Дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын шинэчилсэн жагсаалт гарчээ

Британий "Economist Intelligence Unit" группээс жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн 133 хотыг амьдралын өртгөөр нь эрэмбэлсэн жагсаалтын энэ жилийн хувилбар шинээр гарчээ. Жагсаалтыг гаргахын тулд тэрхүү 133 хотод талх гэх мэтийн энгийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ  ямар үнэтэй байгааг харьцуулсан судалгаа хийдэг аж. Хот дахь амьдралын өртөг нэмэгдсэн эсвэл буурсан эсэхийг тогтоохдоо Нью-Йорк хотыг жишиг хэмжүүр болгон харьцуулдаг байна.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хотын шинэчилсэн жагсаалт гарчээ
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Энэ жилийн жагсаалтын эхний байрыг гурван хот хуваан эзэлсэн нь "Economist Intelligence Unit"-ийн түүхэнд анхны тохиолдол болсон аж. 

Сонирхуулахад уг жагсаалтын эхний 10-т тогтмол багтсаар ирсэн Евро бүсийн цорын ганц хот болох Парис нийтийн тээвэр, согтууруулах ундаа, тамхийг эс тооцвол тивийнхээ бусад хотуудаас бараа, үйлчилгээний үнээрээ хол илүү байдаг. Жишээлбэл эмэгтэйчүүдийн үс засалтын дундаж үнэ Парист 119.4 ам.доллар байхад Цюрихт 73.97 ам.доллар, Осакад 53.46 ам.доллар байдаг аж.

 

11 Лос Анжелес, АНУ

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 10-р байр (Тель-Авивтай зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 11-р байр

Лос Анжелес, АНУ

10 Тель-Авив, Израиль

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 10-р байр (Лос Анжелестай зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 9-р байр

Тель-Авив, Израиль

9 Нью-Йорк, АНУ

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 7-р байр (Копенхаген, Сөүлтэй зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 13-р байр

Нью-Йорк, АНУ

8 Копенхаген, Дани

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 7-р байр (Нью-Йорк, Сөүлтэй зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 8-р байр 

Копенхаген, Дани

7 Сөүл, Өмнөд Солонгос

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 7-р байр (Нью-Йорк, Копенхагентай зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 6-р байр 

Сөүл, Өмнөд Солонгос

6 Осака, Япон

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 5-р байр (Женевтэй зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 11-р байр 

Осака, Япон

5 Женев, Швейцарь

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 5-р байр (Осакатай зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 6-р байр 

Женев, Швейцарь

4 Цюрих, Швейцарь

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 4-р байр 

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 2-р байр 

Цюрих, Швейцарь

3 Хонконг, Хятад

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 1-р байр (Сингапур, Паристай зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 4-р байр 

Хонконг, Хятад

2 Парис, Франц

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 1-р байр (Сингапур, Хонконгтой зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 2-р байр 

Парис, Франц

1 Сингапур, Сингапур

Амьдралын өртгөөрөө 2021 онд: 1-р байр (Парис, Хонконгтой зэрэгцсэн)

Амьдралын өртгөөрөө 2020 онд: 1-р байр 

Сингапур, Сингапур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()