Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.28

2022-06-28, 09:49
1,233

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Энэтхэг улс 7-р сарын 1-ээс эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно, Путин Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Кремлин мэдэгдлээ, G-7-ийн орнууд ОХУ-ын алтны импортыг хориглоно зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.28

1 Израиль улс Саудын Араб болон Ираны эсрэг хамтарсан цэргийн холбоо байгуулах асуудлаар ярилцаж байна

Израиль улс Саудын Араб болон Ираны эсрэг хамтарсан цэргийн холбоо байгуулах асуудлаар ярилцаж байна

2 Путин Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Кремлин мэдэгдлээ

Путин Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Кремлин мэдэгдлээ

3 Ливаны инфляцийн түвшин 211 хувьд хүрчээ

Ливаны инфляцийн түвшин 211 хувьд хүрчээ

4 НАТО шуурхай хариу арга хэмжээ авах хүчний цэргийн тоог 40,000-аас 300,000-д хүргэнэ

НАТО шуурхай хариу арга хэмжээ авах хүчний цэргийн тоог 40,000-аас 300,000-д хүргэнэ

5 Энэтхэг улс 7-р сарын 1-ээс эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно

Энэтхэг улс 7-р сарын 1-ээс эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно

6 Жером Пауэлл: Инфляцыг 2 хувь болгож чадаагүй нөхцөлд бодлогын хүүг өсгөхөөс аргагүй болно

АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл ирэх онд нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляц тогтворжих эсвэл хэрэглээний үнийн өсөлт үргэлжилж бодлогын хүүг улам өсгөх гэсэн хоёр таамаг байгааг мэдээллээ.

Нөхцөл байдал сайнаар эргэвэл бодлогын хүүг өсгөсний нөлөөгөөр ихэвчлэн зээлээр авдаг орон сууц, автомашины үнэ буурна. Түүнчлэн нийлүүлэлтийн сүлжээний доголдол тогтворжиж, хэрэглээний үнэ буурна гэж тооцоолж байгаа аж.

Жером Пауэлл: Инфляцыг 2 хувь болгож чадаагүй нөхцөлд бодлогын хүүг өсгөхөөс аргагүй болно

7 Эль Сальвадорын 425 сая ам.долларын биткойны туршилт

Эль Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле эдийн засгаа сайжруулахын тулд биткойнд хөрөнгө оруулсан хэдий ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна. Тэднийг худалдан авалт хийж эхэлснээс хойш биткойны ханш 55 хувиар унаж Засгийн газрын криптовалютын сангийн хөрөнгө тал хувиар буурчээ. Мөн биткойныг улсын хэмжээнд нэвтрүүлэх ажил огтхон ч идэвхжихгүй байгаагаас гадна ирэх онд 1 тэрбум ам.доллароос дээш өр төлбөрөө барагдуулахын тулд их хэмжээний бэлэн мөнгө хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ Эль Сальвадорын эдийн засгийн өсөлт огцом буурч, төсвийн алдагдал өндөр, өр болон ДНБ-ий харьцаа нь энэ онд бараг 87%-д хүрэх төлөвтэй байна. Ирэх оны төлбөрөө төлөхөд бэлэн биш байгаа бөгөөд хэрэв өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл Ерөнхийлөгчийн хувьд нэлээдгүй шүүмжлэлд өртөх юм.

Эль Сальвадорын 425 сая ам.долларын биткойны туршилт

8 G-7-ийн орнууд ОХУ-ын алтны импортыг хориглоно

ОХУ-д тавьж буй хориг арга хэмжээ үргэлжилж энэ удаад "Их-7"-ын орнууд "ОХУ-аас алт импортлохыг хориглоно" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагийн өглөө мэдэгдлээ. ОХУ-ын алтны экспорт нь олон арван тэрбум долларын ашиг авчирдаг томоохон экспортуудын нэг юм. Дэлхийн алтны зөвлөлийн сүүлийн үеийн мэдээллээр Орос бол дэлхийн хоёр дахь том алт үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн нийт олборлолтын 10 орчим хувийг эзэлдэг байна.

G-7-ийн орнууд ОХУ-ын алтны импортыг хориглоно

9 “LG Electronics” цахилгаан автомашин цэнэглэх бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлнэ

БНСУ-ын “LG Electronics” компани цахилгаан автомашины цэнэглэгч үйлдвэрлэдэг “Applemango” компанийг худалдан авснаа мэдээллээ.

“LG Electronics” цахилгаан автомашин цэнэглэх бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлнэ

10 Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ

Олон улсад эрчим хүчний хомсдол нүүрлээд байгаатай зэрэгцэн Азид нүүрсний жишиг үнэ дээд түвшинд хүрч өсөөд байна.

Энэ нь эрчим хүчний үнийг өсгөж инфляцыг улам эрчимжүүлэх эрсдэлтэй юм. Австралийн Ньюкастл боомтод нүүрсний үнэ 3.4 хувиар өсөж, тонн нь 402.5 ам.доллар болоод байна. Тус боомтын үнийг харуулдаг индекс ийнхүү анх удаа тонн нь 400 ам.доллар давжээ. Байгалийн хийн нийлүүлэлт буурснаар Ази болон Европын зах зээлд нүүрсний эрэлт хурдацтай нэмэгдэж байгаа аж.

Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()