Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.25

2022-06-25, 10:16
935

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. "COVID-19"-ийн вакцин жилд 20 сая орчим хүний амийг аварсан гэв, Иорданы хаан НАТО-гийн Ойрхи Дорнодын хувилбарыг дэмжинэ гэж мэдэгдэв,Газрын тосны үнэ 0.1 хувиар буурав зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.25

1 Зеленский Орост олзлогдсон америкчуудыг ар гэрийнхэнд нь буцааж өгөхийн төлөө тэмцэхээ амлав

Зеленский Орост олзлогдсон америкчуудыг ар гэрийнхэнд нь буцааж өгөхийн төлөө тэмцэхээ амлав

2 Иранд скейтбордоор гулгаж байсан 5 охин толгойн алчуур зүүгээгүй хэргээр баривчлагджээ

Иранд скейтбордоор гулгаж байсан 5 охин толгойн алчуур зүүгээгүй хэргээр баривчлагджээ

3 "COVID-19"-ийн вакцин жилд 20 сая орчим хүний амийг аварсан гэж судалгаанд дурджээ

"COVID-19"-ийн вакцин жилд 20 сая орчим хүний амийг аварсан гэж судалгаанд дурджээ

4 Орос улс хийн нийлүүлэлтээ зогсооно гэж заналхийлсэн тул Европын бүх орнууд нүүрсний хэрэглэгээ нэмэгдүүлж байна

Орос улс хийн нийлүүлэлтээ зогсооно гэж заналхийлсэн тул Европын бүх орнууд нүүрсний хэрэглэгээ нэмэгдүүлж байна

5 Иорданы хаан НАТО-гийн Ойрхи Дорнодын хувилбарыг дэмжинэ гэж мэдэгдэв

Иорданы хаан НАТО-гийн Ойрхи Дорнодын хувилбарыг дэмжинэ гэж мэдэгдэв

6 Энэтхэг улс дампуурсан Шри Ланк улсад хоол хүнс, эм тарианы тусламж хүргэж байна

Энэтхэг улс дампуурсан Шри Ланк улсад хоол хүнс, эм тарианы тусламж хүргэж байна

7 Талибанчууд 1000 хүний амийг авч одсон газар хөдлөлтийн дараах арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд Афганистаны засгийн газрын хөрөнгийг царцааж өгөхийг АНУ-аас гуйж байна

Талибанчууд 1000 хүний амийг авч одсон газар хөдлөлтийн дараах арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд Афганистаны засгийн газрын хөрөнгийг царцааж өгөхийг АНУ-аас гуйж байна

8 Газрын тосны үнэ 0.1 хувиар буурав

Газрын тосны нийлүүлэлтийн тодорхойгүй байдалтай холбоотойгоор АНУ-ын эрэлт буурах болгоомжлол зах зээлд үүсээд байна.

Үүнтэй холбоотойгоор газрын тосны үнэ сүүлийн хоёр долоо хоногт “Улаан бүс”-д хаагдлаа. Баасан гарагийн арилжаагаар брент төрлийн газрын тосны үнэ 0.1 хувиар буурч, баррель нь 110 ам.долларт хэлбэлзэж байна.

Газрын тосны үнэ 0.1 хувиар буурав

9 АНУ-д Солонгосын дайны үеийн хууль үйлчилж магадгүй

АНУ-ын засаг захиргаа цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай хуулиа шинэчлэн баталж нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг ихэсгэх арга хэмжээ авч магадгүй тухай тус улсын Эрчим хүчний сайд Женнифер Грэнхолм мэдэгдэв. Сайд хэвлэлийн бага хурал дээр өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг Солонгосын дайны үеийн хуулиар зохицуулахыг үгүйсгэсэнгүй.

АНУ-д Солонгосын дайны үеийн хууль үйлчилж магадгүй

10 Италийн газар нутгийн дөрөвний нэг цөлжих эрсдэлтэй

Гангийн халуун нүүрлэсний улмаас Италийн газар нутгийн 28 хувьд цөлжих эрсдэлд тулгараад буйг ХАА-н үйлдвэрлэгчдийн Coldiretti эвсэл мэдээлэв. Италид сүүлийн өдрүүдэд  40 градус хүртэл халж байгаа юм.

Павия мужийн томоохон гол хэмжээнээс 3.3 метрээр буурсан нь наймдугаар сарын дундуур тохиодог ид халууны түвшнээс ч буурсан үзүүлэлт аж. Хойд нутгийн нуурууд ч бас дундарч эхэлжээ. Маджоре нуур 19.5 хувь,  Комо нуурын ус дөнгөэ 17.6 хувийн дүүргэлттэй байна. Энэ жил хур тунадасны хэмжээ хоёр дахин буурсан бөгөөд зарим нутгаар гурван сар бороо ороогүй юм.

Италийн газар нутгийн дөрөвний нэг цөлжих эрсдэлтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()