Кофены хаягдлаар дахин боловсруулсан аяга

2022-07-05, 12:22
697

Кофегоор хийсэн аяганд кофе уух шиг таатай зүйл кофенд дурлагчдад байхгүй биз ээ. Kreis Cup хэмээн нэрлэгдсэн энэ аяга нь 100 хувь кофены шаараар хийгдсэн бөгөөд эдэлгээ удаан, халуунаа удаан барьдаг, доргионд тэсвэртэй аж. Кофег тань удаан хугацааны туршид халуун хэвээр байлгах боломжийг бүрдүүлсэн энэ аягыг аялал зугаалга, гэр, оффис гэх мэт бүх төрлөөр ашиглах боломжтой. Түүнчлэн байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, бүрэн задарч хөрсөнд бордоо болон үлддэг гэдгээрээ онцлогтой.

Кофены хаягдлаар дахин боловсруулсан аяга
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Хүн төрөлхтний хэрэглэдэг хамгийн түгээмэл ундааны нэг болох кофеноос жил бүр 250,000 тонн кофены шаар ялгарч хүнсний хаягдал болдог гэх баримт бий. Тэгвэл Крейс аягыг үйлдвэрлэгчид кофены шаарыг хатааж, үнэрийг нь алдагдуулахгүйгээр бэлтгэж ургамлын гаралтай полимер барьцалдуулагч ашиглан бэхжүүлж хэрэглэгчдийн гарт хүргэж буй юм. Гэхдээ тус аяганд цай, шүүс зэрэг бусад төрлийн уух зүйлсийг хийж уувал кофены үнэр, амт орох магадлалтай тул зөвхөн кофенд хэрэглэхийн зөвлөж байгаа ажээ.

Крейс багцад 415 мл багтаамжтай, соруул оруулах боломжтой таг бүхий аялал зугаалга, гадуур хэрэглээнд авч явахад тохиромжтой аяга болон 335 мл багтаамжтай кофены аяга тус тус багтаж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()