Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.19

2022-05-19, 11:30
2,385

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Хойд Солонгос улсад ковидын халдвар авсан хүний тоо 2 саяд хүрчээ, Финлянд болон Шведийн удирдлагууд НАТО-д элсэх өргөдлөө албан ёсоор өгчээ, Орос улс өөрсдийн Coca-Cola, Fanta, Sprite зэрэг хийжүүлсэн ундааны хувилбаруудыг худалдаанд гаргалаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.19

1 Финлянд болон Шведийн удирдлагууд НАТО-д элсэх өргөдлөө албан ёсоор өгчээ

Финлянд болон Шведийн удирдлагууд НАТО-д элсэх өргөдлөө албан ёсоор өгчээ

2 Европын холбоо эрчим хүчний салбарт Оросоос хараат бус болох үүднээс 300 тэрбум ам.долларын төсөл эхлүүлнэ

Европын холбоо Оросын газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоож өөрсдийн хэрэгцээг бүрэн хангах 300 тэрбум ам.долларын төлөвлөгөөгөө танилцууллаа.

Лхагва гарагт Европын Комисс "REPowerEU" уг төлөвлөгөөг  танилцуулахдаа "Эрчим хүч хэмнэх өөр эх үүсвэр олох замаар оны эцэс гэхэд Оросоос авч буй байгалийн хийн импортыг 66 хувиар бууруулж, 2027 оноос өмнө эрчим хүчний салбар нь бүрэн бие даах болно" гэж мэдэгдэв. 

Европын холбоо эрчим хүчний салбарт Оросоос хараат бус болох үүднээс 300 тэрбум ам.долларын төсөл эхлүүлнэ

3 Дайны гэмт хэрэг үйлдсэн Орос цэрэг гэм буруугаа хүлээв

Украинд дайн эхэлснээс хойшхи анхны дайны гэмт хэргийн шүүх хурал болж 21 настай орос цэрэг зэвсэггүй энгийн иргэнийг хөнөөсөн хэргээ хүлээлээ.

Халдлага эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараа Вадим Шишимарин хэмээх орос цэрэг 62 настай зэвсэггүй Украин эрийг буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр бүх насаараа шоронд суух ял сонсжээ. 

Дайны гэмт хэрэг үйлдсэн Орос цэрэг гэм буруугаа хүлээв

4 Орос улс өөрсдийн Coca-Cola, Fanta, Sprite зэрэг хийжүүлсэн ундааны хувилбаруудыг худалдаанд гаргалаа

ОХУ-ын арми Украин руу дайралт хийсний дараа Оросын зах зээлийг Coca-Cola зэрэг томоохон ундааны брэндүүд орхин гарсан. Тэгвэл тус улсын ундаа үйлдвэрлэгч компаниуд нэгдэн алдартай брэндүүдийг орлох шинэ төрлийн ундаанууд үйлдвэрлэжээ.

Оросууд "Coca-Cola, Fanta, Sprite зэрэг ундааны оронд CoolCola, Fancy, Street-ээс сонгох боломжтой болно" гэж Оросын ундаа үйлдвэрлэгч Очаково компани мэдэгдэв.

Гуравдугаар сард Coca-Cola, Fanta, Sprite компани Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосноос хойш дээрх 3 хийжүүлсэн ундааны брэнд Оросын лангуунууд дээр үзэгдэхээ байжээ. Үүний нөлөөгөөр Coca-Cola-ийн бүтээгдэхүүнүүд шагийн бараа болон хувирч үнэ нь 200 орчим хувиар өссөн байна.

Орос улс өөрсдийн Coca-Cola, Fanta, Sprite зэрэг хийжүүлсэн ундааны хувилбаруудыг худалдаанд гаргалаа

5 АНУ-ын батлан хамгаалах яам Энэтхэгт 500 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ

Батлан хамгаалах салбарын гүнзгийрүүлэх, тус улсын Оросын зэвсгээс хараат байдлыг бууруулах зорилгоор АНУ-ын эрх баригчид Энэтхэгт цэргийн тусламжийн багц бэлдэж эхэлжээ. 

Хэлэлцэж буй багцад 500 сая долларын гадаадын цэргийн санхүүжилт багтах гэнэ. 

АНУ-ын батлан хамгаалах яам Энэтхэгт 500 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ

6 Хойд Солонгос улсад ковидын халдвар авсан хүний тоо 2 саяд хүрчээ

Хойд Солонгос улсад ковидын халдвар авсан хүний тоо 2 саяд хүрчээ

7 Финлянд, Швед улсууд НАТО-д нэгдэх тухай яриа хэлэлцээг Турк эсэргүүцжээ

"Турк улс Финлянд, Швед хоёрыг НАТО-д элсэх хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлснээс хэдхэн цагийн дараа хориг тавьсан" гэж нэрээ нууцлахыг хүссэн дипломат эх сурвалж мэдэгдэв.

НАТО-д элсэх хүсэлт гаргасан орныг бүх гишүүн нь дуу нэгтэйгээр зөвшөөрч байж хүлээж авдаг учраас энэ нь олон улсын харилцаанд багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Туркийн зүгээс тус улсад алан хядагч гэдэг ангилалд багтсан Курдистаны ажилчны нам (PKK) болон Сирийн ардын хамгаалалтын анги (YPG) зэрэг курдын бүлэглэлүүдийг дээрх хоёр орон орогнуулж байгаа учраас ийнхүү хориг тавьсан байна. Европын холбоо болон АНУ мөн PKK-ыг террорист байгууллага гэж үздэг.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэл хийж Финлянд, Швед хоёр дээрх террористуудыг буцааж өгөхөөс нааш НАТО-д элсэх хүсэлтийг нь хүлээж авахгүй гэжээ. 

Финлянд, Швед улсууд НАТО-д нэгдэх тухай яриа хэлэлцээг Турк эсэргүүцжээ

8 “Мastercard” төлбөрийн системд царай таних систем ашиглахаар туршиж байна

“Mastercard” компани дэлгүүрт төлбөр төлөхдөө хүний биометр өгөгдлийг ашиглахаар туршиж эхэллээ.

Тус компанийн мэдэгдсэнээр тухайн дэлгүүр ухаалаг утасны аппликейшн ашиглан худалдан авагчийн царайг уншуулж, холбогдох банкны картыг тогтооно гэж мэдэгдсэн байна.

Энэхүү технологийг “Apple”-ийн “iPhone” гар утас төлбөр төлөх юм уу түгжээ тайлахдаа “FaceID” ашигладагтай харьцуулж болохоор байгаа юм. Туршилтыг энэ долоо хоногт Бразилын таван дэлгүүрт эхлүүлжээ.

“Мastercard” төлбөрийн системд царай таних систем ашиглахаар туршиж байна

9 БНХАУ-д орон сууцны үнэ 8 сар дараалан буурлаа

БНХАУ-д дөрөвдүгээр сард орон сууцны үнэ сүүлийн найман сар дараалан буурлаа. Учир нь "COVID-19" цар тахлын үед худалдан авагчдын итгэл буураад байгаа юм.

БНХАУ-ын 70 хотод шинэ орон сууцны үнэ дөрөвдүгээр сард 0.3 хувиар буурчээ. Ингэснээр сүүлийн таван сард хамгийн огцом буурсан үзүүлэлт болж байна.

Тус улсын зарим хотод олон хүүхэдтэй айл, өрхөд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх олгож эхлэхээр болжээ. Энэ нь орон сууцны зах зээлийг сэргээх, БНХАУ-ын хэмжээнд төрөлтийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

БНХАУ-д орон сууцны үнэ 8 сар дараалан буурлаа

10 Туркт орон сууц худалдан авсан гадаад иргэдийн статистикийг ОХУ-ын иргэд тэргүүлэв

4-р сард Турк улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гадаадын иргэдийн статистикийг ОХУ-ын иргэд анх удаа тэргүүллээ.

Өнгөрсөн сард тус улсад орон сууц худалдан авсан ОХУ-ын иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж 1100 давсан байна. Турк улс одоогоор Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг тавиагүй байгаа юм. Украин дахь цэргийн ажиллагаа эхэлснээс хойш ОХУ-ын иргэд мөн Дубай болон Израилд орон сууц худалдан авах нь эрс нэмэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Турк улсын Засгийн газар иргэншил авах хүсэлтэй гадаадын иргэдийн үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх босгыг 250 мянган ам.доллар байсныг 400 мянган ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна.

Туркт орон сууц худалдан авсан гадаад иргэдийн статистикийг ОХУ-ын иргэд тэргүүлэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()