"Нүцгэн өгзөгт" хочтой түүхэн дэх хамгийн хачирхалтай бөгөөд харгис генерал

1990-ээд оны үед Либерийн ард иргэдийг айдаст автуулж байсан "General butt naked" буюу "Нүцгэн өгзөгт генерал" хочтой Жошуа Мильтон Блайы хэмээх залуугаас тус улсад энхийг сахиулахаар ирсэн НАТО-гийн цэргүүд ч холхон байхыг хичээдэг байжээ. 1971 онд төрсөн тэрээр хүний мах иддэг байснаас гадна омгийнхоо уламжлалт шашны гол санваартны үүргийг гүйцэтгэдэг байв. Тэрээр хүүхдээр тахил өргөн, олон хүний амийг золионд гаргасан юм. 

"Нүцгэн өгзөгт" хочтой түүхэн дэх хамгийн хачирхалтай бөгөөд харгис генерал
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Либерийн бөглүү тосгонд яахаараа Америк маягийн хочтой хүн гараад ирсэн юм бол гэж та гайхаж магадгүй. Хамаг учир нь АНУ-ын иргэний дайнд оршино. Уг цуст мөргөлдөөний дараа эрх чөлөөтэй болсон боолуудад зориулж Африкын баруун эрэг дагуу нутагт жижиг улс байгуулж өгсөн нь Либери юм.

Чухамдаа 19-р зууны сүүлчээр энд хэдэн арван мянган чөлөөлөгдсөн боолууд ирж суурьшсан байна. "Тэнд үргэлж дулаан, жилийн дөрвөн улиралд гадил жимс ургана, ажиллах хэрэг байхгүй” гэх мэтээр сурталчилж, ухуулж байсны үрээр тийм олон хар арьстнууд сайхан амьдралыг мөрөөдөн тус улсад ирсэн гэдэг. 

Харамсалтай нь ихэнх нь бичиг үсэггүй боолууд байсан учраас улсаа удирдаж чадах олигтой удирдагч гарч ирэлгүй явсаар 20-р зуунд хүрчээ. Тэд зөвхөн англиар ярьдаг учраас америк соёл Либери улсад одоо ч амь бөхтэй оршсоор байгаа аж. Аажимдаа иргэд нь нутгийн уугуулуудтай холилдон зарим нэг уламжлалт африк ёс тус улсад нэвтрэв.

Жошуа өсвөр насандаа омгийнхоо гол санваартан болсон бөгөөд энэ явдлыг тэмдэглэн гурав хоног унтаж амралгүй найрласан байна. Хэдий тэрээр залуу байсан ч үйлийн үрээ эдэлж арьс махтайгаа хатжээ. Жошуа сүүлдээ хий юм харж, янз бүрийн дуу чимээ сонсож эхэлсэн байна. Ингэхдээ тэрээр “Чи бол ирээдүйн их дайчин. Тиймээс хүч орохын тулд хүний мах идэх хэрэгтэй” гэх үгсийг сонссон гэдэг.

Энэ бүхний дараа хэрхэх ёстойгоо ухаарсан Блайы цэрэгт орохоор шийджээ. Харгис хэрнээ маш үр дүнтэй тактик тулааны талбарт үзүүлж чадсан учраас залуу санваартан маань огцом амжилтад хүрч богинохон хугацаанд нэгэн жижиг омгийн тэргүүлэгч байснаа удалгүй Либерийн ерөнхийлөгчийн зөвлөх боллоо. 

Харамсалтай нь жинхэнэ солиорол энд эхэлсэн юм. Улс оронд нь иргэний дайн эхлэх үед Блайы өөрийн гэсэн отрядтай болж цэргүүдээ дайн тулаан хийхдээ нүцгэн байлдахыг тушаажээ. Тэрээр цэргүүд нүцгэн тулалдах юм бол өвөг дээдсийн сүнс тэднийг ямар ч сумнаас хамгаалж чадна гэдэгт бүрэн итгэж байсан учир ийм тушаал өгсөн аж. Гэхдээ хачирхалтай нь Жошуа гутал өмсөхийг зөвшөөрсөн байна. Тэрээр хөл нүцгэн тулалдахыг хүсээгүй бололтой.

Хамгийн аймшигтай нь Жошуа санваартны үүргээ давхар биелүүлж байсан юм. Тиймээс тэрээр тулалдаан болгоны өмнө жаахан хүүхдийг золигт гаргадаг байлаа. "Бурхан ганцхан шинэ цусанд дуртай. Би хүүхдүүд голд шумбан тоглож байхад нэгийг нь сонгон аваад живүүлж дараа нь золионд гаргасан хүүхдийн зүрхийг сугалж иддэг байсан. Заримдаа би хөөрхий хүү живчихлээ гэж мэлздэг байсан бол заримдаа түүгээр тахил өргөсөн хэмээн үнэнээ хүлээдэг байлаа” гэж өөрийн үйлдлээ тайлбарлажээ. 

1996 онд харин Жошуа өөр дээр нь "Есүс Христ ирж нүглээ наманчлахыг зөвлөсөн" гэж ярьдаг бөгөөд үүний дараа мань хүн бүх муу муухай зүйлээс татгалзаж Христын шашны номлогч болон хувирчээ. 

Тэрээр өнгөрсөн амьдрал, хийсэн хэргийнхээ тухай ярихдаа “Чөтгөрийн даалгавраар муу үйл хийж байсан учир өөрөө хариуцлага хүлээх ёсгүй” гэдэг байна. Үнэхээр тэр ямар ч хариуцлага хүлээгээгүй билээ. Учир нь түүнийг хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байгаа учраас ял хүлээх ёсгүй хэмээн эрх баригчид үзсэн байна. 

Сонирхолтой нь түүн дээр Есүс Христ ирэх мөчид Либерийн иргэний дайн бараг дуусаж байлаа. Гайхмаар нь нүцгэн бөгстийн талынхан ялагдсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Өмнө нь хүн бүхнийг айлгадаг байсан махчин генерал одоо гэгээн багш-ламтан болоод зогсохгүй эхнэр авч дөрвөн хүүхэдтэй болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()