Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.04

2022-06-04, 10:59
2,716

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. БНХАУ нисэх онгоц тээгч 3 дахь хөлгөө ойрын үед усанд тавина, ОХУ-ын эрх баригчид Герман улсыг дахин цэрэгжиж байгаа явдлыг "Дэлхийн 3-р дайны эхлэл" хэмээн нэрлэжээ, Туркийн инфляци 73 хувь буюу сүүлийн 23 жилийн дээд түвшинд хүрч, хоол хүнс, эрчим хүчний үнэ урьд хожид байгаагүй хэмжээнд өслөө зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.04
Вьетнам аялаарай!
Хаах
Сурталчилгаа

1 Олон улсын буудлын сүлжээ компани Marriott ОХУ дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ

Олон улсын буудлын сүлжээ компани Marriott ОХУ дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ

2 ОХУ-ын эрх баригчид Герман улсыг дахин цэрэгжиж байгаа явдлыг "Дэлхийн 3-р дайны эхлэл" хэмээн нэрлэжээ

ОХУ-ын эрх баригчид Герман улсыг дахин цэрэгжиж байгаа явдлыг "Дэлхийн 3-р дайны эхлэл" хэмээн нэрлэжээ

3 ОХУ-ын цэргүүд дайн эхэлснээс хойш 320 гаруй түүхийн дурсгалт газрыг устгасан гэжээ

ОХУ-ын цэргүүд дайн эхэлснээс хойш 320 гаруй түүхийн дурсгалт газрыг устгасан гэжээ

4 Япон улс нохой мууранд микрочип суулгаж эхэлнэ

6-р сарын 1-нээс эхлэн Тэжээвэр амьтны шинэ хууль хэрэгжиж эхэлсэн тул Японд гэрийн тэжээвэр амьтдын худалдаачид нохой, мууранд электрон микрочип суулгах шаардлагатай болжээ.

Зорилго нь эзэд нь тэжээвэр амьтдаа хаяж явах явдлыг зогсоож, гамшгийн үед эздийг нь олж тогтооход нь туслах явдал юм.

Япон улс нохой мууранд микрочип суулгаж эхэлнэ

5 Туркийн инфляци 73 хувь буюу сүүлийн 23 жилийн дээд түвшинд хүрч, хоол хүнс, эрчим хүчний үнэ урьд хожид байгаагүй хэмжээнд өслөө

Туркийн инфляци 73 хувь буюу сүүлийн 23 жилийн дээд түвшинд хүрч, хоол хүнс, эрчим хүчний үнэ урьд хожид байгаагүй хэмжээнд өслөө

6 БНХАУ нисэх онгоц тээгч 3 дахь хөлгөө ойрын үед усанд тавина

Хятадын тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц тээгч 3 дахь хөлөг онгоцоо ойрын үед усанд тавихаар төлөвлөж байгааг коммунист намын харьяа хэвлэлд мэдээлжээ. Хятад улс энэ зууны дунд үе гээд дэлхийн жишигт нийцсэн арми бий болгох зорилтынхоо хүрээнд тэнгисийн цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэж цэргийн шинжээчид үздэг юм.

Мөн Шанхай хот цар тахлын хөл хориогоо цуцалсантай холбогдуулж Шанхайн усан онгоцны үйлдвэрлэлийг сэргээсэн тухай Хятадын цэргийн шинжээчийн хэлснийг Глобал Таймс иш татан мэдээлжээ.

БНХАУ нисэх онгоц тээгч 3 дахь хөлгөө ойрын үед усанд тавина

7 ХБНГУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн зэвсгийн тусламж үзүүлнэ

Герман улс зэвсгийн нөөцөөсөө Украинд орчин үеийн зенитийн пуужин, радарын систем тусламж болгон илгээхээр болсныг тус улсын канцлер мэдэгджээ. Германы засгийн газар Украинд хангалттай тусламж үзүүлэхгүй байна гэсэн олон улсын шүүмжлэл дунд зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна.

Германы канцлер Олаф Шольц НАТО-гийн орнуудтай хамтран бүтээсэн агаарын довтолгооноос хамгаалах АЙРИС-Ти загварын пуужинг Украинд нийлүүлнэ гэдгээ хууль тогтоох байгууллагадаа танилцуулжээ. Уг систем нь Оросын агаарын цохилтоос бүхэл бүтэн хотоо хамгаалах боломжийг Украинд олгох юм байна. Мөн Германы засгийн газар дайсны их бууны байршлыг тогтооход туслах радарын систем нийлүүлэх юм байна.

ХБНГУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн зэвсгийн тусламж үзүүлнэ

8 “Apple” компани “iPad”-аа зөөврийн компьютертой төстэй болгоно

“Apple” компани “iPad”-ийн программ хангамжид эрс өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал: “iPad”-ийг гар утаснаас илүүтэйгээр зөөврийн компьютертой төстэй болгох юм байна. “iPad”-ийн программ хангамжид хийх дараагийн томоохон шинэчлэлт болох “iPad-OS-16” дээр олон үйлдэл хийх тохиргоонд өөрчлөлт оруулж байгаа аж. Ингэснээр аль аппликейшнүүд нээлттэй байгааг харах болон үйлдэл хооронд шилжихэд хялбар болох юм байна.

“Apple” компани “iPad”-аа зөөврийн компьютертой төстэй болгоно

9 Эдийн засагт урьд өмнө байгаагүй “шок” үүсэхээр байгааг “Goldman Sachs” анхаарууллаа

Инфляцаас үүдэлтэй эрсдэл, бодлогын хүүнд гарч буй өөрчлөлт, ОХУ Украинд халдсан зэрэг нь дэлхийн эдийн засгийг өвдөг сөхрүүлэхээр байгааг “Goldman Sach” группийн Ерөнхийлөгч Жон Уолдрон анхаарууллаа.

Эдийн засагт урьд өмнө байгаагүй “шок” үүсэхээр байгааг “Goldman Sachs” анхаарууллаа

10 БНХАУ: АНУ Шинжааны экспортод хориг тавивал хоёр улсын харилцаанд ан цав үүснэ

Шинжаанаас ирэх импортод хориг тавих АНУ-ын Албадан хөдөлмөр эрхлэлтийн эсрэг хууль хоёр улсын харилцаанд томоохон ан цав үүсгэнэ гэж БНХАУ-ын тал анхаарууллаа.

Энэхүү хуулийн дагуу компаниуд албадан хөдөлмөр эрхлүүлээгүй гэдгээ нотолж чадаагүй нөхцөлд экспортод нь хориг тавихаар байгаа аж.

БНХАУ: АНУ Шинжааны экспортод хориг тавивал хоёр улсын харилцаанд ан цав үүснэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()