Талийгаач экс Ерөнхий сайд Aбэ-гийн эхнэр Акиэ гэх эмэгтэйн талаар мэдээ уншаад өөрийн эрхгүй гашуудал төрж байна

2022-07-26, 12:40
4,571
Талийгаач экс Ерөнхий сайд Aбэ-гийн эхнэр Акиэ гэх эмэгтэйн талаар мэдээ уншаад өөрийн эрхгүй гашуудал төрж байна

Одоогоор ямар ч сонин хэвлэлд огт мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд сэтгэл санаа нь ямар байгаа нь ойлгомжтой байгаа тул хэвлэл мэдээллийнхэн маш их хүндэлж болгоомжилж байгаагаа дурдсаар байгаа. Өдгөө 60 хүрсэн энэ сайхан намуухан эмэгтэй Абэ экс Ерөнхий сайдтай 1987 онд гэрлэсэн юм байна. 35 жил ханилжээ. Талийгаачийн бүх цаг үеийн карьерын ард энэ эмэгтэй бат зогсож, хоёр удаа тэргүүн хатагтай хийж эмэгтэйчүүдэд тулгамдсан хүндхэн шийдвэрүүдийг нөхөртөө уламжилж, заримдаа санал зөрөн хэлэлцдэг байсан талаар хэд хэдэн мэдээллүүд дурдсан байдаг.

Энэ сайхан гэр бүлд харамсалтай нь хүүхэд төрөөгүй бөгөөд хүүхэдтэй болох гэж эхнэр Акиэ нь маш олон хүнд эмчилгээ хийлгэсэн ч бүтээгүй гэнэ. Сэтгэлгүй хүмүүсийн хатуу үгс энэ эмэгтэйг шархлуулж, сэтгэлийн шархтай өдрүүд их байсан ч нөхөр нь нэг ч удаа хүүхэдтэй болсонгүй, хүүхэдгүй энэ тэр гэж хэлж байгаагүй тул өөрийг нь тэр олон шархнаас аварч гарч байсан талаараа 2016 онд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Энэ мэдээг уншаад өөрийн эрхгүй бие биеэ хайрлах, байгаа юмандаа талархах, хүний сэтгэлд сэв суулгах үг хэллэг хэлэхгүй байх талаар эргэцүүлэн бодож суулаа. Монголчууд маань нэгнийхээ амьдралд их хошуу дүрдэг, хүүхэдтэй болооч, охинтой болохгүй юм уу, хүнтэй суугаач гэх мэт үг үргэлж хэн нэгнийг шархлуулж байдаг гэдгийг хатуу санах хэрэгтэй. Энэ том гүрний, энэ агуу эрхэм хүртэл хүсээд болж чадаагүй ч эхнэртээ хандаж нэг ч удаа хүүхэд гэдэг үгийг хэлж байгаагүй гээд сайн бодоорой. Нэгнийгээ хайрлаж хүндлэх маш энгийн жижиг юмнаас эхэлдэг гэдгийг өдөp тутамдаа анзаарч байх нь чухал байна.

Бямбасүрэн Бамбуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()