2000-аад оны үед охид бүсгүйчүүдийн сэтгэлийг булаасан жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бол?

2000-аад оны үе түүхэнд дурсагдах маш олон кино дэлгэцийн бүтээл болсон билээ. Энэ үеийн эрэгтэй жүжигчид өөрийн жүжиглэх авьяас чадварыг харуулаад зогсохгүй, өөрийн гадаад төрх, дур булаам байдлаараа охид, бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булааж байсан юм. Ингээд алдрын оргилд хүрч, бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдсэн жүжигчин залуус одоо хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоцгооё.

2000-аад оны үед охид бүсгүйчүүдийн сэтгэлийг булаасан жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бол?
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Ченнинг Татум – Channing Matthew Tatum (42 нас)

“Step Up” киноны жүжигчин залуугийн дүрээр олны танил болсон Ченнинг Татум тухайн үед бүсгүйчүүдийн хайр сэтгэлийг ихээр татсан. Уг кинонд амжилттай тоглосныхоо дараа тэрээр кино урлагийн төрөл бүрийн салбарт хүч үзсэн юм. Жишээлбэл “G.I. Joe: The Rise of Cobra”, “The Eagle”, “Kingsman: The Golden Circle” зэрэг блокбастер кино, “Dear John” романтик кино, “21 Jump Street” инээдмийн кино, “Foxcatcher” драмын кинонд тус тус дүр бүтээжээ.

Ченнинг Татум – Channing Matthew Tatum (42 нас)

Брэдли Купер - Bradley Charles Cooper (47 нас)

Хэдийгээр Брэдли эртнээс кино урлагт хүч үзсэн ч “The Hangover” киногоороо алдрын оргилд хүрсэн юм. Үүний дараа тэр “Limitless”, “American Hustle” зэрэг кинонд дүр бүтээгээд зогсохгүй холливудын найруулагч болсон байна. Түүний найруулсан “A Star is Born” кино нь багагүй амжилтыг авчирч “Оскар”-ын кино наадмаас хэд хэдэн томоохон шагналыг хүртжээ.

Брэдли Купер - Bradley Charles Cooper (47 нас)

Орландо Блум - Orlando Bloom (45 нас)

Хэний ч үл таних жүжигчин залууд тухайн үед “The Lord of the Rings” киноны Леголасын дүрд тоглох аз тохиосон байна. Дараа нь тэр “Pirates of the Caribbean”, “Troy”, “Kingdom of Heaven” зэрэг кинонуудад дүр бүтээж, 2010 оноос дахин өөрийг нь алдарт хүргэсэн дүрийг бүтээхээр болжээ. Энэ удаад Орландо “The Hobbit” кинонд тоглосон.  Одоогийн байдлаар Блум жүжигчний ажлаа үргэлжлүүлэн Кэти Перритэй хамтран ажиллаж байгаа юм.

Орландо Блум - Orlando Bloom (45 нас)

Итан Хоук - Ethan Green Hawke (51 нас)

Итан Хоук өөрийн жүжигчний гарааг залуудаа эхлүүлсэн боловч 2000-аад оны үе түүний хувьд аз дагуулсан жилүүд байсан юм. Тэрээр “Training Day”, “Lord of War”, “Assault on Precinct 13” триллерт тоглосон байна. Харин дараа нь “Sinister”, “ The Purge” болон “Boyhood” зэрэг кинонд туслах дүрүүдийг бүтээжээ.

Итан Хоук - Ethan Green Hawke  (51 нас)

Эштон Кутчер - Ashton Kutcher (44 нас)

Эштон Кутчерийг “Dude, Where's My Car?”, “The Butterfly Effect” киноны дүрээрээ алдартай. Тэр ихэнхдээ инээдмийн кинонд дүр бүтээдэг ч “Apple”-ийн үүсгэн байгуулагчийн тухай “Жобс” кинонд бас тогложээ.

Эштон Кутчер - Ashton Kutcher (44 нас)

Тейлор Лотнер - Taylor Lautner (30 нас)

Жүжигчний гараагаа эхлүүлсэн ч “Twilight” болон “No Exit” киноны дүрээрээ алдартай болсон билээ. Харин дараа нь “Grown Ups 2”, “Scream Queens” зэрэг кинонд туслах дүр бүтээж хэсэг хугацаанд уран бүтээлээсээ холдсон байна. Энэ жилээс “Home Team” киноны жүжигчдийн багт багтжээ.

 

Тейлор Лотнер - Taylor Lautner  (30 нас)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()