Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.27

2022-05-27, 11:01
1,977

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Чеченьд эрчүүдийг бөөнөөр нь хулгайлж Украины фронт руу зөөсөн нь илрэв, Японы Эрүүл мэндийн яам марихуаныг эмнэлгийн зориулалтаар ашиглахыг хуульчилж байна, “Amazon” компани анхны бэлэн хувцасны дэлгүүрээ нээв зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.27

1 Чеченьд эрчүүдийг бөөнөөр нь хулгайлж Украины фронт руу зөөсөн нь илрэв

Чечений хүний эрхийн хэд хэдэн байгууллага, блогчид Украины эсрэг дайнд "Сайн дурын цэрэг" болгон илгээхээр хулгайлагдсан эрчүүдийн тухай мэдээллийг задруулжээ. 

Чеченьд эрчүүдийг бөөнөөр нь хулгайлж Украины фронт руу зөөсөн нь илрэв

2 Украйны Ерөнхийлөгч Зеленский Хенри Киссинжерийг Украиныг Орост газар нутгаа өгөхийг санал болгосон явдлыг шүүмжиллээ

Украины Ерөнхийлөгч Зеленский АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжерийг Украин энх тайвны төлөө газар нутгаа ОХУ-д өгөх ёстой гэж хэлснийг шүүмжиллээ.

Даваа гарагт Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Киссинжер "Украин улс төвийг барьсан байр сууриндаа эргэж очихын тулд газар нутгаасаа тасалж өгөх ёстой" хэмээн мэдэгдсэн аж. 

Үүгээрээ Киссинжер 2014 онд эзлэгдсэн Крымын хойгийг Орос хяналтандаа байлгах, мөн 2014 оноос хойш тус бүс нутгийг эзэлсэн Кремлийг дэмжигч бүлэглэлүүдээр дамжуулан Донбассын бүсийг албан бусаар захирах ёстой гэсэн санааг илэрхийлжээ.

Украйны Ерөнхийлөгч Зеленский Хенри Киссинжерийг Украиныг Орост газар нутгаа өгөхийг санал болгосон явдлыг шүүмжиллээ

3 "Барууны хориг арга хэмжээг цуцалбал Орос улс хүнсний хямралыг шийдвэрлэхэд бэлэн байна" гэж Путин хэлэв

"Барууны хориг арга хэмжээг цуцалбал Орос улс хүнсний хямралыг шийдвэрлэхэд бэлэн байна" гэж Путин хэлэв

4 Японы Эрүүл мэндийн яам марихуаныг эмнэлгийн зориулалтаар ашиглахыг хуульчилж байна

Японд эмнэлгийн зориулалтаар марихуаныг хууль ёсны болгохоор оролдож байна. Тус улсын эрүүл мэндийн яамны шинжээчдийн зөвлөл тавдугаар сарын 25-нд хуралдаж 1948 онд батлагдсан Каннабисын хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулах талаар хэлэлцэж эхэлжээ.

АНУ зэрэг бусад хөгжингүй орнууд марихуаныг эм болгон хэрэглэхийг зөвшөөрсөн хуулийг аль эрт баталсан тул Япон ч ийм арга хэмжээ авахаар болсон байна. 

Японы Эрүүл мэндийн яам марихуаныг эмнэлгийн зориулалтаар ашиглахыг хуульчилж байна

5 “Старлайнер” сансрын хөлөг туршилтын нислэгээс амжилттай эргэж иржээ

Америкын Боинг корпорацийн боловсруулсан “Старлайнер” сансрын хөлөг ОУСС руу анх удаа нисгэгчгүйгээр туршилтын нислэг үйлдээд эргэж иржээ. Хөлөг лхагва гарагт Нью-Мексико муж улсад амжилттай газардсан байна. Энэ үйл явцыг АНУ-ын агаар, сансрын уудмыг шинжлэх судлах үндэсний газар буюу НАСА өөрийн сайтаар шууд дамжуулжээ.

“Старлайнер” хөлгийг ашиглаж Олон улсын сансрын станцаас 270 кг орчим ашигтай ачаа тээшийг Дэлхий рүү авчруулсан байна. Энэ хөлөг анх 5 сарын 19-нд Канавералын хошуун дах сансрын буудлаас 360 кг чухал ачаа тээвэрлэн хөөрч, хоногийн дараа Олон улсын сансрын станцад автоматаар залгагджээ.

“Старлайнер” сансрын хөлөг туршилтын нислэгээс амжилттай эргэж иржээ

6 Унгар улс ОХУ-ын газрын тосны салбарт тавих хориг арга хэмжээг эрс эсэргүүцсэн хэвээр байна

Европын холбооны ОХУ-ын газрын тосны салбарт тавихаар төлөвлөж байгаа хориг арга хэмжээ томоохон саадтай тулгарч магадгүй байна. Унгарын эрх баригчид Европын холбооны уг төлөвлөгөөг одоогийн хэлбэрээр нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж, Европын холбооны ирэх 7 хоногийн дээд хэмжээний  уулзалтын хэлэлцэх хэргээс энэ сэдвийг хасахыг санал болгожээ.

Европын холбоо Украинд явуулж байгаа Оросын дайныг санхүүжүүлэх гол эх үүсвэрийг хаахын тулд 2022 оны эцэс гэхэд Оросын газрын тос импортоо зогсоохоор гишүүн 27 улсын дунд зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна. Төв болон Зүүн Европын зарим улс хориг тавихаасаа өмнө газрын тосоо нөөцөлж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Унгар улс ОХУ-ын газрын тосны салбарт тавих хориг арга хэмжээг эрс эсэргүүцсэн хэвээр байна

7 Швед, Финлянд улсууд Туркийн дэмжлэгийг авахаар дипломат алхам хийж байна

Оросын Украинд явуулж байгаа дайны улмаас Швед, Финлянд улсууд төвийг сахисан бодлогоосоо ухарч НАТО-д гишүүнээр элсэх шийдвэрт хүрсэн. Гэхдээ Швед, Финляндын өмнө НАТО-гийн нөлөө бүхий гишүүдийн нэг Турк улсын эсэргүүцлийг даван гарах сорилт тулгарч байгаа. Иймээс Туркийн байр суурийг өөрчлөх зорилгоор Швед Финляндын дипломат төлөөлөгчид Туркийн нийслэл Анкарад очлоо. Харин Турк "Алан хядагч гэж үздэг байгууллагуудыг дэмжихгүй байх, зэвсгийн хоригоо цуцла" гэсэн нөхцөлүүдийг тавьж байна.

Лхагва гарагт хоёр улсын төлөөлөгчид Туркийн Ерөнхийлөгчийн ойрын туслахтай тус тусын уулзалт хийжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган алан хядагч байгууллагууд гэж үздэг Курдын хөдөлмөрийн нам, Сирийн Курдын зэвсэгт дайчдыг дэмждэг гэж Швед, Финляндыг буруутгаж байна.

Швед, Финлянд улсууд Туркийн дэмжлэгийг авахаар дипломат алхам хийж байна

8 ХБНГУ-ын Канцлер ОХУ-ыг тусгаарлах хүчин чармайлтад улс орнуудыг нэгдэхийг уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд ялалт байгуулах нь илүү олон дайн өдөөгчдийг зоригжуулна гэдгийг тэрбээр онцолсон байна. Европын Холбоо Москвагийн эсрэг тавих нэмэлт хоригуудад нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа юм.

ХБНГУ-ын Канцлер ОХУ-ыг тусгаарлах хүчин чармайлтад улс орнуудыг нэгдэхийг уриалав

9 Энтони Блинкен: Ши Жиньпиний удирдлага дор БНХАУ олон улсад илүү түрэмгий бодлого барих болсон

"БНХАУ-ын Коммунист нам Ши Жиньпиний удирдлага дор дотооддоо илүү дарангуй, олон улсад илүү түрэмгий бодлого баримтлах болсон" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен шүүмжиллээ.

"АНУ-ын хувьд бусад улсуудад нөлөөлөх замаар БНХАУ-ын хандлагыг өөрчлөх бодлого баримтална" гэж тэрбээр мэдэгдсэн байна. БНХАУ ирээдүйд өндөр нөлөөтэй байх салбаруудад ноёрхох эрмэлзэлтэй байгааг мөн анхааруулжээ.

Энтони Блинкен: Ши Жиньпиний удирдлага дор БНХАУ олон улсад илүү түрэмгий бодлого барих болсон

10 “Amazon” компани анхны бэлэн хувцасны дэлгүүрээ нээв

“Amazon” компани лхагва гарагт анхны бэлэн хувцасны дэлгүүрээ нээлээ. “Amazon Style” хэмээх дэлгүүр Калифорни мужийн Глендейл хотод байршилтай бөгөөд аппликейшний тусламжтай бараа, бүтээгдэхүүний кодыг уншуулж, тохирох өнгө, хэмжээг захиалах боломжтой аж. Энэхүү дэлгүүрт “Lacoste”, “Levi's”, “Steve Madden” зэрэг брэндийн хувцаснуудыг борлуулж байгаа юм байна.

“Amazon” компани анхны бэлэн хувцасны дэлгүүрээ нээв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()