Их зохиолч Александр Дюма

Александр Дюма (Alexandre Dumas) 1802 оны 7 сарын 24-нд төрсөн юм. Түүний бичсэн "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг", "Хорин жилийн дараа", "Арван жилийн дараа" зэрэг түүхэн романууд нь дэлхий даяар алдаршиж бүх цаг үеийн шилдэг зохиол хэмээн тооцогдох болсон билээ. 

Их зохиолч Александр Дюма
Вьетнам аялаарай!
Хаах
Сурталчилгаа

Түүний жинхэнэ нэрийг Дюма Дэви де ла Паиллетери гэдэг бөгөөд хожим нь Александр Дюма болгон өөрчилсөн байна. Александрын эцгийг Томас-Александр Дюма гэдэг байсан бөгөөд тэрээр генерал цолонд хүрсэн Францын анхны хар арьст иргэн аж. 1806 онд эцэг нь харамсалтайгаар нас барахад Александр дөнгөж гурван ойтой байсан гэнэ. 

Александр эцгийгээ шүтэн биширдэг байв. Түүний аав францчуудын дунд “Хар чөтгөр” хэмээн алдаршжээ. Эцэг Дюма нь бутач, өнгөт арьстан, догшин ширүүн, бас их хүч чадалтай хүн байсан аж. Харин хүү Дюма нь эцгийнхээ сайн чанарыг өвлөн авчээ. Александр Дюма өндөр чийрэг биетэй, Геркулес шиг хүчтэй, буржгар, бор царайтай нэгэн байв. Түүнд эмэгтэйчүүдийг өөртөө татахад нэг их хүч, цаг ордоггүй байжээ. Александр Дюма хүссэн хүүхнээ дуртай үедээ эзэмддэг байсан гэдэг. Үүнээс болоод эрчүүд Дюмад атаархан хар буруу санах нь нэмэгдсэн гэх яриа ч бий. Тэр ч байтугай зохиолч Оноре де Бальзак “Энэ негртэй намайг бүү харьцуул” гэж хэлж байжээ.

А.Дюма нэг удаа ихэс дээдэс, алдартай зохиолч, яруу найрагч, урлагийн хүмүүсийн цэнгүүнд оролцоход "Одоо л нэг цагаан арьстантай төстэй болж…” хэмээн шоглон хэлсэн байдаг. Тэгтэл Дюма хариу болгон “Миний эцэг өнгөт арьстан, ээж минь цагаан, өвөг эцэг, элэнц эх минь сармагчин. Харин миний гарал үүсэл бий болсон газарт та нарын гарал шингэнэ” хэмээн хэлжээ. Энэ явдлаас хойш Александр Дюмаг үүсэл гарлаар нь дайрч довтлохоо больсон гэдэг. Дюма Францын жижиг хот Виллер Котрэд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Тэр 20 хүрэнгүүтээ Парисыг зорьсон бөгөөд халаасандаа 20-хон франктай байсан энэ залууд өөрийгөө алдар хүндэд хүрч чадна гэсэн итгэлээс өөр юу ч байгаагүй юм.

Тэрбээр театрын урлагийг ихэд сонирхдог байв. Парист ирээд хэд хэдэн жүжиг бичсэнээс “Гуравдугаар Генрих ба түүний ордон” гэсэн жүжиг нь Александр Дюмаг алдарт хүрэх эхлэлийг тавьжээ. Түүний жүжгийг үзсэн, хожим нь хаан ширээ залгамжилсан Орлеаны герцог өөртөө хэтэрхий итгэлтэй, сайн сайхан ирээдүй рүү тэмүүлсэн буржгар үст залууд урам хайрлаж, тайзны бүтээлүүдийг нь ивээн тэтгэх болов. Дюма долоон жүжиг театрт тавьсныхаа дараа үргэлжилсэн үгийн зохиол бичихээр шийджээ. Гэхдээ тэр олон арван жүжгийн зохиол бичсэн юм.

Дюма 1840-өөд оноос роман бичиж эхлээд 1844 онд "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг" гэдэг хоёр алдарт роман нь хэвлэгдсэнээр Европ даяар түүний нэрийг таних болсон юм. Энэ үеэс тэрбээр ихээхэн баяжиж Сен-Жерменд хувийн шилтгээн бариулан, өдөрт 12-15 цаг ажиллаж бүтээлээ туурвих болжээ. Түүний бүтээлүүдийн сүүлч нь бичигдэж дуусаагүй байхад нь түрүүч нь дэлхий дахинд цаг мөч тутамд тархаж, нэр алдрын боол болж байсанд зарим нэгэн атаат сэтгэл өвөрлөгчид "Романы үйлдвэр" гэж түүнийг нэрлээд, зохиол бүтээл нь ганц түүний хөдөлмөрөөр бий болдоггүй, тусалдаг хүмүүс олон байдаг гэсэн цуу яриа дэгдээснээс "Романы үйлдвэр" гэдэг хоч нь харин ч эсрэг утга илэрхийлж түүний нэрийг улам алдаршуулж байв.

"Ноён Дюма, та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" гэх асуултад "Би өөрөө хаана л явна, тэр газраасаа олдог" хэмээн хариулжээ. Тиймээс ч түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодит хүмүүс шиг мөнхөд үлддэг аж. Францын зохиолч эмэгтэй Жорж Санд "Дюмагийн романууд биеийн дотоод болоод сэтгэлийн ядрааг арилгахад ямар ч эмнээс илүү хүчтэй" гэж бичсэн байдаг.

Дюма нийтдээ 1200 шахам ном зохиол өөрийн нэрээр хэвлэн гаргасан бөгөөд эдгээрээс олсон хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадалгүй, голдуу ашиг муутай ажил хэрэгт зарцуулсаар эцэст нь өөрийн бахархал болсон "Монте Кристо" шилтгээн ордоо хүртэл зарахад хүрч туйлын ядуугаар нас баржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()