Шивээс болон боди-арт урлагийг сурталчлагч 50 гарсан халуухан бүсгүй

Германы иргэн Керстин Тристан (Kerstin Tristan) аль хэдийн 50 нас хол давж, ач зээ нарынхаа барааг үзсэн ч шивээс хийлгэхээс огт  татгалзахгүй байгаа бөгөөд шивээсэнд  мөнгө харамгүй цацдаг байна.  Түүний бие бараг бүхэлдээ зурагтай болж, энэ нь цахим сүлжээний хэрэглэгчдээс маш олон лайкийг цуглуулаад байгаа гэнэ.Тэгвэл нас тогтсон бүсгүй яагаад шивээсний урлаг, боди-арт сонирхох болсон талаар сонирхоцгооё.

Шивээс болон боди-арт урлагийг сурталчлагч 50 гарсан халуухан бүсгүй
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Керстинийг 55 настай гэж хэн ч итгэхгүй болов уу. Лейпцигийн модель тэрээр 5 жилийн өмнө анх гар дээрээ шивээс хийлгэж байсан бөгөөд энэ цагаас хойш шивээсний урлагийг сонирхох болжээ.

Шивээсэнд дурлагч Керстин 30000 еврог шивээс хийлгэхэд зарцуулсан аж. Тэр өөрийгөө шивээсний донтон болсон гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна.

Керстины бүхий л бие өнгөт шивээсээр бүрхэгдсэн.

Түүний шивээсэн дунд төрөл бүрийн цэцэг, эрвээхэй харагдана.

Шүтэн бишригчдэдээ шивээсээ илүү тод харагдуулахын тулд тэрээр бикини өмсөж зураг даруулдаг бөгөөд бүсгүй нь галбир ч бусдын анхаарлыг ихээр татдаг байна.

Түүний гэрэл зургууд маш олон лайкийг цуглуулахаас гадна цахим хэрэглэгчид эерэг сэтгэгдэл ихээр үлдээдэг аж.

Цахим сүлжээнд Керстин “OnlyFans” гэх хуудастай бөгөөд уг хуудсыг мянга мянган дагагчид дагадаг байна. Халуухан эмээ залуучуудад өөрөөсөө ичих хэрэггүй зоригтой байх хэрэгтэй гэсэн уриаг өөрийн гэрэл зургуудаар харуулж байгаа гэнэ.   

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()