Үзэсгэлэнт Диана гүнж нас барахынхаа өмнө юу гэж хэлсэн бэ?

Английн хатан хааны гэр бүлээс ард иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн цор ганц хүн Диана гүнж байсан гэхэд болно. Ханхүү Чарльзаас салсан ч тэр гүнжийн байр сууриа алдаагүй бөгөөд сайн дурын үйл ажиллагааг ихээр хийж ард иргэдийнхээ сэтгэлийг татаж чадсан. Диана гүнж автын ослоор зуурдаар нас барсан нь түүний шүтэн бишрэгчдийн хувьд уйтгар гунигийг дагуулжээ. Түүнийг нас барснаар хойш аль хэдийн 20 жил өнгөрсөн бөгөөд саяхнаас гүнжийн хамгийн сүүлд хэлсэн үгс ил болсон байна. Тэр юу гэж хэлсэн бол?

Үзэсгэлэнт Диана гүнж нас барахынхаа өмнө юу гэж хэлсэн бэ?
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Парист болсон осол

Диана гүнжийн зохион байгуулдаг байсан сайн дурын үйл ажиллагаа түүнийг дэлхий даяар алдартай болоход нөлөөлсөн. Жишээлбэл Анголд байгалийн тэсрэх бөмбөгийг ашиглахыг хориглох ажлын хүрээнд тэсрэх бөмбөгийн идэвхтэй талбайгаар явсан. Мөн ДОХ нь хүрэлцэх замаар дамждаггүй болохыг өөрийн биеэр баталсан юм. Харамсалтай нь сайхан сэтгэлт бүсгүйн ажил, амьдрал гунигтайгаар төгссөн.

Парист болсон осол

Эмнэлгээр зочлож буй Диана гүнж, 1988 он

Аймшигт осол болох үед буюу 1997 оны зун Диана гүнж өөрийн найз залуу Доди Аль-Файедын хамт Парист байсан юм. Гүнж, ханхүү Чарльзаас харилцаагаа албан ёсоор тасалсны дараа Додитой болзож эхэлсэн бөгөөд тухайн орой хосууд оройн зоог барихаар Ритц зочид буудлын ресторанд орсон байна. Гэвч эргэн тойрны хүмүүс болон сэтгүүлчид хосуудад тайван хооллох боломжийг олгохгүй байсан тул тэд 10 минутын дараа зочид буудлыг орхиж гарсан аж.

Папараццийн дуран Диана болон Доди нарыг бараг л мөрдөж байсан гэхэд болно.

Хосууд буудлын нууц хаалгыг ашиглаж, хувийн автомашинаараа буудлаас гарсан бөгөөд сэтгүүлчдийг төөрөгдөлд оруулахын тулд дахин нэг машин ашигласан байна. Хэдийгээр ийнхүү болгоомжтой байсан ч буудлаас хөдлөөд ердөө 2 минутын дараа Пон-д'Альма түнээлийн шонг мөргөж осолджээ. Ослын улмаас Доди болон жолооч нар газар дээрээ амиа алдсан бол Диана гүнж эмнэлэгт амьсгал хураасан байна.

Хэдийгээр маш болгоомжтой байсан ч осол болсон.

Гүнжийн сүүлийн үгс

Гүнжийг нас барснаас хойш 20 жилийн дараа түүний сүүлийн үгс ил болсон байна. Тухайн үед хэргийн газар түрүүч Ксавье Гурмелон өөрийн багийнхантай ирж ажилласан бөгөөд бусад багийнхан жолооч болон Додид анхаарал хандуулж байх үед тэр Диана гүнжийг хамгаалж байжээ.

Энэ үед гүнж нүдээ нээж “Бурхан минь, юу тохиолдсон бэ” гэж хэлсэн байна. Ксавье гүнжийг тайтгаруулж, түүний гараас атгаж “Бүх зүйл сайхан болно” хэмээн хэлжээ. Түрүүч гүнжид анхны тусламжийг үзүүлсэн бөгөөд түүнийг амьд гарч чадна гэдэгт итгэлтэй байсан гэнэ.

Гүнжийн сүүлийн үгс

Диана гүнжийн цогцсыг Их Британи руу авчрав.

Гунигтай төгсгөл

Хэдийгээр Ксавье Гурмелон гүнжид анхны тусламжийг үзүүлсэн ч гүнж эмнэлэгт сэргэхгүй байсаар амьсгал хураасан байна. Эмч нарын хэлж байгаагаар ослын улмаас Дианагийн уушгины артерийн судас хагарсан байсан гэнэ. Диана гүнж нас барсан талаар мэдээлэл дэлхий дахиныг уйтгар гунигт автуулжээ. Дэлхийн ихэнх хүмүүс түүний араас гуниглаж, эмгэнэл илэрхийлж байсан юм.

Гунигтай төгсгөл

Чарльз ханхүү болон Диана нарын хүүхдүүд ээжийнхээ шарил дээрх цэцгийг харж байна.

Гүнжийн оршуулгын ёслол 1997 оны 9-р сарын 6-ны өдөр болж уг ёслолд олон зуун мянган хүн цуглажээ. Үүнээс гадна оршуулгын ёслолыг зурагтаар гаргасан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн 3 тэрбум орчим хүн үүнийг үзсэн байна. Диана гүнжийг төрөлх нутаг болох Нортгемптонширийн Олторпт оршуулсан аж. 

Диана гүнж болон Доди нарын дурсгалын хөшөө.

Дианагийн ах Лорд Спенсер энэхүү хэрэгт сэтгүүлчдийг буруутгажээ. Учир нь тэд гүнжийн араас өдөр, шөнөгүй дагаж бүсгүй зугтах оролдлого хийснээр ийнхүү амиа алдсан гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()