Амжилтын оргилд хүрч явах үедээ амиа егүүтгэсэн 20 алдартан

2022-06-25, 12:02
2,685

Жил ирэх тусам дэлхий даяар амиа хорлох явдал улам бүр өссөөр буй. Нэн ялангуяа өсвөр насныхан болон 50 дээш насны ахмадууд сэтгэлийн хямрал, гутралаас үүдэн амиа егүүтгэх болсон аж. Энэ удаад бид та бүхэнд алдар нэрийн эзэн болж, магадгүй бусдын мөрөөдөж л явдаг эд хөрөнгийг өөрийн болгосон ч залуу насандаа амиа егүүтгэн хорвоог орхисон алдартнуудыг танилцуулж байна.

Амжилтын оргилд хүрч явах үедээ амиа егүүтгэсэн 20 алдартан

1 Дана Плато

Бага насандаа олны танил болохын аюултай талыг нийгэмд өөрийн амьдралаараа харуулсан "Diff’rent Strokes" инээдмийн цувралын Kimberley Drummond-ын дүрд тоглосон жүжигчин Дана Плато хожим Playboy сэтгүүлд ажиллах болсон ч ахин хэзээ ч амжилт олоогүй бөгөөд Ленни Ламберттэй хийсэн гэрлэлтээ цуцлуулж амьдрал нь орвонгоороо эргэсэн гэдэг. Улмаар 1999 онд тэрээр эм хэтрүүлэн ууж амиа егүүтгэсэн бол 2010 оны яг тэр өдөр түүний хүү Тайлер Ламберт мөн амиа хорлосон гэдэг.

Дана Плато

2 Льюси Гордон

Цагтаа "Spider-Man 3" болон "Serendipity" зэрэг алдартай кинонуудад тоглож явсан жүжигчин Льюси Гордон Англид төрсөн ч АНУ-д ажиллаж, хожим найз залуугийн хамтаар Францын нийслэл Парис хотноо аж төрж байв. Гэвч тэрээр хоёр ч тэмдэглэл үлдээгээд боомилж амиа хорлосон бөгөөд үхэлд нь хэн нэгэн ямар ч буруугүй талаар тэмдэглэсэн байсан гэдэг.

Льюси Гордон

3 Мерилин Монро

1950-аад онд шаргал үстэй бүсгүйчүүдийг “хамгийн халуухан” гэх нэрийг зүүхэд гол нөлөөг үзүүлсэн Мерилин Монрогийн өв өнөөг хүртэл үргэлжилсээр буй. 1962 онд эм уун нас барсан байдалтай олдсон түүнийг Лос Анжелес хотын цагдаа нар амиа хорлосон байх магадлалтай хэмээн дүгнэсэн байдаг. Тэрээр амиа алдахын өмнө сэтгэл зүйчид хандаж байсан бөгөөд сэтгэл санаагаа тайвшруулах үүднээс тайвшруулагч эм жороор бичүүлэн хэрэглэж байжээ.

Мерилин Монро

4 Фредди Принц

"Chico and the Man" цувралаараа дэлхийн нийтийн танил болсон Фредди Принцийн амьдрал тийм ч дардан байсангүй. Ажил мэргэжлийн хувьд өндөр амжилттай нэгэн байсан ч гэр бүлийн амьдрал нь таагүй байсаар 1976 онд түүний эхнэр салах өргөдлөө өгч байжээ. Энэ мэдээнээс удалгүй 1977 оны 1-р сард тэрээр өөрийн менежерийн өмнө толгой тус газраа буудан амиа хорложээ. Тухайн үед түүнийг наргиан хийж байгаад санамсаргүй гал алдаж амиа хорлосон хэмээн таамаглаж байсан ч хожим гэр бүлийнхэнтэйгээ утсаар холбогдож, салах ёс гүйцэтгэсэн гэдэг нь ил болсон юм.

Фредди Принц

5 Жонни Льюс

"Sons of Anarchy" цувралаар олны танил болсон жүжигчин Жонни Льюсийн үхлийн талаар эргэлзээ төрүүлэм олон таамаглалууд бий. Тухайлбал түүний нэгэн хуульч Жонниг сэтгэцийн өөрчлөлттэй, эрүүлээр шийдвэр гаргах чадамжгүй нэгэн байсан хэмээсэн байдаг бол зарим нь түүнийг мансууруулах бодист донтогч байсан ч хэмээсэн нь бий. Гэвч задлан шинжилгээгээр түүний биеэс ямар нэгэн мансууруулах бодис илрээгүй юм. Ийнхүү цагдаа нар Жонни чухам яагаад байшингийнхаа дээвэр дээрээс 81 нэртэй муур дээр үсэрч амиа хорлох болсон шалтгааныг өнөөг хүртэл олоогүй ажээ.

Жонни Льюс

6 Марго Хемингвей

1976 онд Lipstick кинонд дүр бүтээж явсан нэрт зохиолч Эрнест Хемингвейн ач охин Марго Хемингвейн амьдрал сэтгэл гутрал, хар тамхиар дүүрэн байсан гэдэг. Хоёр ч удаагийн гэрлэлт нь бүтэлгүйтсэн явдал түүнд хүнд цохилт болж өвөөгийнхөө амиа хорлосон өдрөөс хойш 35 жилийн дараа эм хэтрүүлэн ууж амиа егүүтгэсэн юм.

Марго Хемингвей

7 Жорж Ривз

"The Adventures of Superman" телевизийн цувралын од Жорж Ривз 1959 онд орныхоо дэргэд толгой тус газартаа буудан амиа егүүтгэсэн юм.

Жорж Ривз

8 Жиа Аллемон

"The Bachelor" цувралд дүрээ мөнхөлж олны танил болсон загвар өмсөгч Жиа Аллемон 2013 онд өөрийгөө боомилж амиа хорлосон билээ. Тухайн үед түүний найз залуу байсан сагсан бөмбөгийн тамирчин Райн Андерсон салахаар шийдсэн тухайгаа хэлсэн нь түүнд хүнд цохилт болж ийм үйлдэл гаргасан байх магадлалтай гэдэг.

Жиа Аллемон

9 Жеймс Вейл

"Frankenstein", "The Invisible Man" болон "Bride of Frankenstein" зэрэг бүтээлүүдэд тоглож явсан Холливудын эхэн үеийн алдартан тэрээр сэтгэл гутралын улмаас 1957 онд Холливуд дахь гэртээ амиа хорлосон юм. Амиа егүүтгэхийн өмнө тэрээр хэд хэдэн удаа зүрхний шигдээс болж, эрүүл мэндийн хувьд нэн дорой болсон байсан аж.

Жеймс Вейл

10 Майкл Рүф

"Black Hawk Down" киноны байлдагч Maddox, XXX цувралын агент Shavers нарын дүрээрээ бидний танил болсон хоёр туйлт сэтгэцийн өвчтэй оддын нэг байсан бөгөөд 32 насандаа оргил амжилтаа гаргаж явсан ч өөрийгөө дүүжилж амиа хорлосон юм.

Майкл Рүф

11 Жонни Индрисано

Мэргэжлийн боксчин байсан Жонни Индрисано анх Холливудад киноны тулаантай хэсгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн ч удалгүй Some Like It Hot болон Guys and Dolls зэрэг бүтээлүүдэд жүжиглэх болсон билээ. Харамсалтай нь тэрбээр 1962 онд охиныхоо төрсөн өдрөөр өөрийгөө дүүжилж амиа хорлосон юм. Олон жилийн туршид сэтгэл гутралтай явсан нь ийм үр дүнд хүргэсэн хэмээн дүгнэдэг аж.

Жонни Индрисано

12 Мисти Афам

Хэдий олны танил биш боловч Мерил Стрип, Жулиа Робертс зэрэг алдартнуудтай мөр зэрэгцэн олон бүтээл тоглосон түүний үхлийн шалтгаан одоог хүртэл тогтоогдоогүй боловч амиа хорлолт байх магадлалтай хэмээн үздэг ажээ.

Мисти Афам

13 Ингер Стивенс

1960-аад оны үзэгчдийн шүтээн болсон швед жүжигчин Ингер Стивенс 35 насандаа гэртээ амиа егүүтгэжээ. Түүнийг хамгийн анх найз нь олж, цагдаад мэдэгдсэн бөгөөд тухайн үед Ингер амьсгал хураагаагүй, толгойгоо өндийлгөхөөр тэмцэж байсан хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.

Ингер Стивенс

14 Ричард Жени

The Mask киноны Charlie Schumaker-ын дүрээрээ алдартай Ричард Жон Коланжелогийн үхэлд ойр дотны хүмүүс нь төдийлөн цочирдоогүй гэдэг. Учир нь тэрбээр шизофрен болон бусад сэтгэцийн өвчинтэй тэмцэж байсан аж. Гэртээ өөрийгөө буудаж амиа егүүтгэх үедээ тэрээр 49 настай байжээ.

Ричард Жени

15 Робин Уиллиамс

Комедиан, жүжигчин Робин Уиллиамс бол өөрийн амьдарч асан цаг үедээ тодоор гялалзах од байсан билээ. Жижиг уушийн газраас телевизийн томоохон бүтээлүүдэд дүрээ мөнхлөх хэмжээний жүжигчин болсон тэрээр 2014 онд Калифорни муж дахь гэртээ өөрийгөө боомилж нас барсан юм. Бүх л насаа бусдыг баясгах гэж явсан тэрбээр дотроо өөрийн бүх л зовлон шаналлаа тээсээр эцэстээ хорвоогоос халих сонголт хийсэн нь энэ байв.

Робин Уиллиамс

16 Жонатан Брендис

Амьдрал үүнээс илүү дээрдэхгүй гэх гутрал дээрээс амиа хорлох сэдэл үүсдэг гэдгийн нэгэн жишээ нь Жонатан Брендис юм. Тэрээр Neverending Story II кинонд гол дүр бүтээснийхээ дараа урлагийн замнал нь оргилдоо хүрсэн хэмээн үзэж гэртээ амиа егүүтгэж байв.

Жонатан Брендис

17 Ли Томпсон Яан

Rizzoli & Isles цувралаараа нэрд гарч байсан жүжигчин Ли Томпсон Яан 26 насандаа амиа хорлосон юм. Хожим түүний гэр бүлийнхэн Лиг өсвөр наснаасаа хойш хоёр туйлт сэтгэцийн өвчинтэй тэмцэж байсан тухай ил болгожээ.

Ли Томпсон Яан

18 Эвэретт Слөүн

Philco-Goodyear Television Playhouse болон The Alfred Hitchcock Show зэрэг бүтээлүүдээрээ өөрийн цаг үедээ нэрд гарч байсан Эвэретт Слөүн өөрийгөө сохорч байна гэх айдастаа автсаар амиа хорлосон гэдэг. Түүний хараа муудаж байсан тухай баримт үгүй боловч судлаачид түүнийг сэтгэлийн хямралаас үүдэн ийм шийдвэр гаргасан хэмээн таамагладаг.

Эвэретт Слөүн

19 Гиг Яан

"They Shoot Horses" киноны дүрээрээ Оскарын шагнал гардуулах ёслолоос Шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналыг хүртэж явсан Гиг Яаны хувийн амьдрал тун ээдрээтэй байсан юм. Тэрээр архины бүрэн хамааралтай байсан тул дөрвөн ч удаа гэрлэлтээ цуцлуулж байсан бөгөөд сүүлчийн эхнэртэйгээ гэр бүл болох үедээ өөрөө 64 настай байсан бол эхнэр нь 31 настай байсан гэдэг. Цагдаа нарын дүгнэлтээр Гиг Яан залуу эхнэрээ буудан хөнөөгөөд дараа нь өөрийгөө хөнөөсөн хэмээн үзжээ.

Гиг Яан

20 Бенжамин Хендриксон

2006 онд толгой тус газартаа буудан амиа егүүтгэсэн Бенжамин Хендриксон 2003 онд ээжийнхээ үхлээс хойш сэтгэл гутралд гүн орсон байсан гэдэг. Хэдийгээр түүнийг амиа хорлосон гэх тэмдэглэл олдоогүй ч ганц бие, үр хүүхэдгүй байсан тул хэн нэгэнд гэрээслэл бичих шаардлагагүй байсан хэмээн үзжээ.

Бенжамин Хендриксон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()