"Я" үсэгний шүлэг уншсан болохоор ичсэн

2022-05-10, 12:30
17,348
"Я" үсэгний шүлэг уншсан  болохоор ичсэн
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн 7 хоногт дүүгийнхээ үсэглэлийн баярт очоод дүүгийнхээ өмнөөс гомдол төрөөд байсан юм. Өмнө нь 1-р ангийн хүүхэдтэй хүмүүс өнөөдөр сошиалд яваад байгаа шиг асуудал, ямар үсэг болсноор нь хүүхдүүд нэгнийгээ гадуурхаад байдаг гэж ярихыг сонсоод арай үгүй байлгүй дээ, айн, өө тийм үү гээд л өнгөрдөг байлаа. Харин дүүгийнхээ үгийг сонсоод яг үнэндээ уйлмаар санагдсан. Дүүгийн маань анги үсэгтэй холбоотой асуудал үүсгэхгүйн тулд үсгийг нь сугалуулж сонгосон юм. Я үсэг болж байхдаа дүү маань ерөөсөө дургүй байгаагүй, би хамгийн сүүлд нь шүлгээ гоё уншина аа л гэж гэрийнхэнтэйгээ ярьж байлаа.

Тэгсэн гадуур үсэглэлийн баярын юмаа бэлдээд явах, үсчинд очоод үсийг нь янзлуулж байхад хүмүүс “Заа, ямар үсэг болсон?” гэж асууна дүү инээгээд Я үсэг гээд хариулахаар “өө яаж байгаад "Я" үсэг болчихдог байна аа”, “ядаж байхад Я юм уу” гэнэ. Тэгэхээр дүү жоохон сонин болоод аанха гэж хариулна.

Үсэглэлийн баяр боллоо. Аварга уншигч, аварга тоочин, хичээнгүй бичигтэн гээд хүүхдүүдийг тодруулаад тууз, өргөмжлөл өгөөд бүх хүүхдүүдийн урд зогсоож баяр хүргэв. Мэдээж шагнал авч байгаа хүүхэд, эцэг эхэд сайхан байгаа. Харьж явах замдаа дүү надаас асууж байна.

Дүү: Аниа та намайг шагнал аваагүй гээд гомдсон уу?

Би: Үгүй шдээ. Юу гэж аниа нь гомдож байх юм. Чамайг сайн тоогоо бодож, уншиж чадаж байгааг аниа нь мэдэж байгаа болохоор.

Дүү: Гэхдээ надад жоохон сонин байсан. Би муу байсан гэж бодсон.

Би: Үгүй ээ, чи сайн л байгаа ш дээ. Тоогоо сайн боддог, үлгэрийн номоо өөрөө уншдаг.

Дүү: Надад бас шүлгээ уншихад ичмээр санагдсан.

Би: Олон хүн чамайг үзэж байсан гээд үү?

Дүү: Үгүй ээ, Я үсэгний шүлэг уншсан болохоор.

Гэр бүлийнхэн нь хүүхдээ өөртөө итгэлтэй, мэдрэмжээ илэрхийлдэг болгох гээд хангалттай хичээж байхад хүний хүүхдэд яах гэж ийм хэрэггүй зүйл хэлдэг байна аа. Бас хүүхдийг өөрийнх нь үзэл бодол, хувь хүнийх нь шинж чанарууд бий болж эхэлж байхад нь чи сайн байлаа, чи муу байлаа гэж цоллоод хичээж байсныг нь “би муу л юм байна” гэж боддог болгох гэж. Хүүхдүүдээ багаас нь үгүйсгээд, хар даа энэ хүүхэд ийм мундаг тэгэхэд чи гэж хэлээд, мэдрэмжийг нь үгүйсгээд, хүүхдэдээ хэрэггүй ач холбогдолгүй зүйл хэлээд л бай. Ирээдүйн хүүхдүүд таны боддогийн яг эсрэгээр өөртөө итгэлгүй, бие даах чадваргүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй хүүхэд болно.

Өөрийнхөө хүүхдэд хайртай шигээ бусад хүний хүүхдэд ч хайртай байгаарай. Яагаад гэвэл бусад хүний хүүхэд ирээдүйд таны хүүхдийн найз, ажлын хамтрагч, хайртай хүн нь болно.

Taivanjargal Aldarbayar 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()