Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.11

2022-05-11, 10:51
2,526

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Шанхай хотод хөл хорионы дэглэм улам чангарав, ОХУ-ын эдийн засаг 12 хувиар агшина, Ам.долларын ханш дийлэнх валютын эсрэг чангарч, сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрлээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.11
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Судлаачид дараагийн 5 жилд дэлхийн дундаж температур цельсийн 1.5 хэмээр нэмэгдэнэ гэж тооцоолжээ

Судлаачид дараагийн 5 жилд дэлхийн дундаж температур цельсийн 1.5 хэмээр нэмэгдэнэ гэж тооцоолжээ

2 Оросын цэргүүд Украины нутгаар дамжин өнгөрдөг байгалийн хийн гол хоолойг гэмтээжээ

Энэхүү хоолой нь Европ руу хий нийлүүлдэг хамгийн том 5 шугамын нэг юм. Харамсалтай нь гэмтэл үүссэн учраас түр хугацаанд тус хоолойг хаахаар болсон байна. 

Оросын цэргүүд Украины нутгаар дамжин өнгөрдөг байгалийн хийн гол хоолойг гэмтээжээ

3 Эдийн засгийн хориг арга хэмжээнээс болоод Оросын эдийн засагт сүүлийн 30 жилд байгаагүй хэмжээний хямрал үүсэх нөхцөл бүрдэв

Дэлхий дээрх хамгийн олон хориг арга хэмжээнд орсны нөлөөгөөр ОХУ-ын эдийн засаг энэ жилд 12 хувиар агших төлөвтэй байгааг тус улсын Сангийн яам мэдэгджээ. Энэ нь 1992 он буюу ЗХУ задарснаас хойш байгаагүй үзүүлэлт юм.

Эдийн засгийн хориг арга хэмжээнээс болоод Оросын эдийн засагт сүүлийн 30 жилд байгаагүй хэмжээний хямрал үүсэх нөхцөл бүрдэв

4 ОХУ-ын хакерууд Украин руу хийх дайралттай зэрэгцэн АНУ-ын хиймэл дагуулуудад халдсан болох нь илэрчээ

Өнгөрсөн 2-р сард Украин руу Оросын цэргүүд нэвтрэхтэй зэрэгцэн АНУ-ын хиймэл дагуулын сүлжээг тасалдуулж чухал стратегийн байгууллагуудын харилцаа холбоог тасалсан кибер халдлагын цаана ОХУ байсан гэж АНУ болон Европын холбоо мэдэгдэв.

ОХУ-ын хакерууд Украин руу хийх дайралттай зэрэгцэн АНУ-ын хиймэл дагуулуудад халдсан болох нь илэрчээ

5 Украин улс өөрсдийн нутаг дээрх Оросын хөрөнгийг хураана гэв

Украины засгийн газар мягмар гарагт тус улсад байгаа Орос иргэд болон засгийн газрын бүх хөрөнгийг хурааж, дайны үеэр учирсан хохирлыг барагдуулахад ашиглах болно гэж мэдэгджээ. 

Украин улс өөрсдийн нутаг дээрх Оросын хөрөнгийг хураана гэв

6 Ам.долларын ханш дийлэнх валютын эсрэг чангарч, сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрлээ

АНУ-ын Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогоо чангатгахын хэрээр ам.долларын ханш дийлэнх валютын эсрэг чангараад байна.

Дэлхий даяар инфляц эрчимжиж, юань, фунт стерлинг, иен тэргүүтэй валютын ханш ам.долларын эсрэг суларсаар байгаа юм.

Мөн БНХАУ-д цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэрлэлийн индекс 2020 оноос хойших доод түвшинд хүрсэн байна.

Сүүлийн байдлаар “Bloomberg Dollar Spot Index” 0.2 нэгж өслөө. Мөн АНУ-ын Засгийн газрын таван жилийн хугацаатай бондын өгөөж өсөж, 2008 оноос хойших дээд түвшинд хүрчээ.

Юанийн ханш ам.долларын эсрэг суларснаар юаньтай холбоотой австрали, шинэ зеланд долларуудын ханш өдрийн дотор нэг хувь орчмоор буурсан байна.

Цаашлаад фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг суларч, 2020 оноос хойших доод түвшинд хүрсэн бол иений ханш 2002 оноос хойших доод түвшинд, Энэтхэгийн рупигийн ханш доод түвшинд хүрээд байна.

Ам.долларын ханш дийлэнх валютын эсрэг чангарч, сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрлээ

7 Унгар улс НАТО-д Украин үнэхээр элсэх хүсэлтэй байгаа бол бүх талаар дэмжинэ хэмээн мэдэгдэв

Унгар улс НАТО-д Украин үнэхээр элсэх хүсэлтэй байгаа бол бүх талаар дэмжинэ хэмээн мэдэгдэв

8 Шанхай хотын хөл хорионы дэглэм улам чангарав

Шинэ тогтоол гарснаар халдвар авсан нь батлагдсан хүний амьдардаг орон сууц эсвэл хорооллыг тэр чигт нь ачиж тусгаарлах байранд оруулахаар болжээ. 

Шанхай хотын хөл хорионы дэглэм улам чангарав

9 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хятадын удирдагч Ши Жиньпин нар Украины асуудлаар ярилцав

Хятад улсын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар мягмар гарагт утсаар холбогдон Украинд яаралтай гал зогсоох шаардлагатай байгаа талаар ярилцжээ. 

Хоёр удирдагч Украины нутаг дэвсгэрийн бүтэн байдал, тусгаар улсын бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв. Тэд мөн хүнсний хямралын эрсдэл, Францын Хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хэлэлцсэн байна. 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хятадын удирдагч Ши Жиньпин нар Украины асуудлаар ярилцав

10 Финланд улс НАТО-д элсэхэд бараг бэлэн болсон гэв

Финланд улс НАТО-д элсэхэд бараг бэлэн болсон гэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()