Санхүүгийн залиланд өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Санхүүгийн зах зээл өргөжин тэлэхийн хэрээр залилангийн хэрэг, луйврын схем хувьсан өөрчлөгдөж ялгаж танихад улам бүр хүндрэлтэй болж буй. Гэсэн хэдий ч сайтар нягталж чадвал та өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөө салхинд хийсгэхгүй байх боломжтой юм шүү. Ингээд таныг залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Санхүүгийн залиланд өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Итгэхээсээ өмнө нягтал

Хэрэв танд үлгэрийн мэт өндөр өгөөж, ашиг амласан хөрөнгө оруулалт санал болгож байвал сэтгэл хөдлөлөө дараад эхлээд сайтар нягталж шалгахыг зөвлөж байна. Амжилттай мэт харагдаж буй хөрөнгө оруулалтын компани ч санхүүгийн луйвар байж болзошгүй юм шүү. 

Итгэхээсээ өмнө нягтал

Санхүүгийн пирамид хэлбэрийн луйврыг хэрхэн таних вэ?

 

  • Шинээр гишүүн элсүүлэх
  • Бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулдаггүй
  • Богино хугацаанд өндөр өгөөж амлах
  • Хялбар мөнгө эсвэл пассив орлого
  • Борлуулалтаас олсон орлого байхгүй

Хэрвээ дээрх нийтлэг шинж илэрвэл санхүүгийн пирамид хэлбэрийн луйвар байх магадлалтай.

Санхүүгийн пирамид хэлбэрийн луйврыг хэрхэн таних вэ?

Хөрөнгө оруулалт бүр тодорхой хэмжээний эрсдэл дагуулна

Луйварчид өмнөх хөрөнгө оруулагчдад амласан өгөөжөө өгч, оршин тогтнохын тулд байнгын шинэ мөнгөний урсгал буюу шинэ хөрөнгө оруулагч олох шаардлагатай болдог. Мэдээж тэд шинэ хөрөнгө оруулагч олохын тулд амлалт баталгаа өгөх нь элбэг. Хөрөнгө оруулалт бүр тодорхой хэмжээгээр эрсдэл дагуулдаг. Тиймээс баталгаа амласан хөрөнгө оруулалтад болгоомжтой хандах хэрэгтэй. 

Хөрөнгө оруулалт бүр тодорхой хэмжээний эрсдэл дагуулна

Понзи хэлбэрийн луйврыг хэрхэн таних вэ?

 

  • Бага эсвэл ямар ч эрсдэлгүй өндөр өгөөж амладаг
  • Хэт тогтмол өгөөжтэй байх
  • Бүртгэгдээгүй хөрөнгө оруулалт 
  • Тусгай зөвшөөрөлгүй борлуулагчид
  • Нууцлагдмал, тодорхойгүй стратеги
  • Баримт бичигтэй холбоотой асуудлууд 
  • Төлбөр хүлээн авахад хүндрэлтэй

Хэрэв дээрх нийтлэг шинж илэрвэл хөрөнгө оруулагч та понзи хэлбэрийн залиланд өртсөн байх аюултай.

Понзи хэлбэрийн луйврыг хэрхэн таних вэ?

Урьдчилан сэргийлэх арга

Хамгийн түрүүнд анхаарал хандуулах зүйл бол тухайн үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгосон эсэхийг нягталж, шаардлагатай мэдээллүүдийг баталгаажуулсны үндсэн дээр сонголт хийх нь чухал юм. Үнэгүй зүйл зөвхөн хулганын хавханд байдаг гэдгийг санаж залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлээрэй.

Урьдчилан сэргийлэх арга

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()