Алдарт зохиолч Лев Толстойн гэргий Софья гэж хэн байсан бэ?

Софья Андреевна Толстая бол оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн эхнэр юм. Хосууд нийт 13 хүүхэдтэй болсон ч 5 нь насанд хүрэхээсээ өмнө нас баржээ. Левийн эхнэр байх хагас зууны хугацаанд Софья үнэнч эхнэр, шилдэг найз, гайхалтай шүтээн, туслах нь байж чадсан юм. Үүнээс гадна Софья амьдралынхаа мөчүүдийг өдрийн тэмдэглэлд буулгаж байсан бөгөөд Толстой нь үнэлж баршгүй өвийг хадгалж үлдсэн байна. Ингээд алдарт зохиолчийн хайртай эхнэрийн амьдралын түүхийг сонирхоцгооё.

Алдарт зохиолч Лев Толстойн гэргий Софья гэж хэн байсан бэ?
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрлэлт болон гэрлэсний дараах амьдралын эхний он жилүүд

Софья Андреевна Толстая 1844 онд Москва хотод Берсийн гэр бүлд мэндэлжээ. Софъягийн эцэг нь хааны гэр бүлийн эмчийн албыг гүйцэтгэдэг байсан бол түүний ээж баян худалдаачны гэр бүлийн хүүхэд байв. Ийнхүү Софъя эцэг эхийнхээ ачаар өндөр боловсрол эзэмшиж, 17 настай байхдаа Москвагийн Их Сургуулийн гэрийн багшийн эрх олгодог шалгалтыг амжилттай өгсөн байна.

Гэрлэлт болон гэрлэсний дараах амьдралын эхний он жилүүд

«Миний эрэгтэй найзууд надад Лев эхнэртэй болсондоо аз жаргалтай байгаа гэж хэлсэн. Олон бүсгүйчүүд надад алдартай хүний эхнэр байгаад атаархаж байсан. Гэвч алдартай хүний эхнэр байна гэдэг тийм ч хялбар зүйл биш бөгөөд би үргэлж л хөдөлмөрлөх хэрэгтэй байсан» хэмээн Софъя өөрийн өдрийн тэмдэглэлдээ бичжээ.

Лев Толстой хүүхэд байхаасаа эхлэж Берсийнд зочилдог байсан бөгөөд ялангуяа ирээдүйн хадам ээжтэйгээ эвтэй байсан гэнэ. Оросын алдарт зохиолч тэрээр бяцхан Софьяд дурлаж, түүнийг 17 нас хүрмэгц гэрлэх санал тавьсан байна. Тухайн үед Лев 34 настай байжээ. Ингээд хосууд гэрлэж, Тульскийн “Ясная Поляна” тосгоныг зорьсон аж. Хотын амьдралд дассан бүсгүйн хувьд ийнхүү тосгонд очих нэлээд хүндрэлтэй байжээ. Бүсгүйн сонирхолтой амьдрал өнгөрсөнд үлдсэн ч тэрээр өөрийгөө хөгжүүлэх арга замыг үргэлж олдог байсан гэнэ.

Софья завгүй байх дуртай байсан учир тогтмол өөрийгөө ямар нэг зүйлээр хөгжүүлдэг байжээ. Жишээлбэл: ном унших, зураг зурах, төгөлдөр хуур тоглох гэх мэт. Бал сараас энгийн амьдрал руу шилжих үед тэдний амьдрал бага зэрэг төвөгтэй болсон гэнэ. Бүсгүй ямар нэг үнэ цэнэтэй зүйл хийхийг хүсэж байсан ч ойрхон төрөлт, нөхрийн хүнд ааш зан зэрэг энэ боломжийг олгохгүй байсан аж. Гэрлэлтээс хоёр жилийн дараа бүсгүй Толстойд хандан эрч хүчтэйгээр хийх, анхаарал хандуулах зүйл бага байна хэмээн гомдлож байсан аж.

Лев Толстой нь ойр дотнын хүмүүсийн хэлж байгаагаар тэр гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун аз жаргалтай байжээ. Учир нь Софья Андреевна гайхалтай сайн эхнэр, дотны найз нь болж чадсан байна. Харин бүсгүй өөрийн өдрийн тэмдэглэлдээ нөхрийнхөө агуу сэтгэлийг гүйцэд ойлгож чадахгүй байгаа учир нэг хүн шиг болж чадахгүй байна хэмээн бичиж байжээ.

2 Уран зохиолын төлөөлөгчөөр ажиллах

Харин Лев Николаевичийн хувьд үргэлж завгүй байв. Тэр ном бичиж, өөрийн барьсан сургуульд тариачдын хүүхдүүдэд хичээл зааж, гэрийн ажилд анхаарал хандуулж, ургацын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр багагүй анхаарал хандуулдаг байж. Харин түүний эхнэр зохиолчийн хувийн туслах байсан гэхэд болно. Бүсгүй Толстой нь зохиолын нооргийг цэвэрхэн цаасан дээр хуулдаг байжээ. Харин маргааш нь Толстой түүний хуулсан зохиолыг уншиж, алдаа гарсан байвал засаж Софья дахин хуулдаг байсан гэнэ. Бүсгүйн хүсэл сонирхлоос үл хамаарч энэ ажил өдөр бүр үргэлжилдэг байсан гэхэд болно. Хүүхэд төрөх, өвдөх, эсвэл нас барсан тохиолдолд л Софья нарийн бичгийн ажлаасаа түр хөндийрдөг байв. Энэ үед түүнийг түрээсийн бичээч орлодог байсан аж.

Уран зохиолын төлөөлөгчөөр ажиллах

1863 оны өдрийн тэмдэглэлдээ Софья "Өдөр ирэх тусам би гэрийн ажлаас холдож, харин Лев Николаевич илүү халуухан болж байна. Жирэмслэлт надад төвөгтэй санагдаж эхэлсэн. Би гэрийн ажил хийж, Лев Николаевичд зориулж хуулан бичлэг хийхээс өөр ажилгүй байгаа нь намайг бухимдуулж байна” хэмээн бичжээ.

Хэсэг хугацааны дараа Софья ч зохиол бичих чадвартай болсон байна. Эхнэрийнхээ зөвлөсний дагуу Лев зохиолдоо маш анхааралтай хандаж, жижиг зохиол бичихдээ хүртэл мэргэжилтэнтэй зөвлөлдөх болжээ. Софья ч нөхөртөө тусалж зохиолын зарим нэг зүйлийг товчилж, орчуулж заримдаа бүр хамтдаа зохиол бичиж байсан гэнэ. 18 жилийн турш хамт амьдарсны дараа Софья анх удаа Л.Н.Толстойн намтрыг бичсэн байна. 1880 оноос тэр ном хэвлэлтийн бүх ажлыг өөрөө хариуцах болжээ. Тэрээр хэвлэлийн байгууллагуудтай ярилцаж, ном хэвлэх зөвшөөрлийг цензурын хорооноос авч байсан гэнэ.

1885 оноос тэр нөхрийнхөө бичсэн зохиолыг засварлаж эхлэв. Уг ажил Софья Андреевнад ихээхэн хүндрэлтэй байж. Учир нь тэр үгийн алдаа хайх бус харин зохиолын утга санааг илүү их мэдрэхийг хүсэж байсанд оршино. Ингээд Софья төлөөлөгч, нарийн бичиг, редакторын ажлыг гүйцэтгэх болжээ. Л.Н.Толстой нь зохиолууд бэлэн болсны дараа бүсгүй хэвлэлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, тооцоо хийж, цаасны нягтрал чанарт анхаарал хандуулдаг байв. Эхнэрийнхээ тусламжтайгаар зохиолч маш их бүтээлийг гараасаа гаргаж чаджээ.

«Лев Николаевич ажлаа эхэлмэгц би түүнд тусалж эхэлдэг. Миний сэтгэл санаа, эрүүл мэнд ямар байхаас үл хамаарч Лев Николаевичийн нооргийг авч бүгдийг нь хуулдаг. Маргааш өглөө нь тэр миний хуулсан зохиолыг дахин уншиж, алдаа байвал засаж дахин ноорог болгосноор би дахин хуулах ажилдаа ордог. “Дайн ба Энх” зохиолыг би хэдэн удаа хуулснаа ч санахгүй байна» гэж Софья Андреевна дурсжээ.

Тухайн үед зохиолч уран зохиол төдийгүй гэр бүлдээ ч анхаарал хандуулахаа больсон байв. Түүний бүх анхаарал шашин шүтлэг, философийн чиглэлээр ном бичихэд шилжжээ. Энэ нь хосуудын харилцаанд сөргөөр нөлөөлсөн байна. Учир нь Толстой судалгаа хийх явцад гэрийн ажил болон зохиолыг засварлах, хэвлэх, хуулах гээд бүхий л ажил эхнэрт нь шилжсэн байна.

Ийнхүү маш их ачаалалтай болсон Софья түүнд анхаарал халамж, хөгжүүлэлт дутаж байгааг ойлгосон аж. Бүсгүйн хувьд өөрийгөө хөгжүүлэх, соёлын  мэдлэг олж авах нь агаар мэт хэрэгтэй байсан ч энэ бүхэнд тэр цаг зав гаргаж амжихгүй байсан юм. Хэдийгээр хосууд үл ойлголцолтой байсан ч Софья үргэлж нөхрийнхөө түшиг тулгуур, туслах нь байдаг байжээ.

“Миний амьдрал” номондоо Софья Толстая “Лев Николаевичийг байхгүй үед би хэвлэлийн бүх ажлыг хариуцдаг байсан бөгөөд номын худалдааны тооцоог шөнө хүртэл сууж гаргадаг байсан. Харин өдрийн цагаар хэвлэлийн үйл явцтай танилцаж, гэр бүлдээ хувцасны худалдан авалт хийж, заримыг нь тааруулж оёж эсгэх ажлыг хийдэг байсан” гэжээ.

3 Ганцаардлыг мэдэрсэн гэрийн эзэгтэй

Хэдийгээр маш их завгүй байж, хүүхдүүд нь санаандгүй байдлаар нас барж байсан ч Софья гэрийнхээ тав тухтай байдлыг хангаж, гэр бүлийнхээ хүрээнд баяр ёслол хийж, хамтдаа хооллох үдшийг зохион байгуулдаг байжээ. Тэр маш нийтэч нэгэн бөгөөд зочин хүлээж авахаасаа огт татгалздаггүй байсан. Софьягийн гэр бүл өнөр өтгөн хэдий ч сэтгэл санааны хувьд тэр тогтмол ганцаардлыг мэдэрдэг байв.

Софья Андреевна өөрийгөө гүйцэд хөгжүүлж чадаагүйдээ ихээхэн харамсдаг байжээ. Тэрээр өөрийн өдрийн тэмдэглэлдээ жирэмслэлтээс болоод түүний бүхий л төлөвлөгөө нурж байгаа талаар бичиж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл бүсгүй бүхий л амьдралынхаа туршид хөдөлмөрлөж байсан ч сонирхлынхоо дагуу зүйлээ хийгээгүй гэсэн үг юм. Тэр хийж буй зүйлээсээ биш харин өөрийнхөө дуртай зүйлийг хийж чадахгүй байсны улмаас ядарч, ганцаардаж байсан аж.

Түүний сэтгэл санааг тайвшруулж байсан зүйлс нь хөгжим тоглох, оёдол болон зохиол бичих байжээ. Жишээлбэл: 1902 онд петербургийн нэгэн сэтгүүлд түүний “Усталая” гэх шүлгийг хэвлэсэн байна. Харин 1910 онд тэрээр “Куколки-скелетцы” гэх хүүхдийн зохиолоо бичсэн аж. Энэхүү зохиолын баатрууд бүсгүйн амьдарч байсан Ясная Поляна тосгоны хүмүүс болон түүний гэр бүл, найз нөхөд, тариаланч ард түмэн байжээ.

Ганцаардлыг мэдэрсэн гэрийн эзэгтэй

Гэр бүлийн бүх үүрэг хариуцлагыг би ганцаараа хүлээдэг байсан ч заримдаа би маш их ганцаардлыг мэдэрдэг байсан.

4 Амьдралын сүүлийн мөчүүд

Алдарт зохиолч  маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд гэрээсээ гарахгүйгээр маш даруухан амьдарч байсан гэнэ. Харин нас барахынхаа өмнөхөн тэр гэрээсээ явж, үлдсэн мөчүүдээ өөрийн хүссэнээр өнгөрүүлэхийг зорьжээ. Эхнэртээ зориулсан захидалдаа тэр нас барахынхаа өмнө ганцаараа байхыг хүсэж байна хэмээн бичжээ. Ингээд Л.Н.Толстой нас барсны дараа эхнэр нь дахиад л хүнд ачааг нуруундаа үүрэх болсон байна.

Амьдралын сүүлийн мөчүүд

1904 онд Софья Толстая өөрийн өдрийн тэмдэглэлдээ “Бүхий л амьдралынхаа туршид би зөвхөн нөхрийнхөө төлөө амьдарч, өөрийгөө гэр бүлийнхээ төлөө золиосолсон. Гэхдээ энэ бол миний хувь тавилан байсан” гэжээ.

Алдарт зохиолч нас барахынхөө өмнө өөрийнхөө бүх эд хөрөнгийг олон нийтийн хэрэгцээнд гэрээслэж үлдээсэн учир зохиолчийн гэр бүл ямар ч хөрөнгөгүй үлдсэн байна. Тиймээс зохиолчийн эхнэр,  хүүхэд гээд хэн ч түүний номын борлуулалтаас ашиг хүртэх эрхгүй болжээ. Азаар зохиолчийн гэр бүлд Николай II хаан тусалсан бөгөөд тэр Софьяд тэтгэвэр олгосноор бүсгүй гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдэж чадсан байна. Софья 76 насандаа уушгины өвчнөөр нас баржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()