Энүүгээрээ бахархаж сураа, байгаа юмаараа бахархаж сур!

2022-06-23, 12:21
1,994
Энүүгээрээ бахархаж сураа, байгаа юмаараа бахархаж сур!

Улиасны унгиралын харшил гэж байдаггүй нь шинжлэх ухаанаар батлагдчихсан зүйл шүү! Германд бол улиастай газраараа энэ хөвөн энэнээс хэчнээн дахин илүү нэвсийтлээ дардаг. Мод бүр л өөр өөрийн юмаа хаядаг, хавар нэг хэсэг баахан нарийхан, нимгэн, хөнгөн ялтас шиг үрнүүд эргэлдсэн,
залгуулаад л жорын цэцэг, үр, одоо залгуулаад жорын модны тоос нэвсийтэл ногоон, шар, бороороо дарж байна. 

Манай алгынхан чинээ цэцэрлэгт л гэхэд хөл гишгэх зайгүй эвэр модны үр, цонхны тавцан, унтлагын өрөөгөөр дүүрэн ногоон тоос, тэгээд намар навч нь дийлдэхгүй. Гоё шүү дээ. Энэ чинь байгаль шдээ. Ийм байх ёстой шдээ. Тэгж байж та нар дархлаатай байна шдээ. Германд мод бутны элдэв юм төвөгшөөдөг ганц ч хүн би үзээгүй, харин ч ийм байх ёстой гэж хүлээж авдаг. Гэтэл манайхан байгаа жоохон юмандаа төвөгшөөгөөд байх юм. Сонин юмаа. Тэгээд юу ч үгүй улаан гуйлгачин байх гээд байдаг юм уу, хаашаа юм?!

Түүнээс гадна улиасны эр, эм хамаагүй ээ. Хоёулаа унгирал хаядаг. Эр нь ч тэгдэг, эм нь ч тэгдэг гэнэ лээ. Эрдэмтэд тэгж хэлсэн. Тайр, таст, устга гээд цуураад байгаа хүмүүст хэлье. Монголд мэргэжилтэн, эрдэмтэн байхгүй шдээ! Улиас мод бол эр, эмгүй унгирал хаядаг, эрийнх нь том бавгар, эмийнх нь жижгэвтэр бор байдаг. Эр нь том бавгар байдаг нь зөгий, хорхой шавжийн анхаарлыг хамгийн түрүүнд татаж, өөр дээрээ суулгаж, тоосоо өгч явуулаад, дараа нь эм дээр бууж хүртээнэ гэсэн зориулалттай. Бас нэг маш чухал юм нь ямарваа модыг тайрч танах тусам улам их үр боловсруулна. Яагаад гэвэл, тайрах тусам мод "Би гэмтчихлээ. Удахгүй үхнэ. Дараа хавартай золгох эсэхээ мэдэхгүй аюулд орлоо" гэсэн ухамсар бий болдог учраас, үхэхээсээ өмнө үр төлөө үлдээх гэж улам их үр боловсруулна. Тайван байлгах тусам үр бага боловсруулна.

Ч.Зэрмаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()