Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.09

2022-05-09, 11:30
2,290

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Энэтхэг улс Оросоос баррель газрын тосыг 70 ам.доллараар авах хүсэлт тавьжээ, биткойны үнэ 35 мянган ам.долларт хүрч буурав, Турк улсад эдийн засгийн хямрал үүсэж инфляци 70 хувьд хүрсэн зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.09
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэтхэг улс Оросоос баррель газрын тосны үнийг 70 ам.доллароос доош буулгах хүсэлт тавьжээ

Энэтхэг улс хоёр орны хооронд өндөр түвшний яриа хэлэлцээ хийх үеэр олон улсын хориг арга хэмжээнээс болоод газрын тосны худалдан авалтыг хийх үед үүсэж болох алдагдлыг нөхөхийн тулд Оросоос ирж буй баррель тутамд 70 ам.доллароос доош үнэ төлөх санал тавьжээ. Одоогоор дэлхийн жишиг Brent маркын нэг баррель нь 105 ам.долларт хүрээд байгаа юм.

Энэтхэг улс Оросоос баррель газрын тосны үнийг 70 ам.доллароос доош буулгах хүсэлт тавьжээ

2 Канадын Ерөнхий сайд Трюдо Украинд гэнэтийн айлчлал хийж, Зеленскийтэй уулзав

Тэрээр цаашид тус улсад нэмэлт туслалцаа үзүүлэх, ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авах, Киев хотод элчин сайдын яамаа эргүүлэн нээх тухай ярьжээ. 

Канадын Ерөнхий сайд Трюдо Украинд гэнэтийн айлчлал хийж, Зеленскийтэй уулзав

3 АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд гэнэтийн айлчлал хийж, Украины тэргүүн хатагтайтай уулзав

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд гэнэтийн айлчлал хийж, Украины тэргүүн хатагтайтай уулзав

4 "Украин дахь хүчээ бэхжүүлэхийн тулд Сириэс цэргээ татна" гэж Орос мэдэгдэв

"Украин дахь хүчээ бэхжүүлэхийн тулд Сириэс цэргээ татна" гэж Орос мэдэгдэв

5 Шанхай хотын хөл хорио улам чангарч Бээжин хотын бүх иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ

Шанхай хотын хөл хорио улам чангарч Бээжин хотын бүх иргэдийг шинжилгээнд хамруулж эхэллээ

6 Хөлбөмбөгийн "Chelsea" клубийг бэйсболын "Los Angeles Dodgers" багын эзэн Тодд Бейли 3 тэрбум ам.доллароор худалдаж авав

Хөлбөмбөгийн "Chelsea" клубийг бэйсболын "Los Angeles Dodgers" багын эзэн Тодд Бейли 3 тэрбум ам.доллароор худалдаж авав

7 Оксфордын судлаачид нисдэг шавжны тоо 2004 оноос хойш 60 хувиар буурсан болохыг тогтоожээ

Оксфордын судлаачид нисдэг шавжны тоо 2004 оноос хойш 60 хувиар буурсан болохыг тогтоожээ

8 Амралтын өдрүүдээр биткойны үнэ 35 мянган ам.долларт хүрч буурав

Өнгөрсөн сард АНУ-ын төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсний дараа криптовалютын зах зээлд эргэлзээ үүссэн юм. Тус шийдвэрийг гаргасны дараа хөрөнгө оруулагч болон криптовалютын арилжаа эрхэлдэг хүмүүс эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг харахаар шийдсэн тул эрэлт нь мэдэгдэхүйц буурсан байна. Үүний нөлөөгөөр биткойны ханш бага багаар суларсаар өнгөрсөн амралтын өдрүүдэд бараг 40 мянган ам.доллар хүрч байсан биткойн 35 мянган ам.доллар хүртэл буурсан бол, өнөөдөр дахин унаж 33 мянган доллар болоод байна. 

Амралтын өдрүүдээр биткойны үнэ 35 мянган ам.долларт хүрч буурав

9 Балбын иргэн Ками Рита Шерпа Эверестийн оргилд хамгийн олон удаа гарсан хүн болжээ

52 настай Ками Рита Шерпа өнгөрсөн бямба гарагт зүүн өмнөд нурууны замаар 8,848.86 метрийн өндөр оргилд хүрэв. Ингэснээр тэрээр хамгийн олон удаа буюу 26 удаа Эверестэд гарсан хүн болжээ. 

Балбын иргэн Ками Рита Шерпа Эверестийн оргилд хамгийн олон удаа гарсан хүн болжээ

10 Турк улсад эдийн засгийн хямрал үүсэж инфляци 70 хувьд хүрлээ

Шүүмжлэгчид энэхүү үнийн өсөлтийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эдийн засгийн бодлого үүсгэсэн хэмээн буруутгажээ. Эрдоган өнгөрсөн сард эдийн засгийн өсөлт, экспортыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан юм. 

Турк улсад эдийн засгийн хямрал үүсэж инфляци 70 хувьд хүрлээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()