Хүүхдийн баярт бэлэн үү?

2022-05-19, 10:30
8,752
Хүүхдийн баярт бэлэн үү?

Хүүхдийн баяр дөхөж байна. Ийм үед хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг зүйл бол хүчирхийлэл, өлсгөлөн, нүдэнд нь гуниг хурсан хүүхдүүдийн тэр харц юм... Хүүхдийн баяр байтугай хүн гэж үл тоон долоо хоног, бүтэн сараар архи гудрах аав ээж, ундуй сундуй гэр, нүднийх нь бүх гал цог унтарсан, ярьчих насан дээрээ ярьж чадахгүй, инээх насан дээрээ инээж мэдэхгүй тийм хүүхдүүд. Үс гэзэг нь ширэлдээд хатчихсан, хэд хоног хоол шиг хоол идээгүй юм бүү мэд...

Хамгийн аймшигтай нь энэ бол цочир мэдээ биш энгийн амьдрал болсон. Бид ийм зүйлтэй эвлэрсэн. Хар бараан мэдээнээс зугтдаг ч болсон. Энэ бүхнийг харсаар мэдсээр байж уусчих вий, цочихоо больчих вий гэж өөрийгөө бас зэмлэмээр, тэр дархлаагаа хамгаалмаар. Нэг хэцүү зүйл байдаг юм. Амьдрал угаасаа л ийм гэж бүгд боддог бол тэр зовлон биш. Харин бусад олон найзууд нь баярлаад, гоё ганган хувцсаа өмсөөд, аав ээж нь хайрлаад байгааг хоёр жижигхэн нүдээрээ цоо ширтэн харсаар өөрийнх нь амьдрал дэндүү өөр тэнгэр газар шиг байгааг зүрх сэтгэлээрээ мэдрэх хүүхдүүд үнэхээр өрөвдөлтэй. Энэ ялгааг арилгах гэж ид шидийн орон төвүүд ажиллаж байгаа ч хангалттай хүртээмжтэй бас биш юм. Энэ постыг хэн юу гэж бодох, яаж цэцэрхэх нь огт чухал биш бөгөөд хэн ч маргаж чадахгүй бодит байдал, үнэн энэ юм.

Зөвхөн энэ хотод шөнөдөө гэр бүлийн хүчирхийллийн дуудлага тогтмол 100-г давж байна. Дуудаагүй 1000 байгаа. Түүний цаана 2000, 3000 хүүхэд нулимстай айдастай хонож байгаа. Хүүхдийн баярын орой ч энэ тоо хэвээрээ л байх болно. Дийлэнхээрээ тэжээлийн дутагдалтай, өсөлт зогсонги, хүчирхийллийн шок трауматай, бие сэтгэлийн маш хүнд байдалтай ийм улс болчихлоо. Хэрвээ чи өнөөдөр сургууль, цэцэрлэг, хүүхдийн төлөө байгууламж барихгүй гэж байгаа бол ирээдүйд маш олон шорон барих хэрэгтэй болно шүү гэж хэн ч билээ хэлсэн байдаг гэсэн... Монгол улсаас асуумаар байна! Та энэ хүүхдийн баярт бэлэн үү? Хүүхдүүдээ баярлуулж байгаа энгийн аав, ээж нарт дарамт болох гэсэнгүй. Хандив тусламж өгөөч ч гэсэнгүй. Зүгээр төр засгийг, ер нь юм боддог хүн байвал нэг бодоод үзээсэй л гэсэн юм...

Энэ зураг бодит зураг шүү. Хүүгийн төрсөн өдөр нь байсан юм. Зам дээр явж байгаад санаандгүй таарчихсан юм... Ээж нь найзуудтайгаа архидаад гудманд тасраад уначихсан. Хүү нь ээжийгээ чирэх гээд дийлэхгүй болохоор нь "Ээжээ, та иймшдээ" гэж гол зуртал гомдолтой хэлээд харанхуй гудам руу хаяж яваад хэсэг алхжийснаа хүний үр л юм болохоор хаяад явчхаж чадахгүй буцаж ирээд татаж байгаа нь... Цуг явсан дүү маань царайг нь оруулахгүй зураг дарчихсан юм билээ. Ээжтэй нь суулгаад гэрт нь хүргэж өгөхөд дэндүү хол газар аймар нөхцөл байдал угтсан... Энэ зүйл, ийм зүйл энгийн болчхоод байна аа энэ улсад гэж хэлээд бичээд байгаа царай нь... Энэ ямар алиа хошин лайв биш унших нь ч олон биш байлгүй...

Чадраабалын Ганжавхлан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()