Сурагчдаа зодох багш нарын цуваа

2022-05-09, 14:30
2,674
Сурагчдаа зодох багш нарын цуваа
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Сурагчийнхаа гарыг улай бутартал цохисон 97 дугаар  сургуулийн 2А ангийн багшийн асуудал хэдхэн сарын өмнө нийгмийг хоёр талцуулаад авсан. Хүчирхийлэлд өссөн хуучин үеийнхэн хэд тоншоод авахыг гэмгүй гэлцсэн бол нөгөө хэсэг нь хүний биед огтхон ч хүрч болохгүй гэж шүүмжилж байв. Ил, далд хэчнээн хүүхэд хүчирхийлэл дунд мэдлэг боловсрол олж авах гэж зүдэрч буйг бид мэдэхгүй. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд 19 дүгээр сургуулийн Иргэний боловсрол, ёс зүйн багш сурагчийнхаа толгой руу хүчтэй цохиж буй бичлэг цахим орчинд нэлээдгүй шуугиан тарилаа.

Уг нь ямар ч мэргэжил эзэмшсэн ёс зүйн дүрэм гэж бий. Сэтгүүлчийн ёс зүй, эмчийн ёс зүй, багшийн ёс зүй гээд мэргэжил бүрд өөр өөр дүрэм уншигдах ч угтаа бол ёс суртахуун гэх зүйл дээр цөм зангилагдсан байдаг. Гэхдээ дээрх багш нар хичээл заах онолоо харахаас ёс зүйн дүрмээ ойшоож хардаггүй бололтой. Ёс зүйгүй багш нар чанартай боловсон хүчин бэлтгэнэ гэдэг юу л бол. 

Нөгөөтээгүүр ганц ухамсрын шанаа өгөх зүгээр гэж боддог өнгөрсөн үеийн үлдэгдэл хоол мэт хэрэггүй сэтгэхүйгээс бид салах цаг иржээ. Энэ мэт өөрөө ч мэдэлгүй хүчирхийлэлд өссөн томчууд буруу номлолоо хээв нэг бусдад зааж суугаа нь харамсалтай. Чамд хэн ч гар хүрэх ёсгүй бөгөөд хүрсэн тохиолдолд айж эмээхгүй хэлэх ёстойг учир мэдэхгүй бяцхан хүүхдүүддээ сайн ойлгуулах цаг иржээ. Үгүй бол энэ мэт булан тохойд нуугдсан ёс зүйгүй багш нарыг олж мэдэхгүй, төр нь тэжээж тэтгэсээр тэтгэвэрт гаргах биз. Тиймээс хүүхдэдээ өөрийгөө хамгаалах сэтгэхүйн дархлааг суулгацгаая.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()