Хүүхэлдэйн кинонууд дээр гардаг хүүхдүүдийн ойлгох аргагүй 15 үзэгдэл

2022-05-08, 14:16
5,674

Анимейшн хүүхэлдэйн кино бүтээгчид уран бүтээлээ хүүхдүүдэд зориулахын зэрэгцээ насанд хүрсэн хүн үзэхэд ч сонирхолтой болгон үзэгчдийн тоо, ашиг орлогоо нэмэх арга хэрэглэдэг. Гэвч хүүхдэд зориулсан киног насанд хүрэгчдэд хэрхэн сонирхолтой байлгах вэ гэдэг нь хамгийн хүнд асуудал билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ бид бяцхан үрсийн маань үзэх дуртай хүүхэлдэйн кинонд нуугдсан зөвхөн насанд хүрсэн хүмүүс л ойлгох үзэгдлүүдийг хүргэж байна.

Хүүхэлдэйн кинонууд дээр гардаг хүүхдүүдийн ойлгох аргагүй 15 үзэгдэл
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 The Little Mermaid

"The Little Mermaid" хүүхэлдэйн кинонд Ариел лааны дэргэд суух бүсгүйн хөрөг зургийн дэргэд байгаа үзэгдэл гардаг шүү дээ. Тэгвэл тус зураг Жоржес де Ла Турын "Magdalene with the Smoking Flame" нэртэй уран зураг аж. Хүүхэлдэйн кино боловч өвөр дээрээ гавлын яс тавьсан ийм зураг оруулсан нь шалтгаантай. Дисней студийн уран бүтээлчид Ариелийг яг л Магдален шиг эцгийн эрхт ёсны эсрэг тэмцэгч төдийгүй өөрийн хүссэн зүйлээ хийж эрхийнхээ төлөө яваа нэгэн болгон харуулахыг хүссэн нь энэ юм.

The Little Mermaid

2 Spirited Away

Алдарт "Spirited Away" хүүхэлдэйн киноны хамгийн сэтгэлд хоногшин үлдсэн ч тааламжгүй үзэгдэлтэй хэсэг бол яах аргагүй Stink Spirit-ийг цэвэрлэж буй зураглал билээ. Тэгвэл тус хэсгийн зохиолыг Хаяао Мияазаки өөрт тохиолдож байсан бодит түүхээс сэдэвлэн бичсэн нь энэ аж. Тэрбээр нэгэн удаа гэрийнх нь дэргэдүүр урсдаг голыг хүмүүс цэвэрлэж байгааг олж харж байсан бөгөөд олон жилийн туршид хурсан асар их хэмжээний хог, хуучин эд хэрэглэлүүдийг гарган авч буй тэрхүү дүр зургийг ийнхүү алдартай аниме кинондоо дүрслэн үлдээжээ.

Spirited Away

3

Түүнчлэн тус кинонд хятад болон япон ханз үсэг мэддэг хүмүүсийн л ойлгох нууц тэмдэглэгээнүүд олон гардаг. Тухайлбал Чихиро эцэг эхийн хамт орхигдсон цэнгэлдэх хүрээлэнд ирэх үед байшин барилга дээр тэдэнд анхааруулах зорилготой олон үгс ханзаар бичигдсэн байдаг ажээ.

4 Zootopia

"Zootopia" хүүхэлдэйн киноны гол дүр жижиг биетэй амьтдын амьдардаг газарт ирэх үед “ноён Томоо” нэртэй тун түрэмгий зан авиртай арктикын сохор номин Загалмайлсан эцэг киноны Вито Корлеоны дүрийг дуурайн сууж байдаг. Мэдээж энэ үзэгдлийг балчир хүүхдүүд үзээд ойлгохгүй шүү дээ.

Zootopia

5 Aladdin

Хүүхэлдэйн киноны туршид бирд олон алдартнуудын дүрд хувирч байгааг томчууд бид анзаарч болох ч хүүхдүүд хараахан мэдэхгүй билээ. Тухайлбал тус хүүхэлдэйн киноны 1992 оны хувилбарт бирд Арнолд Шварценегер, Роберт Де Ниро, Жак Никольсон зэрэг тухайн цаг үеийн оддын дүрд хувирч харагддаг.

Үүгээр ч зогсохгүй зарим эцэг эхчүүд ч түүний хувирч буй Эд Салливан, Ноён Уэнсес, Арсенио Халл, Кеб Каллоуэй зэрэг алдартнуудыг танилгүй өнгөрүүлэх нь бий.

Aladdin

6 Wreck-It Ralph

Тус хүүхэлдэйн киноны нэгэн үзэгдэлд King Candy “Шилтэй залууг чи цохиж чадахгүй” хэмээн өгүүлдэг. Гэсэн ч Ralph түүний энэ үгийг эс харгалзан түүнийг цохиж орхидог билээ. Тэгвэл яг энэ өгүүлбэрийг 1989 оны Batman кинонд Joker хэлж байсан гэдэг.

Wreck-It Ralph

7 Bolt

Bolt нохой Mittens-ийг гүүрэн дээр барьж зогсох үед гүүрний доогуур 2525 гэсэн тэмдэглэгээ бүхий автобус явж өнгөрдөг. Тэгвэл яг ийм дугаартай автобусыг "Speed" кинонд жүжигчин Сандра Буллок барьж явдаг ажээ.

Bolt

8 Ratatouille

Тус хүүхэлдэйн киноны гол дүрүүдийн нэг болох Скиннерийн нэрийг Америкын сэтгэл судлаач Бюрус Фредерик Скиннерийн нэрнээс санаа авч өгчээ. Тэрбээр харх дээр туршилт хийдэг байснаараа алдартай нэгэн билээ.

Ratatouille

9 Kung Fu Panda

"Kung Fu Panda" хүүхэлдэйн кинонд мастер Угвайн таягийг тоор жимсний модоор хийсэн байх агаад тоор жимсний моддын доор өрнөх үзэгдэл ч цөөнгүй харагддаг. Тэгвэл хятад соёлд тоорын мод нь үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог бөгөөд тус модны навч, цэцэгсийг бумбын шашны зан үйлд өргөн хэрэглэдэг байна. Түүнчлэн хятадууд тоорын мод чөтгөр, шулмыг элдэн хөөдөг хэмээн үздэг.

Kung Fu Panda

10 Cars

2006 онд үзэгчдийн хүртээл болсон "Cars" хүүхэлдэйн кинонд Луйжигийн дугаар 44.5-10.8 буюу Италийн Маранелло хот дахь Феррари үйлдвэрийн координатыг тэмдэглэсэн дугаар байдаг ажээ.

Cars

11 Dumbo

1941 оны "Dumbo" хүүхэлдэйн кинонд Timothy Dumbo тугалд хандан “Том чихтэй алдартнууд олон бий” хэмээн хэлдэг нь Холливудын хаан хэмээн нэрлэгддэг том чихээрээ алдартай Кларк Габлыг дурдаж буй явдал юм.

Dumbo

12 A Goofy Movie

Тус хүүхэлдэйн кинонд Big Foot “Saturday Night Fever” кинон дээр жүжигчин John Travolta-ын хийсэн бүжгийг дуурайн бүжиглэж буй нь харагддаг.

A Goofy Movie

13 Minions

Минионууд Лондон цамхагт орохын тулд насанд хүрсэн эмэгтэй хүний дүрд хувирч явах үед нэгэн франц эр түүнийг ёс бус байдлаар ширтдэг. Яг тэр үзэгдэл "Wonderbra" брэндийн сурталчилгааг дуурайсан үзэгдэл бөгөөд Эва Герцигова “Миний нүд рүү хар. Нүд рүү гэсэн шүү!” хэмээн хэлдгийг та санаж буй биз ээ.

Minions

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()