Хүүхдийн ямар зургийг цахим орчинд тавьж болохгүй вэ?

Амьдралын онцгой сайхан агшныг гэрэл зургийн хальснаа буулгах нь дурсамжтай зүйлсийн нэг. Тэр тусмаа технологи өндөр хөгжсөн өнөө үед хором бүрийг алдалгүй гэрэл зурагнаа буулгах боломжтой болсон. Гэхдээ гэрэл зураг гэдэг хүнийг сайхан харагдуулахын зэрэгцээ гутааж болдог зүйл юм. Ялангуяа буруу авахуулсан зураг интернэтээр цацагдсан тохиолдолд том хүнээс илүү хүүхдэд зовлон авчирч болзошгүй ажээ. Энэ үүднээс хүүхдийн ямар зургийг хуваалцаж болохгүй вэ гэдгийг хүргэж байна. 

Хүүхдийн ямар зургийг цахим орчинд тавьж болохгүй вэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Нүцгэн зураг

Хүүхдээ өхөөрдсөн хүмүүс нүцгэн зургийг нь фэйсбүүкээр хуваалцдаг. Хэдий энэ нь тухайн үедээ сайхан санаа мэт санагдаж болох ч хүүхдийн тань нүцгэн зураг бусдын гарт орсноор зарим нэг таагүй үр дүнд хүргэж болно. 

Нүцгэн зураг

2 Өвчтэй байгаа зураг

Өвчтэй хүүхдийнхээ зургийг бусадтай хуваалцах нь лайк цуглуулах хөгийн арга юм шүү. 

Өвчтэй байгаа зураг

3 Шийтгүүлж байгаа зураг

Суурь хүмүүжил хүүхэд насанд тавигддаг гэдгийг үргэлж санаарай. Хэрэв та хүүхдээ шийтгэж байгаа зургаа бусадтай хуваалцвал хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг үгүй хийх болно. 

Шийтгүүлж байгаа зураг

4 Архи, тамхины хажууд байгаа зураг

18 болон 21 нас хүрээгүй хүнийг архи болон тамхины дэргэд байгааг дэлхий нийтээр зарлах нь тийм ч сайхан санаа биш.

Архи, тамхины хажууд байгаа зураг

5 Бие засаж байгаа зураг

Эцэг эхчүүд хүүхдээ өхөөрдсөндөө бие засаж байгаа зургийг нь авдаг. Харин хүний хийж болох хамгийн чухал хэрнээ бохир үйлдлийг хуваалцах нь хүмүүст таалагдахгүй л болов уу.

Бие засаж байгаа зураг

6 Хувийн мэдээлэл

Мэдээж хүн бүр хувийн мэдээллээ бусдад алдахгүйг хичээх хэрэгтэй. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг өөрийнхөөсөө илүү хамгаалах нь чухал. Зураг бол хувийн мэдээлэл гэж хэлэхэд гэмгүй зүйл. Зөвхөн зургаар дамжуулан хүүхдийг ямар хүйстэй, хэдэн настай, тэр ч бүү хэл хаана сурдаг, ямар ааш араншинтайг ч таньж мэдэх боломжтой гэдгийг бүү мартаарай.

Хувийн мэдээлэл

7 Хүүхдээ элэглэх

Хүүхдээ интернэтээр шившиглэх нь яав ч сайн эцэг эхчүүдийн хийх зүйл биш. Мэдээж та санаатайгаар хүүхдийнхээ эвгүй байдалд орсон зургийг бусадтай хуваалцахгүй байх. Гэхдээ санаандгүй ийнхүү зураг олон нийтийн сүлжээнд цацвал олон сөрөг үр дагавар гарч болохыг тооцоолоорой.

Хүүхдээ элэглэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()