Удаан хугацаанд "сураггүй" байсны эцэст эргэн ирэлт хийж буй 10 алдартан

Алдартай болно гэдэг хэцүү. Нэгэнт олж авсан нэр хүндээ хадгална гэдэг бүр ч хэцүү. Ялангуяа амжилтанд хүрсэн жүжигчдийн хувьд ямар нэг зүйлээс болоод буцаад "хэн ч биш" болох тун амархан байдаг аж. Тэгвэл өнөөдөр та бүхэнд нэр хүндээ алдаад байсан ч олны анхаарлыг төвд эргэн ирж буй оддын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Удаан хугацаанд "сураггүй" байсны эцэст эргэн ирэлт хийж буй 10 алдартан
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Линдсей Лохан (Lindsay Lohan)

2000-аад оны романтик инээдмийн киноны од Линдсей Лоханы карьер хувийн амьдралаасаа болоод телевизийн цувралууд дээр жижиг дүр бүтээх хэмжээнд хүртлээ буурсан байна.

Гэхдээ тэрээр саяхнаас муу зуршлаа хаяж, өөртөө анхаарч эхэлсэн төдийгүй 2021 онд Netflix-ийн нэгэн киноны гол дүрд нь тоглохоор болсон байна. Хэрвээ энэ нь амжилтанд хүрвэл тэрээр өмнөх шигээ алдартай болох нь гарцаагүй.  

Линдсей Лохан (Lindsay Lohan)

2 Парис Хилтон (Paris Hilton)

2000-аад онд Парис Хилтоныг мэддэггүй хүн ёстой л байгаагүй байх. Чинээлэг өв залгамжлагч бүсгүй өөрийн реалити шоуны ачаар дэлхий дахинд нэртэй болсон ч хэв маяг нь хоцрогдсон учраас "сураггүй" болоод байв. Гэвч Парис гэнэт шүтэн бишрэгчдээ гайхшруулж 2021 онд "Cooking with Paris" хэмээх хоолны шоу эхлүүлсэн байна. 

Парис Хилтон (Paris Hilton)

3 Тобей Магуайр (Tobey Maguire)

Тобей Магуайр 2014 оноос хойш кинонд тоглоогүй байсан юм. Гэвч тэрээр 2021 онд "Spider-Man: No Way Home" кинонд тоглосноор үзэгчдийг үнэндээ гайхшруулж чадсан билээ. Үүний дээр түүний дүр бүтээсэн "Babylon" кино мөн энэ жил нээлтээ хийх гэнэ.

Тобей Магуайр (Tobey Maguire)

4 Шаннен Дохерти (Shannen Doherty)

Шаннен Доэрти "Beverly Hills, 90210", "Charmed" зэрэг цувралуудын ачаар алдартай болсон юм. Харамсалтай нь жүжигчин бүсгүй хүнд өвчин туссан тул сүүлийн жилүүдэд олигтой том төслүүдэд оролцож чадаагүй ажээ. Өнөө ч гэсэн өвчинтэйгөө тэмцсэн хэвээр байгаа ч Шаннен дахин дэлгэцнээ гарахаар шийдсэн бөгөөд 2021 оны 12-р сард Брюс Уиллистэй хамтран тоглосон "The Fortress" кино нь нээлтээ хийсэн юм.

Шаннен Дохерти (Shannen Doherty)

5 Тэйлор Лотнер (Taylor Lautner)

Тэйлор Лотнер Twilight кинон дээр Жэйкоб хэмээх хүн чонын дүрд тоглож маш алдартай болсон билээ. Гэвч тэрээр үүний дараа олигтой дүр олоогүй удаж байна. Тэгвэл Тэйлор 2022 онд "Home Team" нэртэй Netflix-ийн киноны гол дүрд тоглохоор болсонд олон хүн баяртай байгаа юм. 

Тэйлор Лотнер (Taylor Lautner)

6 Кортени Кокс (Courteney Cox)

"Найзууд" цувралын Кортни Кокс 2016 оноос хойш  кинонд тоглоогүй байсан юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө түүний гол дүрийг нь бүтээсэн "Scream" аймшгийн киноны шинэ анги нээлтээ хийсэн байна. 

Кортени Кокс (Courteney Cox)

7 Жак Глисон (Jack Gleason)

"Хаан ширээний тоглоом" киноны Жоффригийн дүрийг бүтээсний дараа Жак Глисон 6 жил орчим завсарласан байна. Гэвч тэрээр дахин үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулахаар шийдсэн бололтой. 2021 онд Жэкийн тоглосон "Rebecca's Boyfriend" кино Ирландад нээлтээ хийсэн юм. Мөн үзэгчид түүнийг цаашид Холливудын томоохон төслүүдэд оролцоно гэж найдаж байгаа аж. 

Жак Глисон (Jack Gleason)

8 Нина Добрев (Nina Dobrev)

"The Vampire Diaries"-ийн од Нина Добрев нэг хэсэг мартагдаад байсан ч Netflix-ийн романтик инээдмийн "Love Hard" киногоор эргэн ирэхээр болжээ. 

Нина Добрев (Nina Dobrev)

9 Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

Сара Жессика Паркер "Sex and the City" цувралд тоглож нэрд гарсныхаа дараа ч гэсэн дэлгэцийн бүтээлүүдэд дүр бүтээсэн хэвээр байсан юм. Гэвч тэрээр өмнөх шигээ нэр алдартай хэвээр үлдэж чадаагүй. Тэгвэл Сара 2021 онд "Sex and the City"-ийн үргэлжлэл "And just like that" кинонд тоглосон нь дахин олны анхааралд өртөхөд нь тус болжээ. 

Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

10 Кирстен Данст (Kirsten Dunst)

Кирстен Данст 4 жил орчим уран сайхны кинонд тоглоогүй. Жүжигчин бүсгүй 2017 онд нөхөртэй болсон тул гэр бүлдээ илүү анхаарал хандуулах үүднээс түр завсарлага авсан биз. Аз болоход 2021 онд Кирстен дахин кинонд тоглож эхэлжээ. Тэрээр Бенедикт Камбербэтчтэй хамтран "Power of the Dog" киноны гол дүрүүдийг бүтээсэн байна.

Кирстен Данст (Kirsten Dunst)

Бонус: ABBA

2021 оны 11-р сард домогт ABBA хамтлаг эргэн нэгдэж, Voyage нэртэй шинэ цомгоо гаргасан билээ. Тус хамтлагийн өмнөх цомог нь 40 жилийн өмнө худалдаанд гарч байсан аж. 

Бонус: ABBA

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()