Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.05

2022-07-05, 09:13
1,210

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Канад улс Украиныг сэргээн босгохын тулд Оросын хөрөнгийг хураахыг зөвшөөрөв, НАТО зүүн жигүүрийнхээ тогтоон барих хүчин чадлаа бэхжүүлэхээр боллоо, Ши Жиньпин: Нэг улс хоёр систем зарчмыг урт хугацаанд үргэлжлүүлнэ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.05

1 Шри Ланка улсад ганцхан өдрийн шатахууны нөөц үлджээ

Шри Ланка улсад ганцхан өдрийн шатахууны нөөц үлджээ

2 Канад улс Украиныг сэргээн босгохын тулд Оросын хөрөнгийг хураахыг зөвшөөрөв

Канад улс Украиныг сэргээн босгохын тулд Оросын хөрөнгийг хураахыг зөвшөөрөв

3 Герман улс каннабисыг хууль ёсны болгох үйл явцыг эхлүүлж байна

Герман улс каннабисыг хууль ёсны болгох үйл явцыг эхлүүлж байна

4 Эйфелийн цамхаг зэвэнд дарагдаж нурах дөхсөн хэмээн албаны хүн мэдээлэв

Эйфелийн цамхаг зэвэнд дарагдаж нурах дөхсөн хэмээн албаны хүн мэдээлэв

5 Итали улс ган гачигт нэрвэгдсэн хойд нутгуудад онц байдал зарлалаа

Итали улс ган гачигт нэрвэгдсэн хойд нутгуудад онц байдал зарлалаа

6 НАТО зүүн жигүүрийнхээ тогтоон барих хүчин чадлаа бэхжүүлэхээр боллоо

НАТО Оросын Украинд явуулж байгаа дайныг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш аюулгүй байдалд нь тулгарч байгаа хамгийн том сорилт гэж тодорхойлж, энэ хямралын эсрэг батлан хамгаалах болон тогтоон барих хүчин чадлаа нэмэгдүүлэхээр боллоо.

Тухайлбал НАТО зүүн жигүүр буюу Оростой хил залгаа гишүүн улсууддаа шуурхай хариу цохилтын хүчний бие бүрэлдэхүүний тоог 40-300 мянгад хүргэж, найм дахин өсгөхөөр болжээ. Өнөөдрийн байдлаар НАТО-гийн командлал дор шаардлага гарвал дайчлагдах үүрэгтэй 40 мянган хүний бүрэлдэхүүнтэй шуурхай хариу цохилтын хүч НАТО-гийн зүүн жигүүрт байрлаж байна. 

НАТО зүүн жигүүрийнхээ тогтоон барих хүчин чадлаа бэхжүүлэхээр боллоо

7 НАТО стратегийн үзэл баримтлалаа 2030 он хүртэл шинэчиллээ

Хойд Атлантын Гэрээний байгууллага НАТО-гийн гишүүн 30 улсын төр засгийн тэргүүн нар өнгөрсөн долоо хоногт Испанийн Мадрид хотноо чууллаа.

Мадридын дээд уулзалтаас гурван чухал шийдвэр гарсан юм. Тухайлбал НАТО 2030 он хүртэлх стратегийн үзэл баримтлалаа баталж, батлан хамгаалах тогтоон барих хүчин чадлаа үлэмж хэмжээгээр бэхжүүлэхээр тогтож, Швед, Финланд улсаар хүрээгээ тэлэхээр шийдвэрлэлээ.

НАТО стратегийн үзэл баримтлалаа 2030 он хүртэл шинэчиллээ

8 Нью-Йорк мужид олон нийтийн газар буу хэрэглэхийг хориглов

АНУ-ын Нью-Йорк муж олон нийтийн газар, тэр дундаа Таймс Скүэр зэрэг олон нийт ихээр цугладаг газар буу хэрэглэхийг хориглосон хуулийг баасан гарагт баталлаа. Шинэ хуульд бууны зөвшөөрөл хүсэгчдээс буудлагын ур чадвараа нотлох, нийгмийн сүлжээн дэх хаягаа төрийн албан хаагчдад шалгуулах зэрэг шинэ нэмэлт заалт оржээ.

Нью-Йорк мужид олон нийтийн газар буу хэрэглэхийг хориглов

9 ОХУ газрын тос, байгалийн хийн “Сахалин-2” төслийг хэрэгжүүлэгч компанийг солино

ОХУ-ын Засгийн газар газрын тос, байгалийн хийн “Сахалин-2” төслийн хэрэгжүүлэгч компанийг солихоор болжээ. Уг төслийг хэрэгжүүлэгч “Сахалин энержи” компанийн бүх эрх үүрэг, өмч хөрөнгө, хувьцааг шинээр байгуулагдаж байгаа хувьцаат компанид шилжүүлэх юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Сахалин-2” төслийн хувьцаа эзэмшигч гаднын компаниуд энэхүү шинэ нөхцөлийг хүлээж авах эсэхээ нэг сарын дотор Оросын Засгийн газарт мэдэгдэх шаардлагатай юм байна.

ОХУ газрын тос, байгалийн хийн “Сахалин-2” төслийг хэрэгжүүлэгч компанийг солино

10 Ши Жиньпин: Нэг улс хоёр систем зарчмыг урт хугацаанд үргэлжлүүлнэ

Хонгконг Британийн колониос гарч БНХАУ-ын мэдэлд эргэн ирснээс хойш 25 жил өнгөрч байна. Ойн хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин 2017 оноос хойш анх удаа Хонгконгд айлчилж, Хонгконгийн шинээр томилогдсон Ерөнхий захирагчийн тангараг өргөх ёслолд оролцлоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонгконгд баримталсан Нэг улс хоёр систем зарчим Хонгконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал, Хятадын тулгуур ашиг сонирхлыг хамгаалахад үүргээ гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч, энэ бодлогыг цаашид урт хугацаанд үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ши Жиньпин: Нэг улс хоёр систем зарчмыг урт хугацаанд үргэлжлүүлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()