Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.06

2022-07-06, 15:07
1,390

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Украины арми Оросын баазыг устгасны дараа Оросын 200 цэрэг амиа алдаж, 300 хүн шархаджээ, ОХУ-д McDonald's-ыг орлож гарч ирсэн түргэн хоолны рестораны бургерээс мөөгөнцөр, шимэгч хорхойнууд илэрчээ, Олон улсын зах зээл дээр газрын тос 100 ам.доллароос бага үнэтэй болжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.06

1 Украины арми Оросын баазыг устгасны дараа Оросын 200 цэрэг амиа алдаж, 300 хүн шархаджээ

Украины арми Оросын баазыг устгасны дараа Оросын 200 цэрэг амиа алдаж, 300 хүн шархаджээ

2 Олон улсын зах зээл дээр газрын тос 100 ам.доллароос бага үнэтэй болжээ

Баруун Техасын түүхий нефтийн фьючерсын үнэ 8 хувиар унаж 100 ам.доллароос доошлов. Энэ нь 3-р сарын 9-нөөс хойших хамгийн өндөр хувьтай уналт болж байна. Дэлхийн эдийн засгийн удаашрал эцэстээ эрэлтийг бууруулна гэсэн болгоомжлол үүссэнээс гадна Орос Украины дайн удааширч байгаа нь ийнхүү нефтийн үнэд нөлөөлжээ. Энэ эрчээрээ нефтийн үнэ унасаар байвал энэ оны эцэс гэхэд үнэ нь 65 ам. доллар хүртэл буурч магадгүй гэж Citigroup мэдээлжээ.

Олон улсын зах зээл дээр газрын тос 100 ам.доллароос бага үнэтэй болжээ

3 Оросууд Финландын ойролцоох цэргийн баазууд дахь цэргийн техникээ бүгдийг нь нүүлгэжээ

Финландын хилийн ойролцоох ОХУ-ын Алакуртти цэргийн баазын ихэнх цэргийн техникийг нүүлгэсэн болохыг Yle агентлагийн хиймэл дагуулаас авсан зургууд харуулжээ.

Тус бааз дахь цэргүүд болон техник хэрэгслийг Украин руу нүүлгэсэн байж магадгүй хэмээг шинжээчид үзсэн байна. 

5-р сарын дунд үеэс хойш Алакурти баазаас 100 гаруй машин, тэр дундаа олон арван хуягт тээврийн хэрэгсэл нүүлгэсэн байна. Энэ тооны машин нь нэг байлдааны батальонтой тэнцэх юм. 

Оросууд Финландын ойролцоох цэргийн баазууд дахь цэргийн техникээ бүгдийг нь нүүлгэжээ

4 ОХУ-д McDonald's-ыг орлож гарч ирсэн түргэн хоолны рестораны бургерээс мөөгөнцөр, шимигч хорхойнууд илэрчээ

ОХУ-д McDonald's-ыг орлож гарч ирсэн түргэн хоолны рестораны бургерээс мөөгөнцөр, шимигч хорхойнууд илэрчээ

5 Олон улсын төлөөлөгчид Украиныг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ амлалаа

Украины сэргээн босголтын асуудлаарх олон улсын бага хурлын төлөөлөгчид Украинчуудын тэргүүлсэн сэргээн босгох үйл явцыг дэмжинэ гэдгээ амласнаар хоёр өдрийн хэлэлцээ өндөрлөлөө. Бага хуралд Украин болон бусад 40 орчим орны засгийн газрын төлөөлөгчид, мөн дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд оролцсон юм.

Олон улсын төлөөлөгчид Украиныг сэргээхэд дэмжлэг үзүүлэхээ амлалаа

6 Австрали: Үер усны гамшгийн улмаас оршин суугчдадаа нүүх зөвлөмж хүргүүлжээ

Австралийн Сидней хотод сүүлийн дөрөв хоног дараалан аадар бороо орсны улмаас сүүлийн 16 сарын хугацаанд 4 дэх удаагаа үер усны гамшиг нүүрлэсэн байна. Иймд хотын захиргаа 50 гаруй мянган оршин суугчдаа нүүн шилжих зөвлөмж хүргүүлжээ.

Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаа нэг хоногийн дотор орон нутгийн засаг захиргааны 23 бүсэд онц байдал зарлаж, үерт нэрвэгдсэн хүмүүст холбооны засгийн газраас санхүүгийн тусламж үзүүлэх журмыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үерийн улмаас Сидней хотод авто замууд боогдож, барилга орон сууц усанд автан, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Австрали: Үер усны гамшгийн улмаас оршин суугчдадаа нүүх зөвлөмж хүргүүлжээ

7 АНУ болон БНХАУ-ын эрх баригчид худалдааны нэмэлт татварыг бууруулах асуудлаар хэлэлцлээ

БНХАУ-ын төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ, АНУ-ын сангийн сайд Жэнет Йеллен нар Хятадын бараанд тогтоосон Америкийн худалдааны татварын асуудлыг өнөөдөр өглөө цахимаар хэлэлцсэн байна. Хятадын тал бараа бүтээгдэхүүнд нь тавьсан худалдааны нэмэлт татвар болон хоригийг цуцлуулах сонирхлоо илэрхийлжээ.

АНУ болон БНХАУ-ын эрх баригчид худалдааны нэмэлт татварыг бууруулах асуудлаар хэлэлцлээ

8 Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх тухай протоколд гарын үсэг зурлаа

Швед, Финланд улсуудын НАТО-д гишүүнээр элсэх яриа хэлэлцээ өндөрлөж, гишүүнээр элсэх тухай протоколд мягмар гарагт гарын үсэг зуржээ. Одоо НАТО-гийн гишүүн 30 улсын хууль тогтоох байгууллага уг протоколыг нэг сарын дотор соёрхон батлах ёстой. Үүний дараа Швед, Финланд улсууд НАТО-гийн гишүүн болж, Хойд Атлантын гэрээний байгууллага НАТО 32гишүүнтэй болж өргөжих юм. Гэхдээ энэ протоколыг Туркийн парламент соёрхон батлах эсэх нь хамгийн гол санаа зовоосон асуудал хэвээр байна.

Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх тухай протоколд гарын үсэг зурлаа

9 Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ

АНУ-ын баруун дундад орших Иллинойс мужид Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр буутай этгээд гал нээж, зургаан хүн амиа алджээ. Хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг цагдаа нар баривчилсан байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр 20 гаруй хүн, тэр дундаа хүүхдүүд шархадсан байна. Чикаго хотоос хойд зүгт 40 км-ийн зайд орших Хайлэнд Паркт хэрэг гарчээ.

Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ

10 ДЭМБ: Европт сармагчны цэцэг өвчний халдвар 3 дахин нэмэгдлээ

Сүүлийн хоёр долоо хоногт Европт дэгдсэн сармагчны цэцэг өвчний халдвар гурав дахин нэмэгдсэн хэмээн ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал Ханс Клюге мэдэгдлээ.

ДЭМБ: Европт сармагчны цэцэг өвчний халдвар 3 дахин нэмэгдлээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()