Дэлхийн хамгийн том уруултай алдартнууд

Гоо сайхны хэмжүүр цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл XIX зууны үед цайвар арьстай, нарийн бэлхүүстэй, том нүдтэй бүсгүйчүүд үзэсгэлэнтэй бүсгүйн тоонд багтдаг байсан бол XVII зууны үед нарийн хүзүүтэй, нарийн бэлхүүстэй бүсгүйчүүд эрчүүдийн харцыг булааж байсан гэнэ. Харин орчин үеийн эмэгтэйчүүд гоо сайхны хагалгаанд орохыг илүүд үздэг болсон бөгөөд ялангуяа уруулаа томруулах ихээхэн дуртай болжээ. Өнөөдрийн байдлаар зузаан уруултай, том нүдтэй бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй хэмээн үзэх болсон аж. Ингээд хамгийн том уруултай алдартнуудтай танилцацгаая.

Дэлхийн хамгийн том уруултай алдартнууд
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Юлия Волкова

Юлия Волкова өсвөр насанд байхдаа гоо сайхны хагалгаа гэж мэддэггүй байсан бөгөөд нэгэн ярилцлагын үеэр түүнээс “Та яагаад урууландаа силикон шахуулсан юм бэ” гэж асуухад “Найзуудтайгаа хамт туршилт хийхээр шийдсэн юм” гэж хариулсан байна. “Тату” хамтлагийн алдарт дуучин бүсгүй өөрийн урууланд сэтгэл хангалуун бус байгаа бололтой дахин хагалгаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Юлия Волкова

2 Линдси Лохан

Линдси Лохан “The Parent Trap”, “Georgia Rule”, “Freaky Friday” зэрэг киногоороо олонд танил болсон билээ. Тэрээр үргэлж ямар нэг таагүй, азгүй зүйлд орооцолддог гэхэд болно. Сайхан бүхэнд дуртай бүсгүй мэдээж урууланд силикон шахуулах моодноос хоцроогүй хэдий ч үзэсгэлэнтэй залуу эмэгтэй болохын оронд “Үзэсгэлэнтэй ахимаг насны эмэгтэй” болжээ. Гэтэл тэр одоо дөнгөж л 35 хүрч яваа юм.

Линдси Лохан

3 Маша Малиновская

Маша Малиновская бол туршилт хийхээс огтхон ч айдаггүй бөгөөд гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулдаг. Бүсгүйн уруул энэ олон жилийн хугацаанд хэд хэдэн удаа өөрчлөгдөж, гоо сайхны хагалгааны бүхий л төрлийг өөр дээрээ туршсан байдаг. Машагийн залуугийн зураг болон одоогийн зургийг харахад тэс өөр хүмүүс шиг харагддаг. Силикон бүсгүйн уруулаар жигд тараагүй байсан учир тэр үүнийг өөрчлөхийн тулд багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан аж.

Маша Малиновская

4 Анжелина Жоли

Анжелина Жоли хүүхэд байхаасаа эхэлж үзэсгэлэнтэй байсан бөгөөд түүний уруул, том алаг нүд хүмүүсийн анхаарлыг маш ихээр татдаг байжээ. Өмнө дурдсан одуудаас ялгарах онцлог нь тэр урууландаа ямар нэгэн хагалгаа хийж, мэс хүргээгүй. Бүсгүйчүүд Жолигийн төрөлхийн гоо үзэсгэлэнд атаархдаг бол, залуучууд түүнийг өөрийн болгохыг хүсдэг.

Анжелина Жоли

5 Виктория Лопырева

Шоу ертөнцөд байх хугацаандаа Виктория Лопырева гадаад төрхөө багагүй өөрчилж байсан. Бусдын анхаарлыг татахын тулд тэрээр гоо сайхны хагалгаанд мөнгө зарцуулахдаа урууландаа силикон шахуулах хагалгааг тойрч гараагүй байна. Азаар түүний уруулын хагалгаа амжилттай болж яг л барби мэт төгс болсон юм.

Виктория Лопырева

6 Ким Кардашьян

Хүмүүс Кардашьяныг ориг уруултай эсэхэд одоог хүртэл эргэлздэг. Тэдний гэр бүл гоо сайхны хагалгаанд асар их мөнгө зарцуулдаг болохыг дэлхий даяар мэднэ. Ким ямар нэгэн айдасгүйгээр өөр дээрээ багагүй туршилт хийж байсан бөгөөд туршилт бүхэн нь амжилттай болдог аж.

Ким Кардашьян

7 Ирина Шейк

36 настай модель бүсгүй болох Ирина Шейк төрөлхийн сайхан уруултай. Тиймээс ч энэ нь түүний давуу тал болдог бөгөөд бүсгүй уруулаа будахдаа төрөлхийн гоо үзэсгэлэнгээ тодотгож цайвар өнгөөр уруулаа буддаг. Хэдийгээр инээмсэглэх үед бүсгүйн дээд уруул төрөлхийн биш мэт харагддаг ч түүнийг хагалгаа хийсэн гэх нотлох баримт үгүй.

Ирина Шейк

8 Скарлетт Йоханссон

Урууландаа силикон шахуулах моод дэлгэрэхээс өмнө Скарлетт Йоханссоны уруулын талаар хүмүүс ярьж эхэлсэн байна. Бүсгүйг төрөлхийн зузаан сайхан уруултай болохыг түүний багын зургууд баталж байгаа юм. “Dolce & Gabbana”-ийн сурталчилгаанд тоглосон жүжигчин бүсгүйг Мэрилин Монротой төстэй болохыг үзэгчид тодотгосон аж.  

Скарлетт Йоханссон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()