Жүжигчид "дасал болсон" дүрээсээ тэс өөр дүрийг бүтээж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан тохиолдлууд

Олон алдартай жүжигчид өөрийн нэрийн хуудас болсон хэв маягтаа тохируулж, тоглосон кино болгондоо хоорондоо төстэй дүрүүдийг бүтээх нь бий. Гэхдээ нэг зүйл хэт олон давтагдаж "улиг" болох нь өөрсдийг нь ч, үзэгчдийг ч залхаадаг тул зарим жүжигчид тэс өөр дүрийг туршиж үздэг. Ингээд та бүхэнд үзэгчдэд дасал болсон дүр төрхөөсөө татгалзахаар шийдсэн жүжигчдийг танилцуулж байна.

Жүжигчид "дасал болсон" дүрээсээ тэс өөр дүрийг бүтээж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан тохиолдлууд
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Хью Грант

Нэг хэсэг хөнгөн үйл явдалтай романтик кино болгоны гол дүрийн залуу нь жүжигчин Хью Грант байдаг байв. Хэдэн жилийн дараа тэрээр өөр төрлийн кинонд өөрийгөө сорихыг хүссэн бололтой, найруулагч Гай Ричигийн "The Gentlemen" кинонд тоглосон юм. Ингэснээрээ тэрээр алдсангүй, нухацтай мөрдөгч эрийн дүр түүнд үнэхээр зохисон билээ.

Хью Грант

2 Брюс Уиллис

Холливудын халзан толгойтой "хатуу самар" хэмээн үзэгчдийн ой санаанд үлдсэн төрхөө Брюс Уиллис "Death Becomes Her" кинонд азгүй мэс засалчийн дүрд тоглон эвдсэн билээ.

Брюс Уиллис

3 Адам Сэндлер

Харин Адам Сэндлерийн хувьд Брюс Уиллисээс яг эсрэгээрээ гэж болно. "B" зэрэглэлийн тоолшгүй олон инээдмийн кинонд голчлон маанагдуу дүрд тоглож олонд танигдсан тэрээр "Uncut Gems" хэмээх чанартай бүтээлд өрөнд баригдсан мөрийчин эрийн дүрд чадварлаг тоглож, нэр хүндээ суга өсгөсөн билээ.

Адам Сэндлер

4 Райан Рейнольдс

Өөрийн бодит амьдрал дээрх хөгжилтэй бөгөөд яриасаг дүр төрхөө Райан Рейнольдс кинон дээр ч алддаггүй тул өдгөө олон үзэгч түүнийг Deadpool киноны гол дүрээр нь танидаг болсон. Гэхдээ Райан "The Captive" хэмээх бүтээлд алга болсон охиноо хайж буй аавын дүрд тоглож, өөрийгөө өөр талаас нь харуулж чадсан билээ.

Райан Рейнольдс

5 Кира Найтли

Үзэсгэлэнт Кира Найтлигийн оролцсон бүтээлүүд ихэвчлэн түүхэн мелодрам сэдэвтэй байдаг учраас үзэгчид түүнийг эрхэмсэг даашинзтай харсаар дасчээ. Харин "Domino" хэмээх кинонд тэрээр энэ дүр төрхөө эвдэж, гэмт хэрэгтний ангууч бүсгүйн дүрд тоглосон юм.

Кира Найтли

6 Майкл Сера

Бүрэг ичимхий, бүтэлгүй залуугийн түүх гэвэл хамгийн түрүүнд жүжигчин Майкл Серагийн бүтээсэн дүрүүд бодогдоно. Гэвч "Molly's Game" кино түүнийг хориотой казино дахь покерын мастер, нөлөө бүхий баян эр болгон хувиргажээ.

Майкл Сера

7 Жэки Чан

Өөрийн найруулж, тоглосон бүхий л кинондоо эрч хүчтэй, хөгжилтэй залуугийн дүрийг авдаг болохоор бид Жэки Чаны бүтээлийг хэд үзсэн ч уйддаггүй билээ. Харин сүүлд гарсан "The Foreigner" хэмээх драм, триллер төрлийн бүтээлд Жэки Чан огт өөр дүрийг бүтээсний зэрэгцээ түүний нэрийн хуудас болсон тулаантай хэсэг огт гарахгүй.

Жэки Чан

8 Дэниел Рэдклифф

Одоо та бүхэнд найруулагчийн сонирхолтой дүр сонголтуудаас хүргэе. Жишээлбэл, амьдралынхаа тэн хагасыг "Харри Поттер"-той холбоотой өнгөрүүлсэн жүжигчин Дэниел Рэдклифф "Now You See Me 2" кинонд гэмт хэрэгтэн бизнесмэний дүрд тоглосон нь хүн бүрт сонин санагдаж байв.

Дэниел Рэдклифф

9 Шон Бин

Тоглосон бүх дүр нь үхдэг болохоор жүжигчин Шон Бин цахим орчинд наргианы сэдэв болоод байв. Тийм ч учраас "Перси Жексон"-ы найруулагч нь түүнийг үхэшгүй мөнх Зевс бурханы дүрд сонгосон байх.

Шон Бин

10 Кристофер Вальц

Найруулагч Тарантиногийн бүтээлүүдэд өнгө нэмдэг хамгийн авъяаслаг жүжигчин гэвэл эргэлзээгүй Кристофер Вальц билээ. Сонирхолтой нь тэрээр 2009 оны "Inglourious Basterds" кинонд расист хурандаа Ханс Ландагийн дүрд тоглосон бол гурван жилийн дараа "Django Unchained" кинонд анти-расист эмч Кинг Шульцийн дүрээр эргэн ирсэн юм.

Кристофер Вальц

11 Сигурни Уивер

"Alien" кинонд харийнхантай тулалддаг зоригт бүсгүйн дүрээр жүжигчин Сигурни Уиверийг үзэгчид санадаг. Гэтэл тэрээр "Galaxy Quest" хэмээх бүтээлд тийм ч ухаалаг бус шаргалт үст бүсгүйн дүрд тогложэ.

Сигурни Уивер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()