Найруулагч Квентин Тарантиногийн кинонууд хоорондоо хэрхэн холбогддог вэ?

Найруулагч Квентин Тарантиногийн бүтээлүүд нь үнэхээр өвөрмөц байж чаддаг учраас олны анхаарлыг татдаг билээ. Тэгвэл түүний кинонууд нь зарим талаараа хоорондоо холбогддог тухай шүтэн бишрэгчид нь эртнээс таамагласаар ирсэн юм. Тарантино ч өөрөө үүнийг баталж, киноны дүрүүд нь хоорондоо хэрхэн холбогддог тухай 2016 онд тайлбарласан байдгийг хүргэж байна. 

Найруулагч Квентин Тарантиногийн кинонууд хоорондоо хэрхэн холбогддог вэ?
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Миа Уоллес болон Беатрикс Киддо

"Pulp Fiction" киноны дүр Миа Уоллес нь өмнө нь жүжигчин байсан гэж гардаг юм. Тэрээр Fox Team 5 хэмээх цуврал дээр мэсээр хүмүүсийг хороодог бүсгүйн дүрд тоглож байсан хэмээн дурсдаг бөгөөд үзэгчид ч ингэж ярьсныг нь удалгүй мартдаг аж. 

Миа Уоллес болон Беатрикс Киддо

Тэгвэл "Kill Bill" киноны Беатрикс Киддогийн дүрийг Миа Уоллес бүтээсэн аж. Нэг ёсондоо "Pulp Fiction" киноны ертөнцөд "Kill Bill" кино бүтээгдсэн бөгөөд түүний гол дүрд Миа Уоллес тоглож байгаа гэж ойлгож болно.

2 Вик болон Винсент Вега

Жон Траволта "Pulp Fiction" кинон дээр Винсент Вега хэмээх эрийн дүрд тоглосон билээ.

Вик болон Винсент Вега

Тэгвэл "Reservoir Dogs" киноны Вик хэмээх дүр Винсент Вегагийн ах юм байна. 

3 Жералд болон Мартин Нэш

"Django Unchained" киноны нэгэн үзэгдэл дээр Жералд Нэш хэмээх дээрэмчний тухай дурддаг билээ. Цаашилбал, "Reservoir Dogs" кинон дээр Мартин Нэш хэмээх дүр гардаг бөгөөд эндээс үзвэл түүнийг Жералдын удмын хүн гэж болох аж 

Жералд болон Мартин Нэш

4 "Jack Rabbit Slim’s" ресторан

Тарантиногийн анхны кино болох "Reservoir Dogs" дээр Jack Rabbit Slim’s рестораны сурталчилгаа гардаг.

"Pulp Fiction" кинон дээр тус ресторан харин бүрэн бүтнээрээ гардаг байна. 

"Jack Rabbit Slim’s" ресторан

5 Майнард

"Django Unchained"-ийн гол баатар Жангод нэгэн эр буудуулж үхэхийнхээ өмнө "Майнард муу харын гарт үхэхгүй шүү" гэж хэлдэг байна. Эндээс үзвэл тэрхүү эрийн нэрийг Майнард гэж ойлгож болно.

Майнард

Тэгвэл "Pulp Fiction" кинон дээр гардаг ломбардны эзнийн нэрийг мөн Майнард гэдэг аж. Эндээс үзвэл бас нэг дүрийн өвөг эцэг нь "Django Unchained" дээр гардаг бололтой.

6 "The Hateful Eight" болон "Inglourious Basterds"

"The Hateful Eight" кинонд жүжигчин Тим Ротын бүтээсэн Пит Хикокс хэмээх дүр "Inglourious Basterds" кинон дээр гардаг дэслэгч Арчи Хикокстой холбоотой юм байна. 

"The Hateful Eight" болон "Inglourious Basterds"

Тим Рот өөрөө ч Пит Хикокс нь Арчи Хикоксын өвөг эцэг гэдгийг баталсан юм. 

7 "True Romance"

Тарантино найруулагч төдийгүй кино зохиолч гэдгээрээ алдартай. Тэрээр Тони Скоттын "True Romance" киноны зохиолыг бичсэн бөгөөд тус бүтээл дээр Ли Доновиц хэмээх дүр гардаг юм. 

"True Romance"

Харин "The Inglourious Basterds" кинон дээр "Еврей баавгай" хочтой Донни Доновиц гардаг бөгөөд Ли түүний төрсөн хүү болж таарчээ. 

8 Диммик

"Reservoir Dogs" кинон дээр Лоуренс Диммик, харин "Pulp Fiction"-д Жимми Диммик гэх дүр байдаг юм. 

Лоуренсын дүр Бонни хэмээх сувилагчийг дуудаж хамтрагчаа үзүүлэх тухай дурсдаг бол Жиммигийн дүр мөн Бонни гэх сувилагчтай суусан гэж гардаг юм. 

Диммик

Ингээд харвал энэ хоёр дүр ах дүүс болох нь тодорхой болно. 

9 Жулс ба Руфус

"Pulp Fiction" кинонд Сэмюел Жексоны бүтээсэн Жулс хэмээх дүр киноны төгсгөлд алуурчин байхаа больж дэлхийгээр аялах шийдвэр гаргадаг. 

Жулс ба Руфус

Тэгвэл үүнээс 10 жилийн дараа "Kill Bill" кинон дээр гардаг сүмийн төгөлдөр хуурчийн дүрийг мөн Сэмюел Жексоны бүтээжээ. Энэ хоёр нэг дүр байж магадгүй гэж хүмүүс эртнээс таамаг дэвшүүлж ирсэн бөгөөд үүнийг Тарантино няцаагаагүй байна.

10 Олон жилийн дараа

"Django Unchained" кинонд Галзуу хочит Крэг Кунс хэмээх эрийг эрэн сурвалжилж байна гэсэн зурагт хуудас гардаг. 

Олон жилийн дараа

"Pulp Fiction" кинон дээр харин ахмад Кунс хэмээх дүр мөн гарч ирдэг аж. Мэдээж Крэйг Кунс бол ахмад Кунсын өвөг эцэг аж.

11 Red Apple

Тарантино бараг бүх кинон дээрээ хуурамч брэнд бүтээгдэхүүн гаргадаг. Тэдэн дундаас хамгийн олон кинон дээр гарсан нь "Red Apple" хэмээх тамхины брэнд юм. 

Red Apple

Тус тамхи нь 

  • Pulp Fiction
  • From Dusk Till Dawn
  • Four Rooms
  • Kill Bill
  • Romy and Michele's High School Reunion
  • The Hateful Eight
  • Once Upon A Time in Hollywood гэсэн кинонууд дээр үзэгдээд өнгөрдөг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()