Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.22

2022-06-22, 09:18
1,174

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. ОХУ-ын хүчнийхэн Северодонецкийн захын сууринг эзэлжээ, АНУ-ын эдийн засаг 2023 онд агшилтын бүсэд орох эрсдэл 30 хувьтай байна, Оросын сэтгүүлч Украины дүрвэгсдэд туслах зорилгоор Нобелийн энх тайвны одонгоо 103.5 сая ам.доллароор заржээ мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.22

1 Британийн нийтийн тээврийн ажилчид түүхэнд байгаагүй хэмжээнд ажил хаялт зарлалаа

Британийн нийтийн тээврийн ажилчид түүхэнд байгаагүй хэмжээнд ажил хаялт зарлалаа

2 Уйгурчуудыг хүчээр хөдөлмөрлүүлж тарьсан хөвөнд АНУ хориг тавьлаа

Уйгурчуудыг хүчээр хөдөлмөрлүүлж тарьсан хөвөнд АНУ хориг тавьлаа

3 Германы өгнө гэж амласан анхны танкын цуваа Украинд иржээ

Германы өгнө гэж амласан анхны танкын цуваа Украинд иржээ

4 Оросын сэтгүүлч Украины дүрвэгсдэд туслах зорилгоор Нобелийн энх тайвны одонгоо 103.5 сая ам.доллароор заржээ

Оросын сэтгүүлч Украины дүрвэгсдэд туслах зорилгоор Нобелийн энх тайвны одонгоо 103.5 сая ам.доллароор заржээ

5 Оросын хилийн цэргийн нисдэг тэрэг Эстонийн агаарын орон зайг зөрчсөн байна

Оросын хилийн цэргийн нисдэг тэрэг Эстонийн агаарын орон зайг зөрчсөн байна

6 ОХУ-ын хүчнийхэн Северодонецкийн захын сууринг эзэлжээ

Оросын цэргүүд дэмжигч хүчнийхний хамтаар Украины Северодонецк хотын захын нэгэн сууринг эзлэн авсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Оросын арми Украины зүүн хэсгийн Луганск мужийг бүхэлд нь эзлэн авах ажиллагааны хүрээнд Северодонецкийг мөн бүслэхийг оролдож байна.

ОХУ-ын хүчнийхэн Северодонецкийн захын сууринг эзэлжээ

7 Дэлхийн хэмжээнд газрын тосны нийлүүлэлт 2023 онд ч хязгаарлагдмал байх төлөвтэй

Дэлхийн хэмжээнд газрын тосны нийлүүлэлт 2023 онд ч хумигдсан хэвээр байх төлөвтэй гэж “Vitol Group” тооцоолсон байна.

Түүнчлэн “ExxonMobil” компанийн Гүйцэтгэх захирал ирэх 3-5 жилд хязгаарлагдмал байх эрсдэлтэй гэж үзжээ. Улс орнуудад инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт нь саарч байна. Хэдий тийм боловч улс орнууд цар тахлаас харьцангуй хурдан эргэн сэргэж байгаа гэдэг утгаараа эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Дэлхийн хэмжээнд газрын тосны нийлүүлэлт 2023 онд ч хязгаарлагдмал байх төлөвтэй

8 БНХАУ “Tesla”-ийн цахилгаан автомашинуудыг Бээжингийн Бэйдайхэ дүүргээр нэвтрүүлэхийг хориглоно

БНХАУ “Tesla” компанийн автомашинуудыг долоодугаар сарын нэгнээс Бээжин хотын Бэйдайхэ дүүргээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргалаа.

Хориг нь багадаа хоёр сар үргэлжлэхээр байна. Түүнчлэн “Tesla”-ийн ХБНГУ дахь зарим үйлдвэрийн ажилтнууд цалингийн хэмжээ нь тэгш бус байгаа талаар гомдол гаргажээ.

БНХАУ “Tesla”-ийн цахилгаан автомашинуудыг Бээжингийн Бэйдайхэ дүүргээр нэвтрүүлэхийг хориглоно

9 АНУ-ын эдийн засаг 2023 онд агшилтын бүсэд орох эрсдэл 30 хувьтай байна

“Goldman Sachs” АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж, эдийн засаг агших эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Ирэх онд АНУ-ын эдийн засаг агшилтын бүсэд орох магадлал 15 хувь гэж тооцоолж байсан бол одоо 30 хувьтай байна гэж тус банкны шинжээчид онцолж байна. Мөн 2023 онд орохгүй байсан ч 2024 онд энэ эрсдэл 25 хувьтай байна гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл ирэх хоёр жилд багтан АНУ-ын эдийн засаг агшилтын бүсэд унах эрсдэл 48 хувь байна гэсэн үг юм.

АНУ-ын эдийн засаг 2023 онд агшилтын бүсэд орох эрсдэл 30 хувьтай байна

10 БНСУ-ын Төв банк 2022 онд инфляц төсөөллийг давах төлөвтэй байгааг анхааруулав

2022 онд БНСУ-ын инфляц өнгөрсөн сард гаргасан төсөөллийг давахаар байгааг Төв банк нь мэдээллээ. Тиймээс БНСУ-ын Төв банк ирэх сард бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөх магадлал нэмэгдэж байна.

Энэ сард АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар өсгөсөн юм. Энэ нь бусад улсын Төв банкнуудыг бодлогын хүүгээ хүлээлтээс өндөр дүнгээр өсгөхөд түлхэц болж байна.

БНСУ-ын Төв банк 2022 онд инфляц төсөөллийг давах төлөвтэй байгааг анхааруулав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()