Ажилдаа явахаас айдаг болсон залуу үе

2022-05-27, 12:52
1,829
Ажилдаа явахаас айдаг болсон залуу үе

"Би ажилдаа явахаас бүр айдаг болчихлоо" гэж ирээд залуус их хандана аа. Би тэдэнд гар ч гэж хэлэх эргүй, боль ч гэж заах аргагүй. Угаасаа тусалж чадахгүй л дээ. Гэхдээ өөрөө ч бас олон ажил сольж, хэцүүхэн байж үзсэн хүний хувьд бага сага мэддэгтэй яг таарах шиг. Ерөөсөө л үндсэн ажлаа биш гар хөлийнх нь үзүүрт зарагдсаар өдөр дуусдаг гэнэ. Гадаад төрхөөр нь дүгнэнэ. Миний үед ийм байгаагүй гээд төгс байхыг шаардана. Заримдаа яалт ч үгүй хоцрохоороо орохоос айгаад тасалдаг. Маргааш нь очихоосоо эмээгээд цаашаа мурьдаг.

Яалт ч үгүй ганц хуушуур 1500 болсон цагт тогтмол орлогогүй залууст мөнгө хэрэгтэй. Тэгээд цалин мөнгө асуухаар уурлана. Амарна гэхээр залуу хүн байж ич, зов, түгш гээд эрч хүч нэхнэ. Нөгөөх нь хичээгээд байхад үнэлэхгүй байгаа газраас зугтмаар санагдах нь мэдээж. Хүнд ажил руугаа очих, өглөө эрт босох зорилго биш юм гэхэд шалтгаан хэрэгтэй. Байнга дутуугаа мэдэрч хөдөлмөр эрхлэх гэж явах хэрэг хэнд ч байхгүй. Үүнийг л ажил олгогчид ойлгоосой.

Хүний залуу нас, эрч хүч, цагийг үрж байгаа учраас дүйцэх дайны сэтгэл ханамж, мөнгө өгөх ёстой шүү дээ. Яс ярьвал өдрийн 20, 30 мянган төгрөг аваад та нарт ажиллаад өгөх хүн байгаад баярлах хэрэгтэй. Чиглүүлж, асааж, хурцалж чадвал хөдөлдөггүй хүн гэж байдаггүй юм шүү. Багийнхан чинь ажлаа солиод, бүтээмжгүй болоод байвал өөртөө л асуудал байна гэж бод. Одооны залуус ажил хийж чадахгүй гэхээсээ өмнө бас бодмоор. Чаддаг хэд нь шантраад ч байгаа юм бил үү. Залуустаа гэж хэлэхэд хаана ямар ч ажил хийсэн тодорхой гэрээ хий гэж л зөвлөе дөө.

Шук нийтлэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()