Дэлхийн мэдээг цөөн үгээр 04.27

2022-04-27, 10:43
2,267

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Хятадад шинэ вирусний халдвар тархсан, Европын эрчим хүчний салбарт хувьсгал гарч байгаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ. 

Дэлхийн мэдээг цөөн үгээр 04.27

1 Канадын парламент царцаасан Оросын валютын нөөцийг Украины талд хүлээлгэн өгөх хуулийн төсөл хэлэлцэж байна

Барууны орнуудад Орос улс нийтдээ 300 тэрбум гаруй ам.долларын валютын нөөц байршуулсныг дайн эхэлсний дараа царцаасан юм. Тэгвэл Канадын эрх баригчид Украиныг дэмжих үүднээс өөрсдийн оронд байгаа 30 тэрбум ам.долларыг хүлээлгэн өгөх боломжтой гэж үзэж байна.

Канадын парламент царцаасан Оросын валютын нөөцийг Украины талд хүлээлгэн өгөх хуулийн төсөл хэлэлцэж байна

2 Ковидын тохиолдол нэмэгдсэнээс болж Бээжин хот албан ёсоор хөл хорио тогтоолоо

Ковидын тохиолдол нэмэгдсэнээс болж Бээжин хот албан ёсоор хөл хорио тогтоолоо

3 Ерөнхийлөгч Путин НҮБ-ийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

Хоёр тал гал зогсоох талаар яриа өрнүүлсэн ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. 

Ерөнхийлөгч Путин НҮБ-ийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

4 2023 оны дэлхийн Хоккейн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхээ Орос улс алджээ

2023 оны дэлхийн Хоккейн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхээ Орос улс алджээ

5 Орос улс цаашид Польш, Болгарт байгалийн хий нийлүүлэхгүй

Дээрх 2 орон рублиэр байгалийн хийн төлбөр төлөхөөс татгалзсан тул ийм арга хэмжээ авчээ. 

Орос улс цаашид Польш, Болгарт байгалийн хий нийлүүлэхгүй

6 Герман улс хэдхэн хоногийн дотор Оросоос өөр нефт худалдаж авдаг түнштэй болно

Мөн л рублиэр тооцоо хийхээс татгалзсан учраас Герман улс газрын тосны өөр нийлүүлэгч олохоор шийдэв.

Герман улс хэдхэн хоногийн дотор Оросоос өөр нефт худалдаж авдаг түнштэй болно

7 Хятад улсад H3N8 шувууны ханиад хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгджээ

4-р сарын 5-нд төв Хэнань мужид амьдардаг дөрвөн настай хүү тахианаас H3N8 вирусний халдвар авсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаа H3N8 нь хүнээс хүнд дамжсан тохиолдол гараагүй байна.

Хятад улсад H3N8 шувууны ханиад хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгджээ

8 Ерөнхийлөгч Макрон Украинд нийлүүлэх зэвсгийн тоог огцом нэмэгдүүлэх шийдвэр гаргав

Макрон Оросын хийж буй довтолгоог зогсооход туслах зорилгоор орчин үеийн их буунуудыг Киевт хүргэх зарлиг гаргажээ.

Ерөнхийлөгч Макрон Украинд нийлүүлэх зэвсгийн тоог огцом нэмэгдүүлэх шийдвэр гаргав

9 Оросын эрх баригчид Украины олзлогдогчдын цусыг хүчээр авч өөрсдийн хээрийн эмнэлэгт хэрэглэх төлөвлөгөө гаргажээ

Оросын эрх баригчид Украины олзлогдогчдын цусыг хүчээр авч өөрсдийн хээрийн эмнэлэгт хэрэглэх төлөвлөгөө гаргажээ

10 АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харис ковид туссан нь батлагдав

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харис ковид туссан нь батлагдав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()