Таны хэзээ ч анзаарч байгаагүй, амьдралын чанарыг дээшлүүлдэг 10 зүйл

2022-03-30, 14:54
4,049

Төсөөлснөөс удаан үргэлжилсэн цар тахлаас болж хүн бүр л тэвчээр сорих асуудалтай тулгарсан билээ. Тэгвэл алдагдсан амьдралын хэв маягаа эргүүлэн авчирч, улам сайжруулахад хамгийн тохиромжтой цаг нь яг одоо болж байна. Тэгвэл дараах зүйлс танд алсдаа бодит ашгийг авчирч, өмнө нь анзаараагүй тав тухыг мэдрүүлж, ирээдүйн аливаа эрсдэлээс ч сэргийлж чадах учраас эдгээрийг өөрийн болгосон байхад хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

Таны хэзээ ч анзаарч байгаагүй, амьдралын чанарыг дээшлүүлдэг 10 зүйл
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч

Өнөө цагт бүхнийг өөрөө хийх буюу DIY урлагтай холбоотой гарын авлага, заавар зөвлөгөө их гарах болсон. Гэхдээ л хүн өөрийн дутагдалтай талыг бусдын туслалцаагаар нөхөх нь жам юм болохоор зарим үед өөрөө данс тооцоогоо хөтлөхийн оронд санхүүгийн зөвлөхөд хандах, өөрөө угаалтуураа засахын оронд сантехникч дуудах, өөрөө тосоо солихын оронд засварын газар очих нь зөв сонголт болдог. "Мэргэжлийн" гэдэг тодорхойлолтыг зүгээр ч нэг өгөөгүй болохыг та тэр үед мэдэх болно.

Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч

2 Шүд арчилгааны хэрэгсэл

Насанд хүрэгчдийн дундах шүдний өвчлөл ихэвчлэн шүдээ огт цэвэрлэгээгүйгээс бус харин дутуу цэвэрлэснээс шалтгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл та шүдээ хичнээн сайн угаадаг байсан ч хямд үнэтэй сойз тэр бүх зүтгэлийг тань үгүй хийдэг аж.

Иймд та хамгийн сайн чанарын цахилгаан сойзыг сонгож аваад зориулалтын шүдний утастай хослуулан өдөрт хоёроос доошгүй удаа ашиглаж байж жинхэнэ үр дүн гарна. Ирээдүйд та ийм шийдвэр гаргасандаа өөртөө баярлах болно шүү.

Шүд арчилгааны хэрэгсэл

3 Ажлын сандал

Буруу суух нь нуруунд өгөх ачааллыг дунджаар 40 хувиар нэмэгдүүлдэг. Тиймээс нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд чанартай, эвтэйхэн сандал сонгох хэрэгтэй. Иймд өөртөө тухтай байдлаар өндөр намыг тохируулж болдог, тэнцвэрээ хадгалсан хэвээр хөдөлж болох дугуйтай байхаас гадна илүү бүтээлч ажиллахын тулд тохойвч болон толгойн түшлэгтэй сандал сонгохыг зөвлөж байна.

Ажлын сандал

4 Сайн матрас

Хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэг нь нойр. Тэгвэл тав тухтай унтаж амрахад сайн чанарын матрас чухал үүрэгтэй шүү.

Нэгэнт та хоногийн гуравны нэгийг орон дээрээ өнгөрүүлэх учраас матрас сонгохдоо гар таталгүйгээр аль болох удаан эдэлгээтэй, материал сайтайг нь аваарай. Эс бөгөөс хэмнэлт хийх гэж байгаад тухтай амрах боломжгүй болохоос гадна нурууны өвчтэй болох эсвэлнэг жил юмуу түүнээс ч бага хугацаанд дахиад л матраасаа солих шаардлага гарч магадгүй.

Сайн матрас

5 Аяга угаагч

Зөвхөн америк айлуудын хэрэглээ байсан аяга угаагч машины ашиг тусыг өдгөө дэлхий даяар мэддэг болж эхэлжээ. Тэр тусмаа ам бүл олонтой, гэр нь амархан бохирддог айлууд ганц товчлуур дараад л гал тогооны ажлын хагасыг нь нугалж өгөх энэхүү техникт мөнгө зарцуулсандаа хэзээ ч харамсахгүй.

Гол давуу талууд гэвэл аяга угаагч нь цахилгаан болон усны хэрэглээнд маш хэмнэлттэй, гараар угааснаас илүү үр дүнтэй бөгөөд ариун цэвэрт нийцсэн, гал тогоог илүү эмх цэгцтэй, зай талбайтай болгодогт оршино.

Аяга угаагч

6 Дараа төлбөрт үйлчилгээний шинэ багцууд

Хэрэглээгээ илүү ухаалгаар хянаж, хэрэгцээндээ тохируулан сонголт хийж, ашиггүй гэнэтийн зардал гарахаас сэргийлэх боломжтой үйлчилгээг хүмүүс илүүд үздэг болжээ.

Тэгвэл та үүнд яг нийцэх Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний шинэчлэгдсэн багцуудаас сонгоод, 2022.05.02 хүртэл барьцаа төлбөр, бүртгэлийн хураамж төлөхгүйгээр шинэ хэрэглэгч болох боломжтойг дуулгая. Үүгээр ч зогсохгүй шинэ хэрэглэгчдэдээ жилийн турш дата бэлэгтэй гэнэ.

  • эхний нэг сар 8GB
  • энэ оныг дуустал сар бүр 3GB

Шинэчлэгдсэн багцуудын тухайд, дата хэрэглээ ихтэй хүмүүст зориулан 22’000, 33’000, 50’000 багц тус бүрийнх нь  дагалдах дата эрх хоёр дахин нэмэгдсэн бол өдөр тутмын ярианы хэрэглээ ихтэй хүмүүст зориулан 30’000 багц нь бүх сүлжээнд хязгааргүй үнэгүй ярих эрхтэй болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Дараа төлбөрт үйлчилгээний шинэ багцууд

7 Хурц хутга

Чанартай хутга хэрэглэх үед аливаа зүйлийг хэрчихэд ч урамтай байдгийг гэрийн эзэгтэй нар сайн мэдэх байх. Энэ төрлийн хутгыг ойр ойрхон ирлэх шаардлагагүй төдийгүй бариул нь хугарах, мултрах гэсэн асуудал тохиолдох нь юу л бол.

Өдөр тутам хэрэглэхэд үндсэн 4 хутганы багц байхад болох бөгөөд үүнд хэрчих, арилгах, урт үзүүртэй болон универсал хутга багтана.

Хурц хутга

8 Автомашины аюулгүйн хэрэгслүүд болон даатгал

Машины аюулгүйн хэрэгслүүд дээр хэмнэлт хийх нь тун Жишээ нь, үзэгдэх орчин хязгаарлагдсан үеийн мэдрэгч, шүргэхээс сэргийлэх 4 тал мэдрэгч, ухрах камер, автомат тоормос зэрэг нь үнэтэй тусах боловч тэр хэрээр ач тустай байх болно. Эдгээр технологиуд замын ослоос сэргийлж, амийг тань ч аварч магадгүй.

Хэрэв үнэхээр осол гарлаа гэхэд машинаа даатгуулсан байх нь маш чухал. Машинаа даатгуулах нь хууль ёсны арга хэмжээ болоод зогсохгүй осол гарсан үед засварын төлбөрөөс ч хөнгөлөх болно.

Автомашины аюулгүйн хэрэгслүүд болон даатгал

9 Утсаа "бүү саад бол" горим дээр тохируулах

Завгүй, эсвэл амарч байх үед утасны хэрэгтэй хэрэггүй дуудлагууд ямар их стресс авчирдаг болохыг та мэдэх байх. Азаар орчин үеийн бүхий л утас дээр хүсээгүй дуудлага, мэдэгдэл ирэхээс сэргийлэх "do not disturb" тохиргоо бий. Мэдээж та үүнийг ашиглахдаа зөвхөн хадгалсан дугааруудаас залгахыг зөвшөөрдөг болгон тохируулж болно.

Утсаа "бүү саад бол" горим дээр тохируулах

10 Амралт

Сайн ажиллахын тулд сайн амрах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүмүүс амралтыг ямар ч ашиггүй зардал хэмээн үзэж, амрахаас татгалздаг. Хэрвээ та энэ төрлийн хүн бол нэн даруй энэ байдлаа зогсоогоорой. Харин амралтандаа зориулан мөнгө хуримтлуулж, танд эрч хүч өгөх сайхан аялалд гарч өөртөө амралт өгч хэвших хэрэгтэй. Ингэснээрээ та илүү бүтээлч, эрч хүчтэй ажиллах болно. 

Амралт

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.