Кофены талаар сонирхолтой баримтууд

Зарим хүмүүсийн хувьд өглөөг кофегоор эхлүүлэх нь сэтгэл санааг өргөж, бүтэн өдрийн турш сэргэг байхад тусалдаг билээ. Сүүлийн үед дэлхий даяар кофены хэрэглээ ихсэж байгаатай холбоотойгоор дэлхийн 50 гаруй улс оронд 30 сая гаруй кофены үйлдвэр бий болжээ. Мэдээж кофены талаар ерөнхий ойлголт хүн бүрд байх ч таны мэдэхгүй мэдээллүүд ч бий. Ингээд кофены талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Кофены талаар сонирхолтой баримтууд
Вьетнам аялаарай!
Хаах
Сурталчилгаа

1. Хамгийн үнэтэй кофе – 1кг нь 1000 доллар

Ийнхүү өндөр үнэтэй байгаа нь кофены үрийг байгалийн арга замаар боловсруулж байгаад оршино. Суматра арал дээр кофены жимсийг идэх дуртай нэгэн төрлийн зэрлэг муур байдаг бөгөөд кофены үр нь түүний гэдсэнд орсноор боловсрохгүй ч гэдэс бохирдлыг сайн цэвэрлэдэг гэнэ. Ингээд муурын ялгадсаар гарсан кофены үрийг сайн гэгч нь үйлдвэрийн аргаар цэвэрлэдэг байна.

Үүний үр дүнд тухайн кофе шоколадны үнэртэй болж, гашуун амт нь үгүй болдог аж. Уг замаар боловсруулсан кофег хэрэглэх үгүй нь тухайн хүний сонголт байх болно.

2. Экваторын бүсэд кофе сайн ургадаг

Дэлхий дээрх хамгийн том кофе экспортлогч оронд Бразиль (40%), Колумб болон Вьетнам (тус бүр 20%) багтдаг бол АНУ-д үйлдвэрийн хэмжээнд кофе ургуулдаг цор ганц газар Хавайн арлууд юм. Ерөнхийдөө эдгээр орнуудын уур амьсгалыг авч үзвэл чийглэг, бүтэн жилийн турш халуун уур амьсгалтай байдаг. Тиймээс кофе сайн ургадаг аж.

3. Кофены хэрэглээнд олон удаагийн хориг тавьж байсан

16-р зууны эхэн үеэс эхэлж дэлхийн өнцөг булан бүрт кофег хориглож эхэлсэн байна. Жишээлбэл: 1511 онд Меккад кофег хүмүүсийн оюун санаад радикал сэтгэлгээг суулгах сөрөг нөлөөтэй хэмээн үзэж хориглож байжээ.

Үүнээс гадна османы хаан Мурад IV кофе уусан тохиолдолд шийтгэл оноох зарлигийг хүртэл гаргасан аж. Кофенд дурлагсдыг аймшигтайгаар зодож, далайд хүртэл живүүлдэг байсан гэнэ.

Харин XVI зууны үед Ватиканчууд кофег чөтгөрийн ундаа хэмээн үздэг байв. 1746 онд Швейцарьт кофег чанахад хэрэглэх боломжтой сав суулгыг гэртээ байлгахыг хориглосон гэнэ.

Кофе хэрэглэхийг  хориглох хамгийн сүүлийн оролдлогыг 1777 онд Пруссын хаан Агуу Фридрих хийжээ. Пруссийн хувьд шар айрагны үйлдвэрлэл, шар айрагны борлуулалтаар улсын эдийн засгийг хангадаг байсан учир кофег энэхүү ашиг олоход сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Учир нь кофе экспортын бүтээгдэхүүн учир түүнээс олох ашиг ерөнхийдөө бага гэсэн үг.

4. Байгальд ургадаг кофег хамгийн анх Этиопын малчид IX зуунд олжээ

Этиопын нэгэн домогт нутгийн малчид ямаагаа нэгэн хачирхалтай модноос жимс идэж байгааг харсан бөгөөд энэ нь кофены мод байсан аж. Харин нутгийн нэгэн ламтан хамгийн анх уг үрээр уух зүйл бэлдсэн байна. Ингээд кофены сэргээх нөлөөг мэдсэн тэрээр бусдадаа энэ талаар хуваалцжээ. Кофены талаар анхны бичгэн мэдээллийг түүх судлаачид Йеменээс олсон бөгөөд энэхүү мэдээлэл XV зуунд хамааралтай байсан гэнэ.

6. Кофе жимсгэнэ биш харин жимс

Кофе бэлтгэхэд хэрэглэдэг үр нь жимсний зөвхөн дотор хэсэг юм. Энэ нь тоор эсвэл интоорт байдаг ястай адил гэсэн үг. Жижиг кофены жимс нь дотроо өөд өөдөөсөө харсан хоёр хавтгай үртэй байдаг.

Гэхдээ кофены жимсний 15% нь зөвхөн нэг үртэй. Өмнө энэхүү үрийг авч зөөлөн эдийг нь хаядаг байсан бол орчин үед техник технологи хөгжсөний ачаар түүнийг хатааж нунтаглаад кофены гурил хэмээн зарах болжээ. Кофены гурил нь кали, уураг, төмөр, антиоксидант болон ислэгээр баялаг. Амтны хувьд бага зэрэг гашуун, самар амтагдсан байдаг.

6. Кремтэй кофе илүү удаан хөрдөг

Хүйтэн крем эсвэл сүүг халуун кофенд хийхэд кофе хөрдөг гэдгийг хүн бүр мэднэ. Харин өрөөний температуртай кремийг кофенд хийснээр тухайн кофе халуунаа илүү удаан барьдаг. Үүний гол шалтгаан нь кремтэй кофе энгийн хар кофеноос илүү өтгөн байдагт оршино. Мөн кремтэй кофены кофеин хүний биед илүү удаан шингэдэг байна.

7. Кофе эрүүл мэндэд тустай

Сүүлийн үеийн судалгаанаас харахад кофенд дуртайдаа өөрийгөө буруутгах хэрэггүй болжээ. Сайн чанарын кофены цор ганц сул тал нь өндөр үнэтэй байдагт оршино. Үүнээс гадна гэртээ кофе чанаж уух боломжгүй хүмүүсийн хувьд тогтмол кофе шопоос худалдаж авч уух нь нэлээд зарлага өндөртэй болно.

Кофены найрлагад марганц, кали, төрөл бүрийн антиоксидант болон кофеин агуулагдсан байдаг тул хэмжээг нь хэтрүүлэхгүй тохиолдолд Паркинсон, Альцгеймер, чихрийн шижингийн 2-р зэрэгтэй тэмцэхэд тустай.  Харин бүсгүйчүүдийн хувьд арьсны хавдар тусах эрсдэл буурдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()