Амны хаалт хүнийг илүү царайлаг харагдуулдгийг судалгаагаар тогтоожээ

2022-01-18, 16:48
26,100

Ковидын цар тахлын үед хүмүүсийн мэдэрсэн цөөхөн эерэг зүйлсийн нэгийг Британийн эрдэмтэд судалгаагаар баттай болгожээ. Дэлхий нийтийн амьдралын хэмнэлд томоохон өөрчлөлт оруулаад удаж буй коронавирус та бидний зүрх сэтгэлийг хүртэл хэсэг хугацаанд "дөнгөх" чадвартай бололтой. Учир нь нүүрний тал хувийг далдалсан амны хаалт нь тухайн хүнийг илүү царайлаг харагдуулдаг болохыг тэд тогтоожээ.

Амны хаалт хүнийг илүү царайлаг харагдуулдгийг судалгаагаар тогтоожээ
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Британийн Кардифф их сургуулийн эрдэмтдийн судалснаар хүмүүс хүйсээс үл хамааран маск зүүсэн үедээ бусдад илүү сэтгэл татам харагддаг ажээ. Ялангуяа хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэг мэс заслын нэг удаагийн маск нь бусад төрлийн маскнуудаас харьцангуй илүү царайлаг харагдуулдаг болохыг тогтоосон нь бас сонирхолтой.

Кардифф их сургуулийн Сэтгэл судлалын сургуулийн доктор профессор Майкл Льюисийн цар тахлаас өмнө эхлүүлсэн энэхүү судалгаа нь анхандаа амны хаалт зүүсэн хүн бусдад ямар сэтгэгдэл төрүүлдэг эсэхийг мэдэх зорилготой байжээ. Цаг үе хэвийн байхад олны дунд маск зүүж яваа нэгэнд хүмүүс ихэвчлэн сэжиглэнгүй хандаж, аливаа өвчин эмгэг туссаны шинж гэж хүлээж авдаг байсан нь тус судалгаанаас харагдсан аж.

Харин 2021 оны хоёрдугаар сард буюу хүмүүс масканд дасал болсны дараа энэхүү судалгааг үргэлжлүүлжээ. Судалгаанд оролцсон 43 эмэгтэйд маск зүүгээгүй, даавуун маск зүүсэн, нэг удаагийн цэнхэр масктай, мөн нүүрнийхээ өмнө цаас барьсан эрчүүдийг харуулж, сэтгэл татам байдлыг нь 1-10 онооны хооронд үнэлэхийг хүссэн байна. 

Бүсгүйчүүдийн ихэнх нь даавуун масктай эрчүүдийн хувьд маск зүүгээгүй болон нүүрнийхээ хагасыг цаасаар далдалсан эрчүүдээс илүү царайлаг байгааг хэлжээ. Харин энгийн цэнхэр масктай эрчүүд бусад бүлгийнхнээс хамгийн царайлаг байгаа дээр тэд санал нэгдсэн байна.

Маск нь бусдын анхаарлыг шууд нүд рүү хандуулдаг нь үүний гол шалтгаан байх боломжтойг Майкл Льюис өгүүлжээ. Түүнчлэн нүүрнийхээ зүүн болон баруун хагасыг далдалсан хүмүүсийн төрх дээрхтэй адил сэтгэгдэл төрүүлдэг болохыг өөр судалгаануудаар тогтоосон аж. Магадгүй хүний тархи дасал болсон дүр зургаа харахдаа "дутууг нь дүүргэж", бодит байдлаас хэтрүүлэн хүлээж авдаг бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()