Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.27

2022-06-27, 08:05
1,304

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Их Британийн инфляци 40 жилийн дээд хэмжээнд хүрчээ, Хятадын төрийн өмчит компаниуд ухаалаг дэд бүтэц байгуулахад 1.5 их наяд ам.доллар зарцуулна, Путин Украины дайн эхэлснээс хойших анхны гадаад дахь айлчлалаа хийлээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.27

1 Их Британийн инфляци 40 жилийн дээд хэмжээнд хүрчээ

Их Британийн инфляци 40 жилийн дээд хэмжээнд хүрчээ

2 Хятадын төрийн өмчит компаниуд ухаалаг дэд бүтэц байгуулахад 1.5 их наяд ам.доллар зарцуулна

Хятадын төрийн өмчит компаниуд ухаалаг дэд бүтэц байгуулахад 1.5 их наяд ам.доллар зарцуулна

3 Шри Ланк даяар түлшний хомсдол үүсэх дөхжээ

Шри Ланк даяар түлшний хомсдол үүсэх дөхжээ

4 Канад улс үр хөндөлт хийлгэнэ гэсэн Америкчуудад хилээр нэвтрэхийг зөвшөөрнө

Канад улс үр хөндөлт хийлгэнэ гэсэн Америкчуудад хилээр нэвтрэхийг зөвшөөрнө

5 Путин Украины дайн эхэлснээс хойших анхны гадаад дахь айлчлалаа хийлээ

"Владимир Путин энэ долоо хоногт Төв Азийн хуучин ЗХУ-ын хоёр жижиг оронд айлчилна" гэж Россия 1 телевиз мэдээлжээ.

Путин Украины дайн эхэлснээс хойших анхны гадаад дахь айлчлалаа хийлээ

6 Их 7-ын орнууд Хятадын нэг бүс нэг зам төслийг сөрөхийн тулд 600 тэрбум ам.доллар босгохоор зорьж байна

Их 7-ын орнууд Хятадын нэг бүс нэг зам төслийг сөрөхийн тулд 600 тэрбум ам.доллар босгохоор зорьж байна

7 Орос улс 1918 оноос хойш анх удаа дефолт зарлалаа

Орос улс 1918 оноос хойш анх удаа гадаад валютын зээлээ төлж чадалгүй дефолт зарлажээ. Барууны хориг арга хэмжээний нөлөөгөөр Оросын банкууд олон улсад гүйлгээ хийж чадахгүй болсон учраас ийм байдалд хүржээ. 

Орос улс 1918 оноос хойш анх удаа дефолт зарлалаа

8 Жозеф Байден шатахууны татварыг түдгэлзүүлэхийг уриалав

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден холбооны шатахууны татварыг гурван сарын хугацаатай түдгэлзүүлэхийг уриаллаа.

Тэрбээр лхагва гарагт Цагаан ордонд хэлсэн үгэндээ Оросын Украинд явуулж байгаа дайнаас үүдсэн үнийн өсөлтөд нэрвэгдсэн Америкын хэрэглэгчдэд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг Конгресст уриалсан байна.

Жозеф Байден шатахууны татварыг түдгэлзүүлэхийг уриалав

9 АНУ-ын эдийн засаг агших уу?

Японы хамгийн том санхүүгийн холдинг компани "Nomura Holding" АНУ-ын 2022 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 2.5 хувиас 1.8 хувь болгож буурууллаа. Харин 2023 оны хямрал үргэлжилж 1.3 хувьтай өснө гэжээ. АНУ-ын инфляц 8.6 хувь хүрч мөнгө үнэгүйдээд байгаа энэ үед АНУ-ын төв банкнаас бодлогын хүүгээ чангаруулж инфляцыг зөөлөн газардуулах бодлого баримталж байна. Зөөлөн газардуулах бодлого түүхэн хугацаанд 1994 онд ганц удаа амжилттай хэрэгжиж байсан бол бусад тохиолдолд эдийн засагт хохирол дагуулж байв.

АНУ-ын эдийн засаг агших уу?

10 Netflix нэмж 300 ажилчид цомхотголоо

Netflix компани сарын өмнө 150 ажилчдыг ажлаас нь чөлөөлж байсан бол өчигдөр нэмж 300 ажилчид буюу нийт ажилчдын 3 хувийг цомхотгох шийдвэрийг гаргалаа. Тус компанийн борлуулалтын орлого унаж байгаа хэцүү нөхцөл байдалд өсөж буй зардлыг танах зорилготойгоор энэхүү шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн дөрвөн сард Netflix ирэх 2 жилийн турш өөрсдийн зардал дээр анхааран ажиллахаа хөрөнгө оруулагчиддаа мэдэгдсэн. Харин Netflix бизнестээ үргэлжлүүлэн их хэмжээний хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал контент медиад 17 тэрбум орчим ам.доллароор хөрөнгө оруулна.

Эдүгээ Netflix компанийн хувьцааны ханш жилийн өмнөхөөс ойролцоогоор 70 хувиар унасан үзүүлэлттэй байгаа. Харин өчигдөр 1.58 хувиар өсөж 181.71 ам.доллар хүрлээ.

Netflix нэмж 300 ажилчид цомхотголоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()