Оросын загвар өмсөгч бүсгүй Бали арлын ариун модыг "бузарласан" хэргээр баривчлагджээ

2022-05-11, 16:30
9,720

Алина Фазлеева гэх орос загвар өмсөгч бүсгүй Бали аралд нөхрийн хамт амарч байжээ. Тэрээр амрах зуураа нэгэн том модны өмнө нүцгэн зургаа даруулсан байна. Харамсалтай нь тэрхүү мод 700 жилийн настай тус арлын ард түмэн шүтдэг ариун дагшин мод болж таарав. Тиймээс Алинаг нутгийн хууль сахиулагчид ариун газрыг нь бузарласан хэргээр баривчилжээ. 

Оросын загвар өмсөгч бүсгүй Бали арлын ариун модыг "бузарласан" хэргээр баривчлагджээ
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Алина Фазлеева хэд хоногийг шоронд өнгөрүүлсэн бол нөхөр нь Балигаас хөөгдөн нэг жилийн хугацаанд буцаж ирэх эрхээ хасуулсан байна. Тус модыг "Бабакан" хэмээх сүмийн үүсгэн байгуулагч тарьсан бөгөөд эрт дээр үеэс нутгийн ард түмэн шүтэж ирсэн ариун шүтээн нь аж. Индонезийн хуулийн дагуу ийм шүтээн газрыг доромжлохыг хориглодог юм. 

Бали арлын томоохон бизнес эрхлэгч Нилу Женак хэмээх эр цахим орчинд тус модны өмнө даруулсан нүцгэн бүсгүйн зургийг хармагцаа цагдаад хандсан байна. Үүний дагуу хууль сахиулагчид Алинаг тэр даруй олж баривчлан нөхрийг нь албадан хил гаргажээ. 

Тэр даруй бүсгүй зургаа устган нутгийн ард түмнээс уучлал хүссэн бөгөөд "Би нутгийн уламжлал болоод хууль дүрмийг мэддэггүйгээс болоод ийм алдаа гаргалаа. Намайг үнэхээр уучлаарай" хэмээн мэдэгдсэн байна. 

Үүнийхээ дараа тэрээр модон дээр очиж мөргөж залбирсан гэнэ. Индонезийн шүүхээс Алинад ариун газрыг доромжилсон, үүний дээр тус улсын газар нутаг дээр садар самуун агуулга бүхий зураг авсан гэсэн хоёр зүйл анги тулгаад байгаа.

Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 6 жил хүртэлх хугацаагаар хоригдох, 1 тэрбум индонез рупи буюу 97 мянган ам.долларын торгууль төлөх гэнэ.

Балигийн цагаачлалын албаны дарга Жамарули Манихурук хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Алина болон түүний нөхөр Андрей Фазлеева хоёрыг насан туршид нь тус оронд хөл тавих эрхгүй болгохоор хөөцөлдөж байгаа хэмээн дурджээ. 

"Associated Press" агентлагийн мэдээлж буйгаар Бали арал индонезийн уламжлал, ёс заншлыг үл хүндэтгэсэн, хууль журмыг зөрчсөн зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас бараг 200 хүнийг албадан гаргасан гэж тэмдэглэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()