Хүнийг саран дээр буулгахад гол үүргийг гүйцэтгэсэн даруухан эрдэмтэн бүсгүйн түүх

Аливаа том төслийг бүтээхийн тулд асар олон хүн нийлж зүтгэх хэрэгтэй болдог. Гэвч тэрхүү том амжилтанд хүрсний дараа ганц нэг хүн л хамаг магтаалыг хүртэх нь олонтаа. Үүний нэг жишээ бол хүнийг анх саран дээр хүргэсэн Apollo төсөл юм. Энэ нэрийг дуулсан хүн бүр сансрын нисгэгч Нил Армстронг бүгдийг нь ганцаараа хийсэн мэт төсөөлдөг. Гэвч уг төсөлд том үүрэг гүйцэтгэсэн Маргарет Хамильтон хэмээх бүсгүйн тухай хүмүүс бараг мэддэггүй аж.

Хүнийг саран дээр буулгахад гол үүргийг гүйцэтгэсэн даруухан эрдэмтэн бүсгүйн түүх
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1969 оны 7-р сарын 20-ны өдрийн 20:17:39 цагт Нил Армстронг, Базз Олдрин нарын удирдсан "Аполло 11" сансрын модуль сарны гадаргуу дээр амжилттай газардсан билээ. 

Чухамдаа тэднийг сансрын уудамд авч явсан тэрхүү модулийн программ хангамжийн суурийг Маргарет Хамильтон бичсэн байдаг.

Доорх зураг дээр Маргарет Аполло төсөлд зориулж бичсэн нийт кодынхоо хэвлэмэлийн хажууд зогсож байна.

“Энэ зураг дээр би Apollo Guidance Computer (AGC)-ийн эх кодын хажууд зогсож байна. Энд ганцхан кодыг хэвлэж гаргасан болохоос алдаа болон тэдгээрийг зассан тэмдэглэлийг оруулаагүй болно." гэж тэрээр дурсжээ.

Тэрээр бүх кодыг гараар бичиж, дараа нь хэвлэн гаргаад програм болгон нэгтгэсэн байна. Програм хангамж хөгжүүлэх энэ аргыг "LOL санах ой" буюу "little old ladies memory" (бяцхан хатагтайн санах ой) гэж нэрлэдэг байв. Тэр үед ихэнхдээ настай эмэгтэйчүүд код хэвлэх ажил хийдэг байсан тул ийм хачирхалтай нэр өгчээ. 

1970-аад онд код бичих нь маш амархан гэж тооцогддог байсан тул Маргаретийн зүтгэлийг тийм ч өндрөөр үнэлээгүй байна. Гэхдээ тэрээр төсөл дээр ажиллаж байхдаа код бичихээс гадна бусдад техникийн зөвлөгөө өгч, засч сайжруулах зүйлсийг анхааруулдаг байв.

Армстронг, Олдрин нар сарны гадаргуу дээр бараг хүрээд байхад модулийн систем дээр нь ноцтой доголдол үүссэн байна. Тус системийн радар нь сарны гадаргуу дээр ойртох үед асар их хэмжээний хэрэгтэй, хэрэггүй өгөгдлийг газардуулагчийн компьютерт дамжуулж эхэлсэн нь төхөөрөмжийг хэт ачаалахад хүргэсэн аж. Хэрвээ Хамильтон ийм зүйл болно гэдгийг урьдчилан тооцоолоогүй бол сансрын нисэгчид гарцаагүй амиа алдах байсан юм. 

Сансрын нисэгчид Хамильтоны зааварчилгааны дагуу даруй арга хэмжээ авч компьютерийн санах ой дахь шаардлагагүй мэдээллээс устгаж, шаардлагатай мэдээллийг дахин ачаалж чадсан байна. Үүний ачаар тэд амжилттай газардсан юм. 

Өдгөө Маргарет Хамилтон 85 насыг зооглоод байна. Тэрээр өөрийн эзэмшлийн Hamilton Technologies компанийг удирдан ажиллуулдаг бөгөөд 2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зүтгэлийг нь үнэлж, Эрх чөлөөний одонгоор шагнажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()