Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.01

2022-07-01, 10:16
1,066

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. АНУ Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ, OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцаа өдөрт 648,000 баррелиар нэмнэ, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин таван жилийн дараа Хонгконгт айлчиллаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.01

1 Медведев хориг арга хэмжээ нь дайныг зөвтгөх үндэслэл болно гэж үзжээ

Медведев хориг арга хэмжээ нь дайныг зөвтгөх үндэслэл болно гэж үзжээ

2 Оросын намын олон гишүүн Путины дайныг буруушаасан хэргээр баривчлагджээ

Оросын намын олон гишүүн Путины дайныг буруушаасан хэргээр баривчлагджээ

3 Жозеф Байден: АНУ Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ

Жозеф Байден: АНУ Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ

4 Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украиныг энхийн хэлэлцээнд зуучлах санал илэрхийлэв

Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украиныг энхийн хэлэлцээнд зуучлах санал илэрхийлэв

5 Европын холбоо 2035 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины худалдааг зогсооно

Европын холбооны Байгаль орчны сайд нар 16 цаг хэлэлцсэний эцэст Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр Европын холбооны гишүүн 27 улс орон 2035 оноос эхлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн худалдааг зогсооно. Харин хүлэмжийн хий ялгаруулдаггүй, цахилгаан суудлын болон ачааны шинэ автомашиныг зах зээлд борлуулахыг зөвшөөрөх юм байна.

Европын холбоо 2035 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины худалдааг зогсооно

6 АНУ ОХУ-ын алтны импортод хориг тавилаа

АНУ-ын Сангийн яам Украинд хийж байгаа дайнтай холбогдуулж ОХУ-аас шинээр олборлосон болон цэвэршүүлсэн алт худалдан авахыг хориглолоо. Энэ хоригт Оросын төв банк, Үндэсний баялгийн сан, Оросын Сангийн яамны алттай холбоотой бүх гүйлгээ хамаарах юм. Алт нь ОХУ-ын эрчим хүчний дараа орох экспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн учраас энэ хориг Москвагийн эдийн засгийн чадавхыг сулруулна гэж Вашингтон үзэж байна. 

АНУ ОХУ-ын алтны импортод хориг тавилаа

7 НҮБ газар хөдлөлтөд нэрвэгдсэн Афганистанд туслахыг уриалав

Афганистанд өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтийн улмаас халдварт өвчин дэгдэх аюул нүүрлэж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас анхаарууллаа. Газар хөдлөлтийн улмаас зарим газрын ус хангамж болон бохир ус зайлуулах систем гэмтсэн нь ийм аюул эрсдэл дагуулж байна.

НҮБ газар хөдлөлтөд нэрвэгдсэн Афганистанд туслахыг уриалав

8 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцаа өдөрт 648,000 баррелиар нэмнэ

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг наймдугаар сарын газрын тосны гарцаа илүү өндөр дүнгээр нэмэх хүлээлттэй байсан ч өдөрт 648 мянган баррелиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны зах зээлийг тэнцвэржүүлэхээр гарцаа нэмэгдүүлнэ гэж амлаад байсан юм. Хэдий тийм боловч төлөвлөгөөнөөс хагас тэрбум баррелиар бага байгаа аж.

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцаа өдөрт 648,000 баррелиар нэмнэ

9 Ши Жиньпин: Хонгконг галаас эргэн сэргэж, "дахин төрсөн"

Таван жилийн дараа Хонгконгт айлчилж буй БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "Хонгконг галаас эргэн сэргэж, "дахин төрсөн". “Нэг улс, хоёр систем бодлого амин чухал” гэдгийг бодитоор харлаа” гэж мэдэгдлээ.

Тэрбээр Хонгконг Их Британиас БНХАУ-ын мэдэлд шилжсэний 25 жилийн ойн баярын хүрээнд айлчилж байгаа аж. Энэ нь Ши Жиньпиний хувьд цар тахал эхэлснээс хойш бараг 900 хоногийн дараа гадаад айлчлал болж байгаа юм. Ши Жиньпин Хонгконгийн захирагч асан Кэрри Лам болон түүний залгамжлагч Жон Литэй уулзсан байна.

Ши Жиньпин: Хонгконг галаас эргэн сэргэж, "дахин төрсөн"

10 “Mercedes-benz” цахилгаан автомашины үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцуулав

“Mercedes-benz” цахилгаан автомашины үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө танилцуулав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()