Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.08

2022-06-08, 08:57
1,618

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Бээжин цар тахлын хязгаарлалтаа сулруулж байна, “Bitcoin”-ийн ханш эргэн 31 мянган ам.доллар давав, Нүүрсний үнэ 2022 онд эрс өсөж 2023 онд саарах төлөвтэй зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.08
Вьетнам аялаарай!
Хаах
Сурталчилгаа

1 Нэгэн цагт хагас тэрбум ам.долларын үнэтэй байсан Оросын олигарх Роман Абрамовичийн Британийн харилцаа холбооны компани болох Труфоныг нэг ам.доллароор зарахаар болжээ.

Оросын олигарх Роман Абрамович хориг арга хэмжээнд орсонтой холбогдуулан тус компанийг яаралтай шинэ эзэнтэй болгохын тулд ийм арга хэмжээ авчээ. 

Нэгэн цагт хагас тэрбум ам.долларын үнэтэй байсан Оросын олигарх Роман Абрамовичийн Британийн харилцаа холбооны компани болох Труфоныг нэг ам.доллароор зарахаар болжээ.

2 Зүрхний шигдээсийн гэмтлийг эдгээдэг гель бүтээжээ

Их Британийн эрдэмтэд зүрхний шигдээсийн улмаас үүссэн гэмтлийг анагаадаг биологийн задралд ордог гель зохион бүтээсэн байна. 

Зүрхний шигдээсийн гэмтлийг эдгээдэг гель бүтээжээ

3 Сөүл хотын хүн ам сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа 9.5 сая болж буурсан байна

"2050 он гэхэд тус хотын хүн ам 7.2 саяд хүрэх төлөвтэй байна" гэж БНСУ-ын хүн ам зүйн газраас мэдээлэв. 

Сөүл хотын хүн ам сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа 9.5 сая болж буурсан байна

4 Польш улс Украинтай 650 сая ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулав

Польш улс Украинтай 650 сая ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулав

5 Бээжин цар тахлын хязгаарлалтаа сулруулж байна

Бээжин хотын захиргаа "Ковид-19" цар тахлын эсрэг хязгаарлалтаа сулруулж, ресторан, хоолны газруудыг заалаар үйлчлэхийг энэ даваа гарагаас зөвшөөрсөн. Бээжинд сүүлийн хэд хоногт цар тахлын халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаатай холбогдуулан хотын эрх баригчид халдварын зарим бүсээс бусад дүүргүүдэд хоригийг цуцлахаар шийдвэрлэжээ.

Бээжин цар тахлын хязгаарлалтаа сулруулж байна

6 Хойд Солонгосын пуужингийн туршилтын хариуд БНСУ, АНУ найман пуужин харважээ

Хойд Солонгос дөрвөн өөр байршлаас ойрын зайн баллистик пуужин наймыг Зүүн тэнгис рүү харвасан. Үүнийг өнгөрсөн 7 хоногт эхэлсэн Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилалтын хариуд Умардаас авсан арга хэмжээ гэж хэвлэлүүдэд онцолж байна.

Харин өчигдөр өглөө Өмнөд Солонгос болон Америкын хамтарсан зэвсэгт хүчин байлдааны буудлагатай цэргийн сургуулилалтын хүрээнд Зүүн тэнгис рүү мөн адил найман пуужин харважээ.

Хойд Солонгосын пуужингийн туршилтын хариуд БНСУ, АНУ найман пуужин харважээ

7 Хятадын сансрын хөлөг “Шэньжоу-14” тойрог замын “Тяньгун” станцад амжилттай залгагджээ

Уг хөлөг ням гарагт гурван сансрын нисэгчтэйгээр хөөрсөн тухай "Синхуа" мэдээллээ. Энэ удаагийнх Хятадын сансрын станцын түүхэнд гурав дахь сансрын багийн нислэг болж байгаа юм. Чэнь Дун, Цай Цзючжэ, Лю Ян нарын гурван сансрын нисэгчийн нэг Лю Ян одоогоос 10 жилийн өмнө Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч болж байв.

Хятадын сансрын хөлөг “Шэньжоу-14” тойрог замын “Тяньгун” станцад амжилттай залгагджээ

8 “Bitcoin”-ийн ханш эргэн 31 мянган ам.доллар давав

Үүнээс гадна мягмар гарагт бусад үнэлгээгээр тэргүүлэгч “Ethereum”, “Solana” болон “Avalanche”-ийн ханш тус тус таван хувиас дээш дүнгээр өссөн байна.

Холбооны Нөөцийн банк тайлан балансаа бууруулж, бодлогын хүүгээ өсгөх хүлээлттэй байгаа нь криптовалют болон АНУ-ын хувьцаануудад хамгийн их дарамт болохоор байгааг “Mliv Pulse”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчид үзжээ.

“Bitcoin”-ийн ханш эргэн 31 мянган ам.доллар давав

9 Крипто арилжаагаар дэлхийд тэргүүлэгч “Binance Holdings”-ийг АНУ-ын зохицуулагчид шалгаж эхлэв

АНУ-ын зохицуулах байгууллага “Binance Holdings” компанийг таван жилийн өмнө криптовалютын арилжаа хийж эхлэхдээ хууль бус дижитал токен арилжиж, үнэт цаас арилжаалах журмыг зөрчсөн хэргээр шалгаж эхэллээ.

Энэ хүрээнд АНУ-ын Үнэт цаас, арилжааны хороо тус компанийн үүсгэн байгуулагдсан түүх болон дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг “BNB” токеныг шалгаж байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Крипто арилжаагаар дэлхийд тэргүүлэгч “Binance Holdings”-ийг АНУ-ын зохицуулагчид шалгаж эхлэв

10 Дэлхийн банк: Нүүрсний үнэ 2022 онд эрс өсөж 2023 онд харьцангуй саарах төлөвтэй

Украины дайн эхэлснээс хойш нүүрс, байгалийн хийн жишиг үнэ шинэ дээд түвшинд хүрч өсөөд байна. Хэрэглээ эрс нэмэгдэж, нийлүүлэлтээ давсан нь үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ.

Энэ онд нүүрсний үнэ үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Дэлхийн банкны тооцоолсноор нүүрсний үнэ 2021 онтой харьцуулахад 80 гаруй хувиар өндөр байхаар байна. Харин 2023 онд үнийн өсөлт харьцангуй саарах төлөвтэй гэж дүгнэжээ.

Дэлхийн банк: Нүүрсний үнэ 2022 онд эрс өсөж 2023 онд харьцангуй саарах төлөвтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()