Гэртээ үдэшлэг зохиох 5 шалтгаан

Цар тахалтай холбоотойгоор бараг сүүлийн 2 жилийн хугацаанд төрөл бүрийн арга хэмжээ, үдэшлэг тоглолт зэргийг дэлхийн бүхий л улс оронд хориглосон. Тэгвэл хориг суларч, цар тахал намжиж байгаа үед цомхон найз нөхдийн хүрээнд гэрийн үдэшлэг яагаад зохиож болохгүй гэж? Ингээд бид танд гэртээ үдэшлэг зохиохын давуу талуудыг хүргэе. 

Гэртээ үдэшлэг зохиох 5 шалтгаан
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүх зүйл чиний зохиосон дүрмийн дагуу байх болно

Гэртээ үдэшлэг зохиохын давуу тал нь бүх зүйл чиний дүрмийн дагуу өрнөх болно. Учир нь чи гэрийн эзэн, зохион байгуулагч, бармен, хамгаалагч гээд бүх зүйлийг өөрөө гардаж хийнэ шүү дээ. Чи хөгжөөнт тоглоом зохиож, хоол болон уух зүйлээ өөрөө сонгоно. Цор ганц асуудал нь цагийн хязгаар байх магадлалтай. Оройн цагаар хэт их чимээ гаргах үед хөрш чинь уурлах вий. Хэрвээ та тэдэнтэй тохиролцож чадвал хүссэнээрээ хөгжилдөх боломжтой.

Бүх зүйл чиний зохиосон дүрмийн дагуу байх болно

2 Сэдвээ өөрөө сонго

Та ямар ч сэдвийн хүрээнд үдэшлэгээ зохиох боломжтой. Жишээлбэл: 20 насны төрсөн өдөр, эсвэл тушаал дэвшсэн баяр гэх мэт. Амьдралд тохиолдох ямар ч үйл явдлыг найзуудтайгаа уулзах шалтаг болгох боломжтой. 1970-аад оны хэв маяг, киноны супер баатрууд болох гэх мэт та зүгээр л хүссэнээ сонгоорой.  

Сэдвээ өөрөө сонго

3 Бармены ажил хийх

Та уламжлалт ширээ засалтаас татгалзаж хөнгөн зууш, коктейл зэргийг бэлдэхэд л хангалттай. Эсвэл шаардлагатай тохиолдолд бэлэн хоол захиалж болох юм. Хоол бэлдэхэд их хугацаа зарцуулахын оронд уух зүйлийг өөрийн төсөөллөөр хийгээрэй. Зөв сонгосон согтууруулах болон согтууруулах бус ундааны нийлэмж нь үдэшлэгт таатай уур амьсгалыг бүрдүүлнэ.

Жишээлбэл: 125мл хан боргоцойн жүүс, 4 хундага цагаан рам, 60 мл кремийг хольсноор та тансаг амттай коктейлийг хийж, зочдоо баярлуулж болно.  

Дахин нэг жор хүргэхэд: 30 мл архи, 30 мл кофетой ликёр, тослог багатай крем болон мөс зэргийг холиод коктейл бэлэн боллоо.  

Бармены ажил хийх

4 Зөвхөн өөрийнхөө дуртай дууг сонсох боломж

Дуу хөгжимгүйгээр үдэшлэгийг төсөөлөхийн аргагүй байдаг. Тиймээс ч зөв сонгосон ая үдэшлэгийг таатай болгож, зочдын сэтгэл хөдлөлийг өндөр байхад тусална. Тиймээс үдэшлэгийн ая, дуунд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Ихэнхдээ энэ ажлыг дуу хөгжимд сонирхолтой хэн нэгэнд даатгадаг. Тэр бусдын хүсэлтээр тухайн зочдын сонирхсон дууг тоглуулж ди-жейн үүрэг гүйцэтгэдэг байна. Тэгвэл гэртээ үдэшлэг хийж байгаа тохиолдолд бүх зүйл таны гарт байгаа гэдгийг мартаж болохгүй.

Зөвхөн өөрийнхөө дуртай дууг сонсох боломж

5 Таатай дурсамж

Бүгд гэр гэр рүүгээ явсан ч үдэшлэг дуусдаггүй. Маргааш өглөө нь хүн бүр нэг нэгэнтэйгээ зургаа хуваалцаж, үдэшлэгийн талаарх дурсамж дахин сэргэнэ гэсэн үг шүү дээ. Үдэшлэгийн талаар хэн нэгэнд ярихгүй бол үдэшлэгт оролцсон мэт сэтгэгдэл төрөхгүй л болов уу.

Таатай дурсамж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()