Хятад дахь Говийн цөлд сансраас харагдсан хачирхалтай дүрсүүд цахим хэрэглэгчдийн анхаарлыг татжээ

Саяхан цахим хэрэглэгчид Google Maps ашиглан БНХАУ-ын Их Говийн бүс, Шинжаан Уйгурын өөртөө засах орон болон Ганьсу мужийн хил орчмоос хачирхалтай дүрснүүдийг илрүүлжээ. Эдгээр нь тус бүртээ хэдэн километрийн урттай, этгээд хэлбэр дүрстэй байгаа нь олон хүний гайхшралыг төрүүлээд байгаа аж. 

Хятад дахь Говийн цөлд сансраас харагдсан хачирхалтай дүрсүүд цахим хэрэглэгчдийн анхаарлыг татжээ
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Сансраас харагдсан эдгээр дүрсүүд нь бүтцийн хувьд хоорондоо нэлээд ялгаатай. Зарим тэгш өнцөгт, дөрвөлжин хэлэртэй дүрсүүд нь бүдүүвч зураг шиг зохион байгуулалттай аж.

Хэрвээ та сайн харвал тэдгээр нь гудамж, зам харгуйтай байгааг нь анзаарч болно. Гэхдээ тэдгээрийн голд байгаа хар өнгийн дөрвөлжингүүд нь хүмүүсийн анхаарлыг илүү татжээ. 

Олон өдрийн турш цахим хэрэглэгчид эдгээрийг юу болох талаар санал бодлоо уралдуулсан байна. Зарим нь бүр харийнхан ийм дүрс дэлхий дээр зурсан гэж таамаг дэвшүүлсэн аж. Ялангуяа Шинжаан шиг цэргийн хатуу хяналтанд байдаг бүст ийм зүйл байгаа нь бүр ч анхаарлын төвд ороход нь нөлөөлсөн байна.

Тиймээс Хятадын засгийн газар цөлд хотын загварууд байгуулж тэдгээр дээр АНУ-д өгөх агаарын цохилтын сургуулилалт хийдэг гэсэн таамаг мөн гарч ирсэн байна. 

Мөн зургууд дээр хэд хэдэн шатсан машин, нисэх онгоц харагдсан нь дээрх таамгийг үнэнд илүү ойрхон гэдэгт хүмүүс итгэх болов. Түүнчлэн Жичуан сансрын буудал эндээс холгүй байдаг учраас эдгээр нь тус буудалтай холбоотой байгууламжууд байх гэсэн бас нэг таамаг гарч иржээ. 

Паул Маркс хэмээх сэтгүүлч эр энд Хятадын цэргүүд сургуулилалт хийдэг байх гэсэн таамгийг дэмжсэн байна. Эдгээр нь ердөө буудлагын цэг байж болох бөгөөд энд тэнд шатсан машины сэг байгаа нь үүнийг баталж байна гэж тэрээр мэдэгджээ.

Мөн тэрээр эдгээрийг Америк хотуудын хуулбар гэж үзэх нь тэнэг хэрэг гэж үзжээ. Учир нь орчин үеийн цэргийн технологийн ачаар алсын зайнаас маш оновчтой цохилт өгөх боломжтой болсон учраас ингэж зүтгэл гаргаж сургуулилалт хийх шаардлагагүй аж. 

Цахим хэрэглэгч нар удтал судалсны хүчинд энэхүү байгууламжуудыг яг юу болохыг тогтоож чаджээ. Тэгтэл эдгээр байгууламжууд нь үнэхээр Хятадын Ардын чөлөөлөх армийн Лоп Нур сургуулилалтын талбай болох нь тогтоогдсон байна.

Эдгээр байгууламжууд дунд цэнхэр өнгөтэй мөс гэмээр нэгэн байгууламж байгааг хүмүүс анзаарсан юм. Энэ нь калийн бордоо үйлдвэрлэх дэлхийн хамгийн том үйлдвэрийн барилгуудын нэг бөгөөд  Лол-Нур цэргийн хаалттай бүсийн ойролцоо байрладаг аж.

Говийн энэхүү бүс нутагт Хятадын эрх баригчид хэд хэдэн цөмийн бөмбөгийн туршилт хийсэн байна. 

Гэхдээ хэд хэдэн дүрсүүд юу болох нь мэдэгдэхгүй хэвээр үлдсэн аж.

Тэдгээрийн нэг нь энэхүү хэдэн км үргэлжлэх урт цагаан судал бүхий зураасууд юм. 

Өөр нэг нь энэхүү цэнхэр өнгөтэй зам байна. Мэдээж энэ нь нислэгийн зурвас, эсвэл аливаа тээврийн хэрэгслийн зам байх магадлалтай ч яагаад ийм тод өнгөөр будсан нь ойлгомжгүй байгаа аж. 

АНУ-ын Аризона мужийн их сургуулийн эрдэмтэн  Жонатан Хилл эдгээр зургуудын талаар өөрийн санал бодлоо илэрхийлжээ. Тэрээр NASA-гийн Ангараг гариг руу хийх нисчлэгийн техникч, төлөвлөгчөөр удаан хугацаанд ажиллаж байгаа аж.

Мөн Ангараг гаригийн тойрог замд орсон хиймэл дагуулуудын ирүүлсэн зургуудыг тэрээр шинжлэхэд оролцдог учраас ийм төрлийн дүрсүүдийг тайлах тал дээр жинхэнэ мэргэшсэн нэгэн юм. 

Түүний хэлж буйгаар эдгээр байгуулуумжууд нь цэргийн зориулалттай газрууд бөгөөд өндөр нууцлалд хамаарахгүй учраас ингэж ил гаргаж байгаа юм байна. Үнэхээр ч улс орнууд өөрсдийн өндөр нууцлалтай байгууламжууд нь Google-ийн хиймэл дагуулд өртсөн бол бүдгэрүүлж өгөхийг хүсдэг юм. Тиймээс эдгээрт ингэж их анхаарлаа хандуулах шаардлагагүй гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()