Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.09

2022-08-09, 08:54
2,458

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. "Казахстаны бүрэн эрхт байдалд эргэлзэж байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэлэв, Солонгос бэлэн гоймонгийн экспорт түүхэнд байгаагүйгээр өслөө, Илон Маск: 18 сарын хугацаанд эдийн засаг багахан хэмжээнд уналтад орох байх зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.09
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Зэвсгийн экспортыг чангатгах нь Оросын дайны чадавхад саад болж магадгүй

Барууны орнууд экспортын хяналтаа чангатгавал Оросын арми Украинд ашиглаж байсан өндөр технологийн зэвсэг, харилцаа холбооны системийг ажиллуулах боломжгүй болж магадгүй гэж нэгэн тайланд дурджээ. Москвагийн бараг бүх орчин үеийн цэргийн системүүд барууны микроэлектроникоос хамаардаг гэж "Royal United Services Institute"-ын тайланд дурджээ.

Москва хориг арга хэмжээ, экспортын хяналтыг тойрч гарах арга замыг олсон боловч тус цоорхойг хаавал Оросын арми бүрмөсөн доройтож магадгүй юм.

Зэвсгийн экспортыг чангатгах нь Оросын дайны чадавхад саад болж магадгүй

2 Сөүл хот үерт автлаа

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өчигдөр /2022.08.08/ хүчтэй аадар бороо орсны улмаас хэд хэдэн бүс үерт автлаа. Үерийн улмаас автомашинууд живж, нүхэн гарцууд усанд автаж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Ганнам дүүрэгт мөн цахилгаан тасарчээ. Хур тунадасны хэмжээ 170 мм байсан гэдгийг “Yonhap” агентлаг мэдээлэв. Оройн 20:00 цагийн алдад Сөүл хотод 90.5 мм бороо орсон бол Дунжак дүүрэгт 137 мм бороо оржээ. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд ороогүй их бороо юм. 

Сөүл хот үерт автлаа

3 "Казахстаны бүрэн эрхт байдалд эргэлзэж байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев долоо хоногийн өмнө цахим хуудсандаа Казахстаны бүрэн эрхт байдалд эргэлзэж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ тус улсыг “зохиомол улс” гэж нэрлэсэн нь Төв Азийн орнуудыг цочирдуулсан юм. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 2008-2012 онд ажилласан Медведев наймдугаар сарын 2-ны өглөө 04:00 цагт Вконтакте цахим хуудсанд урт нийтлэл бичжээ. Гэвч төд удалгүй нийтлэл устгагдсан ба Медведев цахим хаягаа хакеруудын халдлагад өртсөн гэж хэлсэн.

"Казахстаны бүрэн эрхт байдалд эргэлзэж байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев хэлэв

4 АНУ-ын Сенат Байдены төслийг батлав

АНУ-ын Сенат уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэндийн зардлыг бууруулах зорилгоор 430 тэрбум ам.долларын хуулийн төслийг баталлаа. Хууль тогтоомжид сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих болон бусад арга хэмжээнд зарцуулж, томоохон аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмэгдүүлэхийг уриалж байна.

АНУ-ын Сенат Байдены төслийг батлав

5 Украины атомын үйлдвэр дахин дайралтад өртөв

Орос Запорожийн цахилгаан станцад халдсанаар гурван цацрагийн мэдрэгч гэмтэж, нэг ажилчин шархадсан тухай Украин Ням гарагт мэдэгдэв. Энэхүү халдлага цацрагийн гамшиг тохиолдох магадлалыг нэмэгдүүлэхээс сэрэмжлүүлэв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагийн шөнө болсон халдлагыг “Оросын цөмийн терроризм” хэмээн нэрлэжээ. Олон улсын хориг арга хэмжээг улам нэмэгдүүлсэн нь  Москва цөмийн салбар руу дайрах халдлагыг нэмэгдүүлсэн байна. Украины тал Оросын сум станцын цахилгаан дамжуулах шугамд туссан гэж мэдэгдэв. Харин Оросын тал Украин захиргааны байр, ойролцоох газрыг сүйтгэсэн гэж мэдэгджээ. Запорожье атомын цахилгаан станц нь Европын хамгийн том цөмийн байгууламж юм.

Украины атомын үйлдвэр дахин дайралтад өртөв

6 Солонгос бэлэн гоймонгийн экспорт түүхэнд байгаагүйгээр өсөв

Өмнөд Солонгосын бэлэн гоймонгийн экспортын хэмжээ энэ оны эхний хагаст түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Солонгосын соёл хаа сайгүй улам алдаршиж, цар тахалтай холбоотойгоор гэрийн хоолыг хүмүүс төрөл бүрээр хийх болсонтой энэ нь холбоотой.

Өмнөд Солонгосын Гаалийн алба болон хүнсний үйлдвэрүүдийн мэдээлснээр, бэлэн гоймонгийн экспорт эхний зургаан сарын байдлаар 383.4 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн жилийн мөн үед бэлэн гоймонгийн экспорт 319.69 сая ам.доллар байсан. Экспортын хэмжээ 2015 оноос хойш өссөөр байсан бөгөөд цар тахлаас хойш улам нэмэгдсэн.

Солонгос бэлэн гоймонгийн экспорт түүхэнд байгаагүйгээр өсөв

7 ОХУ, Франц, АНУ-ын удирдагчид ээлжлэн Африкийг зорьцгоов

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр /2022.08.07/ Өмнөд Африкт хүрэлцэн иржээ. Айлчлалын зорилго нь Африк дахь ардчиллыг сүйтгэх гэсэн Оросын оролдлогыг эсэргүүцэх стратеги боловсруулах аж. Тэрбээр Африкийн гурван улсад айлчилна.

Африк тивд ойр ойрхон хугацаатай Орос, Франц, АНУ-ын төлөөлөгчид айлчиллаа. Энэ үйл явдлыг “Африкт шинэ хүйтэн дайн эхэлж байна” гэж “Democracy works” компанийн захирал Уильям Гумеде тодорхойлов. Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн сард Африкийн Египет, Уганда, Этиоп, Бүгд найрамдах Конго улсуудад айлчилсан. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн өнгөрсөн сарын сүүлээр Камерун, Бенин, Гвинейд айлчилжээ.

ОХУ, Франц, АНУ-ын удирдагчид ээлжлэн Африкийг зорьцгоов

8 Нидерландад цэвэр усны хомсдол үүсжээ

Нидерландад цэвэр усны бодит хомсдол үүссэнтэй холбогдуулан усны нөөцийн менежментийг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах тусгай бүлэгт шилжүүлснээ Дэд бүтэц, усны нөөцийн удирдлагын сайд Марк Харберс парламентад илгээсэн захидалдаа дурдав. “Ган гачиг үргэлжилсээр буй нь улсын хэрэгцээг гол мөрөн, бороо хураар дамжин ордог усны хэмжээнээс давахад хүргэж байна. Ийм байдал тодорхой хугацааны турш үргэлжлэх бөгөөд ойрын үед цэвэр ус хуваарилах талаар шинэ арга хэмжээ авч магадгүй” гэж тэрбээр онцолжээ.

Нидерландад цэвэр усны хомсдол үүсжээ

9 Газын зурваст мөргөлдөөн хурцдаж, хоёр тал хэдэн зуун пуужин харилцан харважээ

Израиль өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Палестины алан хядах "Иламын Жахат" бүлэглэлийн эсрэг "Үүрийн гэгээ" нэртэй цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ.

Израилийн арми Газын зурвас руу пуужингийн цохилт өгч, “Исламын Жахатын” дайчид Израилийн хотуудыг бууджээ.

Газын зурваст мөргөлдөөн хурцдаж, хоёр тал хэдэн зуун пуужин харилцан харважээ

10 Илон Маск: 18 сарын хугацаанд эдийн засаг багахан хэмжээнд уналтад орох байх

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск “Дэлхий даяар эрчимжээд буй инфляцын оргил үе өнгөрсөн” гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Tesla”-ийн түүхий эд, сэлбэг хэрэгслийн өртөг ирэх зургаан сард буурах хандлагатай байгааг тодотгосон байна. Түүнчлэн ирээдүйд инфляцын эрч хурдацтайгаар саарна гэж таамаглаж байгаагаа онцолжээ.

Илон Маск: 18 сарын хугацаанд эдийн засаг багахан хэмжээнд уналтад орох байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()