"Хар үхэл" тахал хэрхэн баячуудыг улам баяжихад тусалсан бэ?

"Хар үхэл" тахал Европ дахины хүн амын гуравны нэгийг хөнөөж орхиход ихэнх эд баялаг цөөхөн эрхмүүдийн мэдэлд цугласан билээ. Тэгвэл Ковид-19 ч гэсэн ижил нөлөө үзүүлж байгаа юу?

"Хар үхэл" тахал хэрхэн баячуудыг улам баяжихад тусалсан бэ?
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1348 оны 6-р сард Англи улсад учир битүүлэг өвчний шинж тэмдгүүд илэрч эхэлсэн юм. Шинж тэмдэг нь эхэндээ хөнгөн буюу толгой өвдөх, зовуурлах болон дотор муухайрах зэргээр илэрч байв. Гэсэн ч цаашдаа улам хүндэрч хар өнгөтэй идээт үрэвсэл гарч, суга болон хэвлийн булчирхайнууд хавдаж байжээ. Хожим Булчирхайн тахал буюу Тарваган тахал гэж нэрлэсэн энэхүү аймшигт өвчний хамгийн сүүлийн шатанд өндөр халуурч, улмаар үхэлд хүргэдэг.

Уг өвчний үүслийг төв Азийн цэргүүд болон жин тээврийн худалдаачид халдаасан гэж үздэг байна. Булчирхайн тахлын бактери нь улмаар Хар тэнгисийн боомтуудад амьдардаг хархуудад халдварласнаар Газар дундын тэнгисийн худалдаачдын хөлгөөр дамжиж Италид хүрч цаашид Европ дахинд тархсан юм. "Хар үхэл" Европын иргэдийн гуравны нэгийг хөнөөсөн билээ.

Их хэмжээний иргэдийн амиа алдсан асуудал нь мөн санхүүгийн бэрхшээлийг дагуулсан юм. Хүн амын гуравны нэг үгүй болсноор ажиллах хүч хомстож, тариалангийн талбай ургацаа авч чадахгүй үхүүлж бусад төрлийн салбарууд ч ижил хохирол амсаж байлаа. Англи улсын хувьд гэхэд л 10 тосгон тутмын нэг нь үгүй болсон гэж хэлж болно. Хар үхлийн аюултай тал нь халдвар авсан иргэдийн 80-с дээш хувь нь амь насаа алдаж байлаа.

Тахал их хэмжээгээр тархах үедээ ихэвчлэн дундаж давхаргын хүмүүсийн амь насыг авч оджээ.

Хэдийгээр Ковид-19 өвчний үеийн амь насаа алдсан иргэдийн тоо хар тахалтай харьцуулахад маш бага ч өнөөгийн өндөр хөгжсөн, харилцан уялдаатай нийгэмд санхүүгийн хувьд ижил дарамт үүсгэж байна.

Хар үхлийн үед хэдийгээр эдийн засаг богино хугацаанд хямралд орсон ч урт хугацааны нөлөөг нь тодорхойлоход төвөгтэй юм. Түүхчдийн дунд маргаан болдог нэгэн асуудал нь цар тахлаас амьд үлдсэн ажиллах хүчин цаашид хоолоо залгуулахын тулд илүү өндөр цалин өгөх ажил олгогчдыг хайж эхэлсэн байна. Энэ үед феодалын гэх давхарга жинхэнэ утгаараа бүрэлдсэн гэж болно. Энэ үеэс эхлэн баячууд болон засгийн газрын хоорондын харилцаа улам нэмэгдсэн байна. Тэд засгийн газарт хахууль өгч эрх мэдлийг өөрсдөдөө ашигласаар ирсэн байна.

Өнөөгийн нийгэмд байгаа нэг төстэй тал нь жижиг дунд бизнесүүд хаалгаа барихад хүрч, засгийн газрын тусламжийг харж байх үед томоохон компаниуд хөрөнгийн давуу байдлаар улам их ашиг олсоор байна. Жишээ нь л гэхэд 14-р зуун Герман улсад Велсер гэх мэтийн компаниуд өндөр цалин амлаж их хэмжээний ажилчид элсүүлж маалинга тарьж, боловсруулж, даавуу үйлдвэрлэн үүгээрээ хувцас хийж цаашид зарах зэргээр маш их ашигтай ажиллаж байсан юм. Тэд төлбөрийн чадвартай учир ихэнх ажилчдыг хөлслөн авч, ажилчдын хүч чадлыг ашиглаж байснаараа уг бизнесийг дангаар эзэмшиж байв. Энэ мэт байдлаар Европын ихэнх бизнес, нөөц баялаг, хөрөнгө, ур чадвартай ажилчид болон бүтээн байгуулалтууд цөөхөн хэдэн корпорацуудын мэдэлд шилжсэн юм.

Уг байдалтай ижил нөлөөлж байгаа нь одоо үед нэлээдгүй маш том корпорацууд ч Ковид-19-с үүссэн боломжийг атгаад авсан. Ихэнх орнуудад жижиг ресторан, уушийн газар болон дэлгүүрүүд үүдээ барьж, хөл хорио тогтоосон. Хүнсний үйлдвэрлэл, ерөнхий хэрэгцээний бараа болон бусад зүйлсийг бүгдийг нь цахим худалдаагаар хүргэлттэй зарж эхэлсэн, бэлэн мөнгөний ашиглалт үлэмж хэмжээгээр буураад байна.

Хүнсний бүтээгдэхүүний зах зээл томоохон сүлжээ супермаркетуудын гарт ороод байна. Тэдэнд их хэмжээний нөөц, худалдах бололцоо зэрэг байгаа бөгөөд энэ үед олон хүн ажилгүйдэлд орсон учир тэд ч ажилд авч эхлэх нь дамжиггүй юм. Өдөр хоногийн хоолоо залгуулахын тулд бага цалинтай ч хамаагүй ажиллах хэрэгцээ дундаж давхаргынханд байгаа бол дэлгүүрүүд бараагаа ижил өртгөөр зарах хэдий ч таньд бага цалин төлнө гэсэн үг.

"Хар үхэл"-ийн урт хугацааны нөлөө энэ бүхнээс үзэхэд томоохон хэмжээний бизнесүүдийг илүү хөгжүүлсэн байна. Коронавирусын цар тахлын үеэр ч гэсэн тун ижил зүйл ажиглагдсаар байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()