Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.02

2022-07-02, 10:31
1,208

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. "Орос, Беларусь эргэн нэгдэхэд ойрхон байна" гэж Путин хэллээ, БНСУ болон НАТО нар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов, Оны эхний хагаст “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурав зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.02

1 "Орос, Беларусь эргэн нэгдэхэд ойрхон байна" гэж Путин хэллээ

"Орос, Беларусь эргэн нэгдэхэд ойрхон байна" гэж Путин хэллээ

2 "Путины эхлүүлсэн дайны улмаас Украинд 343 хүүхдийн амь эрсэдсэн" гэж Украины Ерөнхий прокурор мэдэгдэв

"Путины эхлүүлсэн дайны улмаас Украинд 343 хүүхдийн амь эрсэдсэн" гэж Украины Ерөнхий прокурор мэдэгдэв

3 БНСУ болон НАТО нар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов

Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Ази-Номхон далайн орны хувьд түншээр нэгдсэн Өмнөд Солонгос улс НАТО-гийн төв байранд дипломат төлөөлөгчийн газраа байгуулахаар болжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол пүрэв гарагт НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзжээ.

БНСУ болон НАТО нар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов

4 Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украины Төрийн тэргүүн нартай уулзав

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мягмар гарагт Украинд очиж, Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзлаа. Үүний дараа тэрбээр Москвад айлчилж, Ерөнхийлөгч Путинтэй уулзсан байна.

Индонезийн Ерөнхийлөгч ОХУ цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Украинд айлчилж байгаа Азийн анхны удирдагч болжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандан энхийн хэлэлцээг сэргээхэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украины Төрийн тэргүүн нартай уулзав

5 ОХУ Украины 144 цэрэг болон хоригдлуудыг суллаж, солилцоо хийжээ

Москва Украины 144 цэрэг болон бусад хоригдлыг сулласан гэж Киев мэдэгдлээ. Энэ нь Орос Украиныг эзлэн авснаас хойших хамгийн том цэргийн солилцоо болж байна.

Энэ тухай Украины Батлан хамгаалах яам лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. Чөлөөлөгдсөн 144 цэргийн 95 нь Украины зүүн хэсгийн Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрт тулалдаж байжээ.

ОХУ Украины 144 цэрэг болон хоригдлуудыг суллаж, солилцоо хийжээ

6 АНУ эмнэлгүүддээ сармагчны цэцэг өвчний 300 мянган тун вакцин хуваарилна

АНУ ойрын хэдэн долоо хоногт нийт муж улсынхаа эмнэлгүүдэд сармагчны цэцэг өвчний 300 мянган тун вакцин хуваарилахаар болсныг Цагаан ордноос мэдэгджээ. Мөн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ хийх үйл явцыг өргөжүүлэхээр болов.

АНУ-ын Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа сармагчны цэцэг өвчний тархалтыг хязгаарлахын тулд ямар хариу арга хэмжээ авч байгаагаа зарлажээ. 

АНУ эмнэлгүүддээ сармагчны цэцэг өвчний 300 мянган тун вакцин хуваарилна

7 “Nvidia” график картынхаа үнийг 50 хувиар бууруулсан ч борлуулалт нь өсөхгүй байна

“Nvidia” график картынхаа үнийг хоёрдогч зах зээлд 50 хувиар бууруулж, хэрэглэгчдийг татах бодлого баримталж байна.

Крипто олборлогчид график картыг ашиглаж эхэлснээр тус компанийн ашиг огцом өсөж байсан аж. Харин крипто зах зээл уналтад орж эхэлснээс хойш “Nvidia” хэрэглэгчдийнхээ бараг гуравны нэгийг алдаад байна.

“Nvidia” график картынхаа үнийг 50 хувиар бууруулсан ч борлуулалт нь өсөхгүй байна

8 Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын жагсаалтыг БНСУ тэргүүлэв

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын жагсаалтыг БНСУ тэргүүлэв

9 “Amazon” компани UEFA-ийн тоглолтыг шууд дамжуулах эрх авах хэлцэлд хүрэхэд ойрхон байна

“Amazon” компани Европын хөлбөмбөгийн томоохон лиг болох UEFA-ийн тоглолтыг гурван жилийн турш шууд дамжуулах эрх авах хэлцэлд хүрэхэд ойрхон байна.

“Amazon” компани спортын зах зээлд цар хүрээгээ тэлэхээр ажиллаж байгаа аж. Хэлцэл амжилттай болбол UEFA лигтэй 2024 оны улирлаас эхлэн хамтарч ажиллана.

“Amazon” компани UEFA-ийн тоглолтыг шууд дамжуулах эрх авах хэлцэлд хүрэхэд ойрхон байна

10 Оны эхний хагаст “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурав

Оны эхний хагаст “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()