цагийг өнгөрөөдөг байсан гэнэ. Тэд хамтдаа ноцолдож, төрөл бүрийн тоглоом тоглож, гэрээ цэвэрлэж, ном унших зэргээр уйдах завгүй өдрийг өнгөрөөдөг байв.

Дээрээс нь нутгийн иргэд Жадын гэр бүлийг байгаагаар нь хүлээж авсан бөгөөд хүүхдүүд Сэдерийг шоглох нь бүү хэл түүний тухай муухай үг ч унагаж байгаагүй аж.

Жад хүүгээ дээд боловсролтой болгохыг мөрөөддөг байв. Тиймээс тэрээр гурилын үйлдвэрт чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, хүүхдийнхээ боловсролд зориулж өөрөөсөө харамлан мөнгө хуримтлуулжээ. Их ажлын зэрэгцээ тэрээр хүн бүрийг ялгалгүй сайхан харьцдаг, тусч энэрэнгүй сэтгэлтэй нэгэн тул нутгийнхан нь түүнийг ихээр хүндэлдэг аж.

Одоо эмч болсон Сэдер Исса аавыгаа ямар их зүтгэл гаргаж байгааг хараад өөрийн эрхгүй хичээлээ шамддаг байсан тухай ярьсан байна. 

Сэдерийг оюутан байхад аав нь бусад хүмүүст хүүгээ эмч гэж танилцуулдаг байжээ. Үнэхээр ч хүү нь аавынхаа мөрөөдлийг биелүүлэн эмч мэргэжилтэй болж чаджээ.

Саяхан Сэдер олон нийтийн сүлжээнд аавтайгаа авахуулсан зургаа нийтэлж, доор нь "Хэрэв надад ийм онцгой аав байгаагүй бол би юу хийхээ мэдэхгүй, амьдралыг үнэхээр уйтгартайгаар туулах байсан биз" гэж бичжээ.

Тэрээр шүдний эмч мэргэжилтэй болсон аж. Энэ нь Сирийн эрүүл мэндийн салбарын хамгийн өндөр цалинтай мэргэжил юм. Аав нь ч мэдээж амьдралаа хий хоосон өнгөрүүлээгүй гэдэгтээ баяртай байгаа аж. Үүний дээр эцэг эх нь гэрлээд олон жил өнгөрсөн ч бие биедээ ухаангүй хайртай хэвээр байгаа гэж Сэдер жиргэжээ.

Дэлхийн дауны нийгэмлэгийн мэдээллээс үзвэл хэрэв эцэг эхийн нэг нь дауны синдромтой байвал хүүхэд нь ижил хам шинжтэй төрөх магадлал 35-50 хувь байдаг аж. Ялангуяа дауны синдромтой ихэнх эрчүүд үргүй, харин эмэгтэйчүүд дутуу төрөх, хүндрэл гарах магадлал өндөр байдаг тул Сэдер, Жад нарын түүхийг онцгой гэхээс өөр аргагүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()