Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.02

2022-08-02, 09:28
1,120

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. ОУВС дэлхийн эдийн засаг ойрын ирээдүйд сүүлийн 50 жилийн турш байгаагүй муу үзүүлэлттэй байна гэж таамаглав, “Tesla” БНХАУ-ын хоёр компанитай цэнэг хураагуурын түүхий эд нийлүүлэх гэрээ байгууллаа, Казахстан улс нүүрсний экспортоо ирэх 6 сарын хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэв зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.02

1 Хунтайж Чарльз Бин Ладены төрөл төрөгсдөөс олон сая фунт стерлинг авчээ

Уэльсийн хунтайж Чарльз өөрийн буяны сандаа "Аль-Каид” террорист байгууллагын удирдагч Осама бин Ладены төрөл төрөгсдөөс нэг сая фунт стерлинг авчээ. Энэ тухай "The Times" сонин  мэдээлэв.

Хунтайж  Чарльз Бин Ладены төрөл төрөгсдөөс олон сая фунт стерлинг авчээ

2 Оросын Хар тэнгисийн флотын төв штаб дроны цохилтод өртлөө

Севастополь дахь Оросын хар тэнгисийн флотын төв штабыг бага чадлын дрон дайрсны улмаас зургаан хүн шархаджээ. Энэ талаар Associated Press агентлаг иш татан мэдээлэв. Энэ өдөр ОХУ-ын Тэнгисийн цэргийн өдөр байсан бөгөөд болсон үйл явдлын улмаас баярын арга хэмжээг цуцалсан байна. Хар тэнгисийн флотын хэвлэлийн албанаас мэдээлснээр дрон гар хийцийнх байсан гэв.

Оросын Хар тэнгисийн флотын төв штаб дроны цохилтод өртлөө

3 Гаванад хямралын улмаас цахилгааны хязгаарлалт хийнэ

"Кубын нийслэл Гаванад хямралын улмаас наймдугаар сард цахилгаан тасалж эхэлнэ" гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Хүн амын 20 хувь нь нийслэлд оршин суудаг. Энэ зун цахилгаан тасарсан нь орон нутагт хэд хэдэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх шалтгаан болсон. Гавана хотын зургаан хотын захиргаа гурван өдөр тутамд нэг удаа үдээс хойш цахилгаан таслах юм.

Цахилгааны тасалдал нь 2019 онд тус арал дээр АНУ-ын шинэ хатуу хориг арга хэмжээ авснаар эхэлсэн. Аялал жуулчлалыг сүйрүүлсэн цар тахлын улмаас улам даамжирсан эдийн засгийн хямралтай холбоотой гэж тус агентлаг мэдэгдэв.

Гаванад хямралын улмаас цахилгааны хязгаарлалт хийнэ

4 ОУВС дэлхийн эдийн засаг ойрын ирээдүйд сүүлийн 50 жилийн турш байгаагүй муу үзүүлэлттэй байна гэж таамаглав

ОУВС ойрын ирээдүйд дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг гутранги төсөөлж буй олон улсын бас нэг байгууллага боллоо. Кристалина Георгиевагийн хэлтэс манай гарагийн эдийн засаг орчин үеийн түүхэн дэх хамгийн огцом удаашрал руу шилжиж байна хэмээн үзжээ.

Европын хувьд хамгийн том аюул бол тивийг Оросын хийнээс бүрэн салгах юм. Бараг дээд амжилт тогтоосон инфляцтай хослуулан энэ нь Европын эдийн засгийн өсөлтийг 1970-аад оноос хойших хамгийн доод түвшинд хүргэж болзошгүй юм. Дашрамд хэлэхэд Оросын эрчим хүчний эх үүсвэр тэр дундаа байгалийн хийг бараг хагас жилийн турш ашиглахаас бүрэн татгалзаж буй Европын улс төрчид, эдийн засагчид ийм хэтийн төлөвийг урьдчилан таамаглах ёстой байсан нь мэдээж.

ОУВС дэлхийн эдийн засаг ойрын ирээдүйд сүүлийн 50 жилийн турш байгаагүй муу үзүүлэлттэй байна гэж таамаглав

5 “Tesla” БНХАУ-ын хоёр компанитай цэнэг хураагуурын түүхий эд нийлүүлэх гэрээ байгууллаа

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани БНХАУ-ын цэнэг хураагуурын түүхий эд нийлүүлэгч хоёр компанитай урт хугацааны гэрээ байгуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ нь “Tesla”-ийн түүхий эдийн нийлүүлэлтийг баталгаажуулах чиглэлд авч буй арга хэмжээнүүдийн нэг юм. Хэлцлийн хүрээнд тус компани “Zhejiang Huayou Cobalt” болон “Cngr Advanced Material” компанитай ирэх гурван жилийн хугацаанд хамтарч ажиллана.

“Tesla” БНХАУ-ын хоёр компанитай цэнэг хураагуурын түүхий эд нийлүүлэх гэрээ байгууллаа

6 “Lufthansa”-ийн нисгэгчид ажил хаялт зарлахад бэлэн гэдгээ мэдэгдэв

ХБНГУ-ын агаарын тээврийн тэргүүлэх компани “Lufthansa”-ийн нисгэгчид цалин хөлсөө нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.

Ингэснээр тус компани ажилтнуудтайгаа тохиролцоонд хүрч чадахгүй бол дахин олон тооны нислэг цуцлагдахаар байна. Ажиллах хүчний хомсдолын улмаас энэ зун “Lufthansa” компани 7000 гаруй нислэгээ цуцалсан юм.

“Lufthansa”-ийн нисгэгчид ажил хаялт зарлахад бэлэн гэдгээ мэдэгдэв

7 Азид сармагчны цэцэг өвчнөөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

БНЭУ-д сармагчны цэцэг өвчний халдвар авсан 22 настай эрэгтэй нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь Азид бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчнөөр нас барсан анхны тохиолдол болж байна. Тэрбээр долоодугаар сарын 20-нд Арабын Нэгдсэн Эмират улсад байхдаа шинжилгээ өгч, хариу нь эерэг гарсан аж. Уг өвчнөөс гадна “эпштейн барр” вирусний халдвар авсан байсан нь задлан шинжилгээгээр тогтоогджээ.

Азид сармагчны цэцэг өвчнөөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

8 Казахстан улс нүүрсний экспортоо ирэх 6 сарын хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэв

Казахстан улс өнгөрсөн өвөлтэй төстэй нүүрсний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс энэ даваа гарагаас эхлэн ирэх зургаан сарын хугацаанд нүүрсний экспортоо хязгаарлахаар боллоо.

Ингэснээр тус улс 2022 оноос 2023 оны өвлийн улиралд ашиглах нүүрсний нөөцөө бүрдүүлэхийг зорьж байгаа аж. Өнгөрсөн оны есдүгээр сард огцом хүйтэрснээр нүүрсний эрэлт өсөж, үнийн хөөргөдөл үүссэн юм.

Казахстан улс нүүрсний экспортоо ирэх 6 сарын хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэв

9 “Metaverse” чиглэлд шинэ ажлын байрны зар VI-VII сард 81 хувиар буурчээ

“Meta” компанийн борлуулалт улирлын дүнгээр анх удаа буурснаас гадна өөр нэгэн асуудал тулгарсан нь “Metaverse” салбарын ажлын байр цөөрч байна.

Дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд энэ чиглэлийн шинэ ажлын байр 81 хувиар буурсныг “Revelio” судалгааны байгууллага мэдээллээ. Харин “Meta” компанийн хувьд шинэ ажлын байрны зар нь сүүлийн дөрвөн долоо хоногт 8.4 хувиар буурчээ.

“Metaverse” чиглэлд шинэ ажлын байрны зар VI-VII сард 81 хувиар буурчээ

10 “Sony” ашгийн төсөөллөө бууруулснаар хувьцааны ханш нь 7 хувиар унав

“Sony” компани энэ оны ашгийн төсөөллөө бууруулснаар хувьцааны ханш сүүлийн зургаан сарын доод түвшинд хүрч уналаа. Даваа гарагийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 7 хувиар унасан байна. Дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэлтэй байгаа нь видео тоглоомын зах зээлд нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Энэ хүрээнд ашгийн төсөөллөө 8.7 тэрбум ам.доллароос бууруулан 8.3 тэрбум ам.доллар болгосон байна.

“Sony” ашгийн төсөөллөө бууруулснаар хувьцааны ханш нь 7 хувиар унав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()