Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.10

2022-08-10, 09:47
2,135

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Украины эрдэнэ шиш ачсан эхний усан онгоц гацжээ, Хятадад шинэ вирус илэрч 30 гаруй хүн халдвар авчээ, Доналд Трампын гэрт нэгжлэг хийжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.10
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Украины эрдэнэ шиш ачсан эхний усан онгоц гацжээ

НҮБ-ын зуучлалтай хэлэлцээрийн дүнд хамгийн анх Украинаас хөдөлсөн эрдэнэ шиш ачсан усан онгоц, худалдан авагч тал ачааг хүлээн авахаас татгалзсаны учир гацаанд оржээ.

Ливан дахь эцсийн худалдан авагч “тээвэрлэлт хэт удаан саатсан” гэдэг шалтгаанаар ачааг хүлээж авахаас татгалзсан талаар тус улс дахь Украины Элчин сайдын яам даваа гарагт твиттер хуудсаараа мэдээлэв.

Улмаар илгээгч тал одоо Ливан эсвэл өөр улсад ачааг нь хүлээн авах худалдан авагч хайж байна гэж Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

Украины эрдэнэ шиш ачсан эхний усан онгоц гацжээ

2 Кени улсын мөрийтэй тоглоомын салбарт мөнгө угаах эрсдэл өндөр байгааг тогтоов

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлангийн үнэлгээгээр спортын бооцооны салбарын эрсдэл дунджаас дээш болж өөрчлөгдсөнийг Кени улсын өдөр тутмын хэвлэл болох Де Стар Кени мэдээлэв. Түүнчлэн уг тайланд дурдсанаар тус улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй тэмцэх үндэсний хэмжээний үйл ажиллагаанд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, хадгаламж зээлийн хоршоо, хуулийн үйлчилгээ, хуучин автомашины наймаа зэрэг салбар ихээхэн эрсдэл учруулж байна гэж зохицуулах байгууллага үнэлжээ.

Кени улсын мөрийтэй тоглоомын салбарт мөнгө угаах эрсдэл өндөр байгааг тогтоов

3 Донецкийн амбан захирагч Оросын цэргүүдийг энгийн иргэд рүү онилж байна гэв

ОХУ-ын батлан хамгаалахын албаныхан Украины зүүн болон өмнөд хэсгээр оросын хүчнийхний өгч байгаа цохилтууд байндаа тусаж байгаа гэж мэдэгдлээ. Тухайлбал, Донецк мужид хийсэн пуужингийн довтолгоонуудаар дайсны цэргүүдийг устгасан гэсэн байна.

Харин Украины эрх баригчид тэдгээр цохилт энгийн иргэдийг хохироож байна гэж нотолж байгаа. Донецкийн амбан захирагч Павло Кириленко Оросын пуужингийн цохилтод "нийтийн тээврийн зогсоол" өртсөн тухай мэдэгдлээ.

Донецкийн амбан захирагч Оросын цэргүүдийг энгийн иргэд рүү онилж байна гэв

4 Тайвань өнөө өглөө арлынхаа өмнөд хэсэгт цэргийн сургуулилалт хийжээ

Тайвань өнөө өглөө арлын өмнө талын Пингтун хошуунд их бууны буудлагын сургуулилалт явуулжээ. Тайвань арлын эргэн тойронд байлдааны буудлагын сургуулилалт хийсэн Хятадын үйлдлийн хариуд бэлэн байдлаа шалгах зорилгоор ийм сургуулилалтыг явуулснаа Тайванийн албаныхан мэдэгдсэн тухай “Ассошиэйтэд пресс” мэдээлсэн байна.

Хятад улс Тайванийн эргэн тойронд явуулж байгаа цэргийн сургуулилалтаа үргэлжлүүлэхээ даваа гарагт мэдэгдсэн. Ийм сургуулилалтын улмаас дэлхийн худалдаанд шийдвэрлэх ач холбогдолтой тухайн бүс дэх усан болон агаарын тээврийн хэвийн ажиллагаа алдагдаж, бүс нутгийн хямрал дэгдэх вий гэсэн ноцтой болгоомжлол үүсээд байгааг дээрх мэдээнд дурдсан байна.

Тайвань өнөө өглөө арлынхаа өмнөд хэсэгт цэргийн сургуулилалт хийжээ

5 Коронавирусний цар тахлын үеэр Японы өрхүүдийн хадгаламж өсжээ

Цар тахлын үе буюу 2020, 2021 онд Японы өрхүүд хадгаламжаа 52.6 их наяд иен буюу 400 орчим тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн нь тус улсын ДНБ-ий бараг 10 хувьтай тэнцэж буйг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нь мэдээлэв. Хэрэглэгчид халдвар авахгүйн тулд гэртээ илүү их цаг зарцуулж, олонх нь Засгийн газрын тэтгэмжийг бэлэн мөнгөөр авсан гэнэ. Үүний сацуу Японы Засгийн газрын комисс тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг түүхэн дээд үзүүлэлтэд хүргэж нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ.

Коронавирусний цар тахлын үеэр Японы өрхүүдийн хадгаламж өсжээ

6 Газын зурваст гал зогсоохоор тохиролцов

Газын зурваст Израилаас цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойших гурав дахь өдөр буюу өнгөрсөн ням гарагт Палестины 40 гаруй иргэн амиа алдаж, 300 орчим нь шархадсан байна. Израилын тал Газын зурвасын хүн амын эсрэг бус, террористуудын эсрэг дайн хийж буйгаа онцолжээ. Мөн хугацаанд террористууд Израилын нутаг дэвсгэр лүү 950 орчим пуужин харвасан гэнэ. Газын зурвасыг хянадаг Палестины ХАМАС хөдөлгөөн эл сөргөлдөөнд оролцоогүй байна.

Газын зурваст гал зогсоохоор тохиролцов

7 Хятадад шинэ вирус илэрч 30 гаруй хүн халдвар авчээ

Хятадад шинэ төрлийн вирус илэрсэн бөгөөд одоогоор 35 хүн халдвар аваад байна. Энэ тухай Хятадын Шиньхуа агентлаг  мэдээлэв.

Генипавирус гэдэг эл шинэ вирусийг эрдэмтэд өмнө мэддэг байсан ч хүнд бараг халдварладаггүй байжээ. Зүүн өмнөд Ази, Хятад, Балба, Энэтхэг зэрэг тодорхой газар нутагт амьдардаг сарьсан багаахайн төрлийн амьтдад л түгээмэл байдаг.

Хятадад шинэ вирус илэрч 30 гаруй хүн халдвар авчээ

8 БНСУ-д орсон аадар борооны улмаас долоон хүн нас баржээ

БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт энэ сарын 8-ны өдрийн орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсэж долоон хүн нас барж, зургаан хүн сураггүй алга болжээ. Одоогоор Ганнам дүүрэг орчим үерийн түвшин нэмэгдэж, цахилгаан тасалдаад байна. Бусад хэсгийн оршин суугчид ажил, хичээлдээ хэвийн явж буй талаар БНСУ-д суугаа Монгол иргэн мэдээллээ.

БНСУ-д орсон аадар борооны улмаас долоон хүн нас баржээ

9 Доналд Трампын гэрт нэгжлэг хийжээ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида дахь Мар-а-Лаго эдлэн газарт нь Холбооны мөрдөх товчооныхон  нэгжлэг хийсэн гэж мэдэгджээ. Үүнийгээ тэрбээр 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох магадлалтай байгаатай холбон тайлбарлав.

"Төрийн холбогдох байгууллагуудтай хийсэн ажил, хамтын ажиллагааны үүднээс миний гэрт гэнэтийн нэгжлэг хийх шаардлагагүй эсвэл зохисгүй байсан" гэж Трамп мэдэгдэлдээ дурджээ. "Энэ нь прокурорын хууль бус үйлдэл, шударга ёсны тогтолцоог зэвсэг болгон ашиглаж байгаа явдал. Намайг 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг хүсэхгүй байгаа радикал зүүний Ардчилсан намынхны халдлага" гэж хэлсэнг France Presse агентлаг иш татав.

Доналд Трампын гэрт нэгжлэг хийжээ

10 Олон улс Америк, Европыг аялдан дагахыг хүсэхгүй байна

“Их-7”-гийн удирдагчид өнгөрсөн зургаадугаар сард Германы Бавар мужийн Альпын нуруунд уулзахдаа Украинтай эв санаа нэг байхаа амласан. Харин тэдний “Их-20”-ийн хамтрагчид энэ талаар санал нэг биш байна. “Их-20”-д дэлхийн нийт үйлдвэрлэлийн 85 орчим хувийг бүрдүүлдэг орнууд багтдаг. Тиймээс тэд манай ертөнцийг илүү сайн төлөөлж, ашиг сонирхлыг илүү сайн тусгадаг. Гэхдээ энэ эвслийн гишүүдийн тал хувь нь л ОХУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдсэн тухай “Bloomberg” бичжээ.

Олон улс Америк, Европыг аялдан дагахыг хүсэхгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()