Дэлхийгээс олдсон хамгийн том алмаазыг хуваасан нь

1905 оны 1-р сард Трансвааль (одоогийн Өмнөд Африк) дахь уурхайгаас 3106 каратын 621 грамм жинтэй хамгийн том алмаз "Африкийн од" олджээ. Трансвааль нь тухайн үедээ Их Британийн колони улс байсан учраас тухайн үеийн Ерөнхий сайд энэхүү олдворыг Их Британийн хаан VII Эдуард бэлэглэхээр шийдсэн байна. Чулууг хамгаалахын тулд урьд өмнө хэзээ ч байгаагүй хачирхалтай арга хэмжээ авсан байдаг. 

Дэлхийгээс олдсон хамгийн том алмаазыг хуваасан нь
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Африкийн од

Алмазыг усан онгоцоор зөөвөрлөж байгаа гэж олон нийтэд мэдээлсэн боловч үнэндээ түүнийг Англи руу ердийн нэгэн илгээмжээр явуулсан байв. Үүний ачаар тус эрдэнийг ямар ч аюулгүй Их Британид хүргэж чадсан. Харин 1907 онд Английн хааны 66 насны төрсөн өдрийн бэлэг болгож эрхэм дээдэстээ "Африкийн од"-ыг бэлэглэсэн байна.

Чухам тэр үед алмаазыг зүсэж янзлах ажлыг Нидерландын нэгэн компани хүлээн авсан байна. Тус компанийн эзэн Жозеф Ашер энэхүү чухал даалгаврыг өөрөө хариуцан гүйцэтгэв. Харамсалтай нь алмааз дээд талдаа цуурсан байсан учраас түүнийг цуурхайгаар нь хоёр хуваах ёстой болжээ. Жозеф алхаараа дэлхийн хамгийн том алмаазыг нэг цохиод, үнэт эрдэнэ бутрах тэрхүү мөчид айсандаа ухаан алдах дөхсөн гэдэг. Азаар хуваагдсан хэсгүүдэд ямар ч өө үлдээгүй байна. 

Алхаар цохиулсны дараа алмааз хоёр том, 7 дунд, зуу орчим жижиг хэсгүүдэд хуваагджээ. Тэрээр бүгдийг нь зүсэж янзлаад, эргүүлэн хүлээлгэж өгсөн аж.

Тэдгээр хэлтэрхийнүүдийн хамгийн том нь "Африкийн од I" эсвэл "Куллинан I" нэртэй байв. Тус аварга эрдэнийн чулуу 530.2 каратын жинтэй бөгөөд хожим Английн хаан VII Эдуардын таягийн чимэглэл болсон байна. "Куллинан II" нь 317 каратын жинтэй бөгөөд Британийн эзэнт гүрний титэм дээр суулгагдсан юм. Дунд зэргийн 7 чулуу нь бөгж, зүүлт болсон бол жижиг хэмжээтэй алмаазуудаар мөн хааны титмийг чимжээ. 

80 жилийн турш "Куллинан I" дэлхийн хамгийн том алмаазад тооцогдож байв. Гэвч энэ амжилтыг 1985 онд өөр чулуу эвдсэн юм.

Алтан ой

Өнөө үеийн хамгийн том алмаз Өмнөд Африк дахь Де Бирсийн уурхайгаас олджээ. Энэхүү уурхай нь өмнөх дээд амжилтын эзэн "Африкийн Од" олдсон газар юм. Тус аварга чулуу 755 каратын жинтэй байсан бөгөөд үүнийг Габриэль Толковск хэмээх дархан зүссэн гэнэ. Тэрээр бүхэл бүтэн хоёр жилийн турш газар доорх зооринд байрлаж, энэ алмаазыг янзалсан байна. Учир нь тэнд өчүүхэн төдий ч чимээ шуугиан, чичиргээ байхгүй тул бүрэн төвлөрч чадсан юмсанж. 

Үүний үр дүнд "Галт сарнайн дэр" хэмээх очир алмааз бий болжээ. Зүсэлтийн дараа үүний жин 545.6 карат болж буурсан байна. Энэхүү алмаазыг томоохон үзэсгэлэнгийн үеэр нийтэд дэлгэн танилцуулсан  бөгөөд дараа нь 1995 онд Тайландын нэгэн бизнес эрхлэгч худалдан авсан түүхтэй. Харин тэрээр 1997 онд Тайландын эзэн хаан IX Рама-г хаан ширээнд суусны 50 жилийн ойг тохиолдуулан түүнд бэлэглэсэн аж. Өдгөө алмаазыг Бангкокийн Хааны музейд тавьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()